Номоо уншаад л байгаа шүү.
Том зулзагынхаа хийж өгсөн бэнтог идэнгээ номоо уншлаа. Яг энэ өдөр дуусгаж амжаагүй л дээ. Ээж нь хийж өгдөггүй, өөрөө л хийж авч явна. Түүнээс япон хүүхдүүдэд ээжүүд нь хийж өгдөг гэсэн. Даварчихсан мангар бацаанууд, ээжийгээ их зарна эд чинь. Заримдаа ээжийнх нь өмнөөс уурлаад, загнаад явчихмаар болно оо.
За тэр яахав, энэ ном юуг өгүүлэх вэ? гэхээр.
Номоо галт тэргэнд уншиж дуусгав. Өнчирч хоцорсон эгч дүү 2-ын тухай гарна.
Өсвөр насандаа ээж ааваа ослоор алдаад, хэрхэн амьдарч байгаа, ямар хүмүүстэй нөхөрлөж байгаа гэх мэт зүйл гарна.
Бүр айхтар тэмцэл бол гарахгүй. Ерөнхийдөө урсгалаараар л явна. Мөнгө олох гэж аил хийн, сургуулиасаа гарна.
Мөн мөнгө олох гэж ганц нэг буруу гарын хүмүүстэй учирна, эгч нь биеэ үнэлнэ? Зохиолч харин гол баатраа биеэ үнэлж буй мэтээр дүрслээгүй гэж өмнөх үг дээр нь бичээстэй байсан.
Нийгэмд өнчин хоцорсон хүүхдүүдэд тулгамддаг асуудал ямар чи их юм бэ дээ? тийм ээ.
Дэлхийн бүх өнчин хүүхдүүдийн өмнө томчууд бид бас л хариуцлагаа ухамсарлаж, аль болох муу муухай зүйл хэлэлгүй, сайхан нийгэм цогцлоох ёстой тийм үү? Адаглаад тэдэнд муу зүйл хийхгүй л байх юмсан даа...
Ингээд л ном уншихаар элдэв зүйл бодоод шаналах гээд байдаг шүү...
эд нар бас ээжийгээ аймар зарна, бүр өмнөөс нь уур хүрмээр
ReplyDeleteЭд нар гэж хэнүүс юэ?
DeleteThis comment has been removed by the author.
DeleteЭд нар гэж солонгосчууд байх аа?
DeleteНаадуул чинь бас зарчих уу ээжийгээ? Даварчихсан мангар бацаанууд, хэхэ.
Deleteхэхэ солонгосууд өө, харин ёстой даварчихсан, оюутан болоод тусдаа байр хөлслөөд амьдрахад нь хүртэл кимчи хачир хийж явуулдаг гээд байгаа юм даа
Delete