Цэцэрлэгтээ хүүхдүүдийнхээ хоолоо хэрхэн иддэг, тогооч нар нь илчлэгийг нь бодолцон хэрхэн сэтгэл зүрхээ гарган хийдэг, орон нутагтаа тариалсан хүнсний ногоонуудыг ашиглахыг зорьдог тухай мэдэж авах боломжийг эцэг эхчүүдэд гаргаж өгдөг 2 өдөр.
Энэ товлосон хоёр өдрийн аль нэгэнд нь ээж аавуудын хэн нэг нь ирж хүүхэдтэйгээ ангид нь цуг хооллодог.
Сарын өмнө бичгээр мэдэгдэнэ. Тухайн өдөр хэдэн цагт ирэх, юу юу авч ирэх, тухайн өдрийн цэс зэргийг бичсэн байна. Үнэгүй идэх нь цэцэрлэгийн төсөвт харш тул 200 иен төлнө. Цагаан будаагаа өөрсдөө гэрээсээ авч очно. Угаасаа хүүхдүүд ч өглөөд агшаасан будаагаа авч явдаг юм.
Нэг өдөр нь миний ажилгүй байдаг өдөр таарсан тул их л баярлав. Хэ хэ. Учир нь ойрд бага зулзага өвдөж амрах гээд л чөлөө их аваад байгаа тул.
Хүүхдүүд ээж аавыгаа хараад л хөөрсөн улс. Цаанаа л нэг додьгор суух. Хөөрхийс минь, бас л нийгэмших гэж байгаа улс болохоор цэцэрлэгтээ бүлтгэнэдэг л байх даа тэ. Хаа очиж эндхийн багш нар хүүхдэд ширүүлж чадахгүй ээ.
Эцэг эхийн гомдол гэж айхтар юм байна, сүүлийн үед сургууль цэцэрлэгийн багш нар гэж өрөвдөлтэй улс байх. Сурагчдаа олигтой ч загнаж чадахгүй. Хэрэв тэгээд загнаад, гар хүрчих юм бол бөөн асуудал үүсгээд эцэг эх нь дээгүүр доогуур гүйгээд байна.
Том зулзагыгаа цэцэрлэгт байхад нэг л их улсын ажилтай хүн цэцэрлэгээс зохиодог иймэрхүү арга хэмжээнд бага оролцож байж. Харин сургуульд ордог жил нь улсын ажлаа өгсөн тул завтай хүн хэнхэг гэгч нь оролцож иржээ.
Үдийн хоолны амт сулавтар амттай, ногоо голцуу. Цэцэрлэгт сарын хоолныхоо цэсийг гаргаад эцэг эхүүдэд хүргүүлдэг юм. Ерөнхийдөө тухайн өдөр ямар хоол иддэгийг эцэг эх мэдээд байна гэсэн үг.
Ямар нэгэн хүнсний зүйлээс харшилдаг бол тэр тухай нь цэцэрлэгт хүүхдээ анх цэцэрлэгт ороход нь мэдэгдсэн байдаг тул харшилдаг ногоо нь гардаг өдөр өөрсдөө гэрээсээ бэлдэж ирэх, нэг бол цэцэрлэг нь тухайн хүүхдэд зориулж өөр цэс гаргах гэх мэтээр зохицуулаад явдаг юм билээ.
Японын цэцэрлэгт хүүхэд нь явдаг хүн байвал иймэрхүү арга хэмжээнд нь нэг удаа ч болов цаг зав гаргаад оролцоод үзээрэй гэж хэлэх байна.
Ангид нь хадаастай зураг. Хоолонд нь орсон ногоонууд энэ 3 өнгөний аль хэсэгт хамрагддаг тухай ярилцдаг гэсэн.
Нэг, хоёрдугаар хоол. Шар савтай нь авч явсан агшаасан будаа. Ягаан цэцэг болохоор ээж аав нар сууна шүү гэсэн тэмдэг. Том хүн гээд хоолны поорц нэлээд их, хүүхдүүдийнх хариугүй жоохоон. Ккк. Тэр цаана харагдаж байгаа жижиг тавагтай нь.
Нэмж иддэг ч хүүхэд байхад, арай чүү цагтаа амжиж иддэг ч хүүхэд байна. Бага зулзага ерөнхийдөө их удаан иддэг, бага ч иддэг юм. Хоцрох талдаа, өнөөдөр харин цагтаа идэж дуусгасан. Бодвол ээжийгээ хараад онгирсон байх.
Хоолондоо элсэн чихэр хийгээд байдаг нь сонин. Хэ хэ. Эхэндээ ч идэж чаддаггүй байж. Одоо бол идчихнэ. Гэхдээ гэртээ хоол хийхдээ элсэн чихэр хийхгүй. Ер нь авч тавьдаг ч үгүй. Өнөөдрийн энэ хоолны хийх аргыг нь өгсөн. Элсэн чихэр хийнэ гэж бичсэн л харагдана лээ.
харин энд бас чихэр хийгээд байхаар нь анх гайхдаг байж билээ ккк
ReplyDeletenaana chin bas hiih uu, sonin uls shuu te. hehe
ReplyDelete