Tuesday, July 22, 2014

Дайчин бүсгүйчүүд

Нэгэн "мундаг" хүн тааруухан ном гэсэн л дээ. Би нь гэхдээ их олзуурхан уншлаа. Дандаа л тэр хаан, энэ хаан гэж байхаар хааяа ч гэсэн эмэгтэйчүүдийн тухай унших чинь сайхан байлгүй яахав. Тэгээд ч аз хийморьтой, гялалзаж яваа эрийн ар талд найдвартай гэр бүл, чадварлаг эмэгтэй байдаг гэж их ярьдаг, бичдэг болсон биз дээ.
Мэддэгээс Өүлэн, Бөртэ, Дөрөгэнэ. Мандухай гээд л байна...
Инээдтэй нь нэлээд сүүл хэсэгт гарч ирэх Эсэн тайш, Мандуул хаан. Баянмөнх жонон, Батмөнх даян хаан гээд л уншсан чинь киноных нь дүрүүд нүдэнд харагдаад л байлаа. Хэ хэ. Хүн чинь хальт мэддэг зүйлээ уншихаар тухайн уншиж буй зүйл чинь бас л хальт сонирхолтой болдог юм байна шд. 
Атаа жөтөө ихтэй, эрх мэдэлд дуртай хатад ч байсан байна. Гэхдээ сайн нь муугаасаа олон байж бид өдийд ингээд амар амгалан, баян тансаг газар нутагт төрж өсөн, одоо ингээд дураараа дургиж байна гэж.
Бүсгүйчүүд бид ийм л дайчин удамтай учраас л гадныханд бас тэр л чанараараа үнэлэгддэг юм байна шүү дээ. Яагаад вэ гэвэл монгол охид, хүүхнүүд маш идэвхитэй, хичээнгүй, суралцах юмсан гэсэн чин хүсэлтэй байдаг. Харин эрчүүд нь наазгай, тэмүүлэлгүй гэж монголыг а б-гүй мэддэг хүн хэлсэн шүү.
Найз нөхөд дотроос ч мундаг, дайчин охид хүүхнүүд их байна л даа.
Номын хувьд өмнө уншиж байсан түүх ч, уншиж байгаагүй түүх ч байсан. Нэг уншаад үзсэн байхад илүүдэхгүй шүү. Түүхэндээ бүсгүйчүүд ихээхэн үүрэг нөлөөтэйгөөр улс төрийн хэрэгт оролцдог байсан тул өнөө үед ч дутахааргүй улс төрд оролцдог болох нь зүйтэй юм шиг... 
Жич: Номыг бэлэглэсэн ах эгч, дүү нартаа баярлалаа. Дараа бас ном захина шүү. Хэ хэ

4 comments:

  1. Ene yostoi goyo nom, minii odo hiij bgaa sudalgaanii ajild ch ene nomiig mash sain ashiglasan daa. Manai lab-iihan saya 6 sard Mongol yawsan ym
    5han honohod manai lab-in 2 Solongos egch Mongol busguichuud uneheer daichin ajilsag, uhaantai, sergelen ymaa. harin erchuud haana ch hurehgui ym shig sanagdlaa, huugee mongol busguitei suuna gvl shuud zuvshuurnuu gejiilee shuu hehe.

    ReplyDelete
  2. Манай нөхөр онлайнаар Монгол Хатадын тухай ном авлаа гээд өчигдрөөс уншиж эхлэх шиг болсон, бас нэг сайн сайхан юмтай ном байгаа бол ашгүй минь л гэж бодоод харц дээгүүр мишээж суухаас.кккк

    ReplyDelete
  3. За яг одоо гарч очиж авч уншъя. Номын дэлгүүр орохоороо өөртөө унших ном авъя аа. Дандаа хүүхдэдээ л ном хараад байдаг бүр зуршилтай болчихсон байна лээ.

    ReplyDelete
  4. Anduudaa bayarlalaa.

    Gavaa Lkhava: Bi bas mgl huuhnuud mundag gej zunduu sonsson. Bas uuruu uulzaj uchirch blaa. hehe

    Erhtsas: Baharhaj, bardamnah heregtei... bas uzuuleed uguh heregtei kkk

    Naran: uurtuu nom avch bai, haayach gsn. bi bol mgloos uurtuu l nom zahidag kkk. harin end ohiddoo l avch ugdug ...

    ReplyDelete