Олж уншаад аа. Мартахгүйн үүднээс эндээ оруулав.
Орчуулагч хүний баримтлах ёстой зүйл.
1. Үнэртэй ус хэрэглэхгүй
2. Өндөр өсгийтэй гутал өмсөхгүй
3. Хэт олон гоёлын зүйл, хэт анхаарал татахаар чимэглэл зүүхгүй байх
4. Хөдөлөхөд бие барихгүй хувцас өмсөх
5. Авч яваа ачаагаа эмх цэгцтэй байлгах
6. Бичгийн хэрэгсэл заавал авч явах
Орчуулгын өдөр
1. Орчуулагч гэсэн пайзаа марталгүй зүүх
2. Бичих хэрэгсэл. Үүнд өөрийн хэрэглэж дадсан зүйл байх
3. Толь бичиг
4. Мэргэжлийн үгийн түүвэр
5. Тэмдэглэлийн дэвтэр
6. Мэргэжлийн толь бичиг, цуглуулж судалсан материалын хуулбар зэргийг авч явах. (Энэ нь ид орчуулгын үед тэр бүр сөхөөд хараад байх цаг байхгүй ч, орой нь ч юм уу, түр завсарлагааны үеэр гялс хараад авахад хэрэгтэй ) Жишээ нь анагаахын холбогдолтой орчуулга бол маск, хүний биеийн схем зураг гэх тухайн орчуулганд хэрэг болно гэж үзсэн зүйлээ бэлдэх.
Гэсэн байна шүү.
No comments:
Post a Comment