буюу 8 сарын 8-нд бага зулзагынхаа даахийг үргээлээ. Томыгоо хий настайгаа 6-тайд нь үргээж байсан юм. Багыгаа эртхэн үргээсэн нь дээр гэж бодов.
Эхэндээ ч бэлэг аваад сайхан байснаа, жижиг жижиг үснүүдийг нь угаах гээд ванны өрөө орохоор явах замдаа толинд харчихаад
-Боль гэж хэлсэн биздээ? Миний үсийг буцааж өг гэж нэхсэн.
Хүн орж ирэхээр толгой дээгүүрээ гарт тааралдсан зүйлээ тавиад байгаа. Гэртээ бол тоохгүй л байна. Гадагшаа гарахдаа харин ичээд, алчуур зүүж байгаа. Өнөөдөр албандаа явсан, дажгүй яваад орчихсон. Багш нарт нь урьдчилаад хэлсэн байсан тул бүгд л
-Хүүе ямар хөөрхөн болчихоо вэ гэсээр л угтсан. Харин хүүхдүүд жаахан гайхасхийгээд л хараад байсан. Нэг охин
-Үсээ тайрчихсан юм уу? гэж асуусан чинь
-Хусчихсан юм аа. гээд нэг их тоохгүй л байх шиг байсан. Хэ хэ. Би нь ч жаахан тайвшраад л ажил руугаа жирийлгэлээ.
Нэг онцлууштай нь яасан гэхээр. Манай өнөө Сүхбаатар өвөө нэг альбом барьчихсан орж ирсэн юм. Бүх үйлдэл дуусахаар багад минь үзүүлнэ гэнэ ээ. Тэр нь юу байсан гээч. Том зулзагын минь даахь үргээх үеийн зураг бүхий альбом. Эхэндээ жаахан ичээд, харцаа нуугаад байсан бага зулзага минь аниагийнхаа зургийг хараад, бүгд багадаа ингэж даахиа үргээлгэж байсан гэж мэдээд бага зэрэг тайвширсан шүү.
Би нь ерөөсөө тэгж сэтгээгүй юм. Түүнээс альбомон дотор тухайн үеийн зураг бий л дээ. Сүрхий байна уу?
Бас нэг япон хүн
-Ойлголоо. Монгол хүүхнүүдийн зоригтой, тэвчээртэй, мундаг байдгийг. Багадаа ингэж даахиа үргээлгээд л, тэгээд л бүх зүйлд хүчтэй болдог байх нь. Гэсэн.
Бас энэ удаагийн үргээлгээр дараах зүйлийг мэдэж авсан.
Хүүхэд 3 хүнийг дуурайдаг.
1. Эх барьж авсан эхээ.
2. Даахь хөндсөн хүнээ.
3. Бэргэнтсэн хүнээ.
Тийм болохоор эдгээр хүнийг сонгохдоо сайн сайхан яваа сайн хүнийг сонгодог гэнэ шүү.
Бага минь бэлгэнд Frozen-ий алчуур, ном, двд-тэй болоод бөөн баяр. Аниа нь ч бас их л дуртай байх шиг.
Ямартай ч нэг том даваагаа давчихлаа бид.
Хүүхэд 3 хүнийг дуурайдаг.
ReplyDelete1. Эх барьж авсан эхээ.
2. Даахь хөндсөн хүнээ.
3. Бэргэнтсэн хүнээ.
Тийм болохоор эдгээр хүнийг сонгохдоо сайн сайхан яваа сайн хүнийг сонгодог гэнэ шүү.
энийг ёстой мэдээгүйн байна. Мэдээгүй зүйлээ мэдэж авлаа. баярлалаа. харин тэр 3дахь бэргэнтсэн хүн гэж ямар хүнийг хэлж байгаан бол ?
Би бас сайн мэдэхгүй байгаа, дараа мэддэг хүнээс асууя гэж бодож байгаа, мэдэхээрээ хэлнэ ээ.
ReplyDeleteМанай дүүгийн хүү түрүү жил даахиа үргээлгээд бөөн уйлаан майлаан болсон шд. Үгүй үсээ өгөхгүй гараа ав нтр гээд үсээ хайчлуулахгүй. Тэгээд бүр ээж нь тэвэрч тайвшруулж байх хооронд нь хүмүүс гялс гялс үсийг нь хайчлаад. Одоо бол нэг л сайхан залуу болсон кк.
ReplyDeleteНэг таньдаг хүний хүүхэд нь үсээ хусуулаад толинд харснаа миний үсийг буцаагаад наа гэж авсан гсн ккк
uu huuhduud usee nehdeg bhaoo. yaltai ch bilee ene zanshliig te. urgeehgui bol bas setgeld sevtei. yalt ch ugui l zanshilaa dagaj taaraad bhiimda gej...
ReplyDeleteОхиныхоо даахийг үргээх гээд цэцэрлэгийн багш нарт нь монголынхоо ёсыг танилцуулсан чинь нөхөр бид 2-оос гуйгаад. Битгий үсийг нь хусаачээ, хүүхдүүд гадуурхана, өвчин туссан гээд хамт тоглохоо больно, сайн бодож шийдээрэй гээд бөөн юм болж билээ. Тэгээд бид хусаагүй үсэнд нь хүргээд жижиглэж тайраад л өнгөрсөн. Бас охин хүүхэд гээд хий настай 4-д нь даахийг нь үргээдэг дээ тэр үед нь үргээх гэсэн чинь хэлд сайн ороогүй хүүхдийн даахийг үргээж болохгүй гээд 6 нас хүртэл нь хойшлуулж байж билээ. Өөрийн хүүхэд болохоор тэгээд 100% итгэхгүй ч дагахаас өөр аргагүй юмнууд их гарч ирэх юмаа.
ReplyDeletetiim uu, bi bur tom deeree ochij angiih ni huuhduuded mgliin tuhai, zan zanshliih ni tuhai yarij ugchbsn shd, bas hii nastaigaa 6tai bsn.
ReplyDeleteene udaad ch gsn bagsh nart ni ih deerees helj oilgolt ugsun, bas ania ni yavj bsn tsetserleg uchraas gaigui bsn, erhlegch bagsh ni : uu zugeeree odoo chin huviin zan chanariig deedeldeg bolood bgaa shuu de, uuriin gsn uvurmuts styletei huuhed ch ih bolson geed saihan huleed avsan.