Ойрдоо аниа нь тоглодог байсан хуванцар шүр бариад гүйгээд байсан юм. Тэгсэн тэрнийхээ нэгийг зүүн хамар луугаа хийчихсэн. Би нь өөр өрөөнд юм хум янзлаад явж байсан чинь аниа нь
-Яасан? Хамар луугаа хийчихсэн үү?
-Тийм, ааан аан уйлав
гэх дуулдав. Би ч уулга алдаад яав ийв болов.
Нийлгээд гардаггүй ээ. Хань ижил ажлаасаа ирээгүй байсан тулд утасдаж мэдэгдэв.
Эдний хүүхэд өвдөж барихаар утасдаж асуудаг дугаар луу утасдав. Асуулаа.
-Уг нь бол чих хамар хоолойн эмчид үзүүлсэн нь дээр дээ.
-Маргааш явж болох болов уу?
-Хоолой руу нь ороод тээглэж барих байх аа. Түргэн дуудсан нь дээр.
гэж байна. За гээд түргэн рүү утасдав.
-Гал гарсан уу? Эмнэлгийн түргэн тусламж уу?
-Эмнэлгийн түргэн тусламж.
-За хаягаа тодорхой, удаан, ойлгомжтой хэлнэ үү.
Би ч хаягаа, нэр усаа хэллээ.
-За яг яасан?
-Тэдэн настай хүүхэд хамар луугаа шүр хийчихлээ. Яах уу?
-Хэдийд хийсэн? Өвдөлттэй байна гэнэ үү? Өөрөө ярьж чадаж байна уу?
-Өвдөлт байхгүй юм шиг байна, ярьж чадаж байна.
-За ойлголоо, гэрийн чинь ойролцоо түргэний дохио дуугарахаар гарч зам дээр гарч ирж газарчлаарай.
-За.
5 минут болов уу үгүй юу. Түргэний тэрэгний дохиолол дуулдав. Охиноо тэврээд л гарлаа. Түргэний тэрэгт аав ээж бага бид 3 ороод л суулаа. Жолоочтойгоо нийлээд 3 хүн байна. Хамрыг нь үзэж, нэг сордог гуурсаар сорж үзсэнээ болохгүй байна. Эмнэлэг явна гэв. Ингээд л би нь багыгаа тэврээд эмнэлэг явав. Японы түргэний машинд сууж үзэв. Хэ хэ. Дохиогоо хангинуулаад, замын хөдөлгөөний гэрлэн дохио мохио бол падлий байхгүй л давхиж гарна лээ. Хэ хэ.
Манай хүн машинаараа араас ирэхээр болоод түргэний тэрэгнээс буусан чинь,
-Гэрлэн дохиогоо чандлан сахиж ирнэ шүү.
гэж анхааруулж байсан. Бодвол түрэгний тэрэгтэй зэрэгцээд гэрлэн дохиог үл тоогоод давхиад унана гэж бодсон уу яасан хэхэ.
За тэгсэн эмнэлэгтээ хүрэв. Тухайн эмнэлэг нь хүлээж авах эсэхийг утасдаж асуудаг юм билээ. Түргэний эмч нь. Бодвол бас хүлээж авахгүй гэх тохиолдол гардаг бололтой.
Арын хаалга онгойсон чинь баахан цагаан халаадтай эмч нар эмнэлгийнхээ гадаа зогсож байна аа. Ийшээ гээд л газарчилав.
Чих хамар хоолойн эмч жижүүрт гараагүй, өөр мэргэжлийн эмч байсан. Бөөнөөрөө нэг үзэж, хавчдаг багажаар авах гэсэн болдоггүй. Бага минь уйлахаар л
-За жаахан завсарлая. Сайн охин байна. Сайн охин байна.
гээд л ам амандаа магтана.
Тэгснээ бүр авч чадахаа байгаад чих хамар хоолойн эмч рүүгээ утасдаж асуухаар болов. Бид энэ хооронд хүлээлгийн танхимд хүлээгээд л сууж байлаа. Нэг сувилагч гарч ирснээ
-Эмчээ дуудчихлаа. Удахгүй ирнэ, түр хүлээж байгаарай гэв.
20-д минут болоод эмч ирэв. 2 давхарт байдаг чих хамар хоолойн тасаг руу алхав. Мэргэжлийн эмч аргагүй л мэргэжлийнх байсан. Нэг багажаар авах гэж оролдоод болохгүй болохоор нь арай нарийхан нэг багаж гаргаж ирж ухаад л гаргаад ирсэн. Охин ч уйлсангүй.
Энэ бүх явдал 2хон цагийн дотор болоод өнгөрөв. Өөр мужаас даахьны найранд орохоор ирсэн дүү маань хүнтэй уулзах гээд түр гарсан 2 цагийн дотор. Ирэхэд нь хамаг паянгаа дэлгээд хэргийн эзэн бидэнтэй уралдаад л ярьж гарсан. Ккк
Бас түргэн энэ тэр дуудаж бөөн сүр болчихоод төлбөр нь 530 иен л болсон. Хүүхдэд эмнэлгийн тусгай хөх карт гэж байдаг. Тэрийгээ үзүүлээд л бүх эмнэлэгт 530 иен төлдөг юм. Эм нь үнэгүй. Эмнэлэгт хэвтэхэд бага зэрэг нэмэгдэнэ л дээ. Бүр том хотууд бол бүр огт үнэгүй газар ч байдаг гэсэн.
Даахиа үргээлгэсэн хүүхэд юманд өртчих гээд байдаг гэж сонссон. Ганц нэг хүн ч бас сануулаад байсан л даа.
Та нар минь ч гэсэн бага насны хүүхдээ сайн харж байгаарай...
Танай наана чинь бас бага ч гэсэн төлбөр авдаг юм байна. Манай охин эмнэлэг мөнгө төлж үзээгүй л байна. Мэдээж эрүүл мэндийн даатгал төлж байж, тусгай үнэгүй үзүүлэх эрхийн бичгээ авч байж тэр л дээ. 2-3 удаа түргэн дуудаж байсан. Эхний удаад туршлагагүйтсэн, арай ч ийм хурдан ирнэ гэж бодоогүй, бараг утсаар дуудлага өгчихөөд утсаа таслангуут түргэний машины дуу хангинаад арай биш байлгүй дээ гэсэн чинь хонх дарж билээ.
ReplyDeleteОхин нь хурдан шуурхай арга хэмжээ авахуулаад зүгээр болсон нь аштай юу.
heleed yuhev ee, turgen shuurhai yum bilee.
ReplyDeleteharin tom hotuudad uneui bdg gsn, ter ni tuhain hotod tomoohon aj ahuin negj ihtei, ted naraasaa tatvar ene teree sain avdag bolohoor gj sonsj bsn, bi chin huduu bdg bolohoor er ni iimerhuu uilchilgee tal deer jaahan uur shuu dee busdaasaa hehe.
hahaha urid udur n bid 2 ter shurnuudee huliin huruunuudiin zavsraaraa hiij toglood bsn, tgd boldog gd bodchihoj l dee zolig chin kk. namaig garaad yavah 2 tsagiin dotor ih urt historytoi bolson bgaamdaa.
ReplyDeletehariad irehed yu ch bologui yumshig baij bsiishd keke.
bi bas jaahandaa hamartaa tovch hiij bsn gsn, sanadaggui l bolohoos:)
Eegii, haha, chamaig garaad ireh 2tsagt zunduu yum bolson bgazde.
ReplyDelete