Яг яадаг баяр вэ гэхээр хар халууныг арга ухаан, заль мэхээ уралдуулан давж гарахыг хэлнэ.
Компаниуд хаа нэгтээ очиж хүйтэн шар айраг залгилна.
Хорооныхон хүүхдэд хөгшдөд зориулсан арга хэмжээ голлоно. Жишээ нь хөнгөн чанарын хоол зарах, амттан зарах гэх мэт.
Цэцэрлэг ёстой хөөрхөн арга хэмжээ зохион байгуулна. Бид очих дуртай. 3-5 настангууд нэг нэг урлагийн дугаар бэлдэнэ. Бас эцэг эхийн зөвлөлийнхөн төгсгөлд нэг дугаар үзүүлнэ. Сүүлийн хэдэн жил хэсэг галзуу аавууд эмэгтэй хувцас өмчихөөд өнөө эдний AKB48, өөр юу билээ дээ тухайн жилдээ тэргүүлээд байгаа хамтлагийн дуун дээр бүжиглэдэг болсон. Хөөрхөн хөгжөөж дөнгөөд байгаа юм цугласан олныг. Цэцэрлэгийн хүүхдүүд хаппи, юката гэсэн зуныхаа кимоног өмсөж ирнэ. Ганц нэг сургуулийн эгч нар нь бас өмсөнө. Том зулзага нэг найзтайгаа ханиндаа өмсөнө гээд ээжийн уртаашаа өргөөшөө ганц юкатаг өмсөөд түрүүлээд гарч өгсөн. Гунхаад л байна лээ хэхэ. Дунд нь энд тэнд багш нар, эцэг эхийн зөвлөлийнхөн хэд хэдээрээ нэг нэг хөгжөөнт тоглоом тоглуулах, урьдчилан захиалга авсан төрөл бүрийн амтат талх ундаа зарах зэрэг арга хэмжээг хариуцна. Хаалтын арга хэмжээ нь галын буудлага. Харихад нь бүх хүүхдүүдэд бяцхан бэлэгтэй.
Энэ жил бага зулзага минь уйлж унжилгүй тайзан дээр гарч дуулав. Бас л нэг дэвшилт. Түрүү жил ээжээсээ зүүгдээд газар буухгүй байсан хүн.
Өө тийм, дурлалт хархүүгийн нэрээ байнга хэлээстэй шүү дээ. Кооки(анги жавынх нь нэр) күн каккой, Кооки күн каккой. Энэ юу гэж байгаа вэ гэхээр Кооки бол күүл, Кооки бол күүл. Аниа нь тэр чинь күүл биш гээд хэлчихсэн чинь бөөн уйлаан майлаан. Аавыгаа харьж ирэхэд аниагаа ховлоод байсан.
-Миний харж явдаг бандийг күүл биш гэсэн энэ аниа.
-Тийм үү? Яадаг аниа вэ? аав хошуугаа дэвсээд л ккк
Яг цаг нь ирээд хоёр охин нь
энэ тохиолдолд күүл гэж орчуулснаас хөөрхөн гэвэл арай илүү тохирох юи болуу гэж бодлоо уучлаарай саналаа л хэлсэн шүү.
ReplyDeleteБаярлалаа.
ReplyDeleteБандийг хөөрхөн гэж хэлэхгүйгээр аминдаа нэлээд хүч оруулж царайлаг гэж хэлэх гээд л. Түүнээс орчуулаагүй болно.