Thursday, August 21, 2014

Амралтаар

За хэд хоногийн амралтаар гэр бүлээрээ зугаалаад. Зугаалаад ч гэж дээ, нэг их хол бол яваагүй л дээ. Шиманэ гэдэг муж орсон. Энд ихэвчлэн далайн аквариум л үзэх гээд байдаг талтай. Харин энэ удаад гол горхи, нуур цөөрмийн загасны хүрээлэн үзээд. Иддэг загаснууд минь байна лээ. Бага зулзага харснаа
-Ай даа, амттайхан харагдаж байх чинь ээ
гэж авсан.

Энэ их хөөрхөөн, ингээд бүгдээрээ нэг юманд яваад орчихсон
Иймэрхүү танин мэдэхүйн үзүүлэн ихтэй шүү. Энэ хясааг мисо шөлөндөө хийж иддэг юм.
Том газраар тувт алхаад байхаар ядардаг юм билээ. Ингээд сайхан сууж тухлангаа хөлөө амраана. 

No comments:

Post a Comment