Боорцог хэвэнгээ ном уншив гэдэг бичлэг. Зөөхийтэй шүү бас.
Номын агуулга нь гол баатар Коолхаастай ёс бус харьцсанд зэвүү дургүй хоёр нь зэрэг хүрэн, өөрөө бас ёс хууль бусаар гэх юм уу зэрлэгээр гэх юм уу аргаар хариугаа авч буй тухай гарна.
Аль ч үеийн нийгэмд зусарч, өөрийнхөө нэр төр, эд баялгийг л хамгаалах гэж муйхраар зүтгэдэг улс төрч, албан хаагчид байх юм тэ.
Танил тал, төрийн сүлжээнд орчихсон хамаатан садан, хамсаатангуудаа хамгаалах гэж, эсвэл өөрийгөө хамгаалах гэж улайран зүтгэх дээдсүүд.
Тэдний ач буянаар гэх юм уу, нийгэм, ард иргэд тэмцээд явах юм. Нийгмээ зөв гольдролд нь оруулчих гэж их үзэх юм, хичээх юм тийм ээ.
Эх орон минь ч нэг л хөлөө олохгүй л байна даа. 3-хан сая л хүн шүү дээ. Бүгд л аз жаргалтай амьдарч болохоор газар нутаг, баялагтай. Одоо хүмүүс нь жаахан л үүрэг, хариуцлагаа ухамсарлачихвал ч...
Угтаа бол төрд гарсан 76 биш ард түмэн бид л нийгмээ зөв цогцлоох ёстой ч юм шиг.
Мэдээж төрийн оролцоо байлгүй л яахав. Гол нь жижигхээн зүйл дээр нэг иргэний үүрэг ухамсар асар их шаардагдаж байна даа гэж.
Жишээ нь хогоо хаяхгүй байх, нус цэрээ гудамжинд нийхгүй байх, тамхиныхаа ишийг, үнсээ энд тэнд хаяхгүй байх, замын хөдөлгөөнд соёлтой оролцох,явган хүний гарч хол байсан ч залхууралгүй алхаад гарцаараа гарах, өөр чинь юу билээ?
Энэ бүгдийг нүүр номоос олж уншаад л, эмзэглээд явдаг шүү.
Номын төгсгөлд хөөрхий муу Коолхаас маань цаазлуулчихдаг. Учир нь өөрийн хэргээ үнэн зөвөөр шийдүүлэхийн тулд ёс бус арга хэрэглэж, олон хүний амь хохироосон, гарз хохирол учруулсан тул.
Тэгэхээр муйхраар өшөөгөө авах гэдэг ойлголт дэмий байгаа биз? Энэтхэг кинонд л өшөө авалт нь бүтэлтэй болдог байх тэ. Жаахаан охин байхдаа "Өшөө авалт" гээд энэтхэг киног хэд үзлээ дээ, хэхэ.
Өдгөө үед өшөө авч байна гээд явахгүй ч, ард иргэд хохироод л үлдэх юм даа тэ. Овсгоотой нэг нь хожоод л.
Гэхдээ үйлийн үр гэж байдаг гэдэг болохоор, муу муухай зүйл хийгээд байгаа хүмүүс нэгийг бодмоор юм шиг ээ...
Ямар гоё юм бэ. Яаж гоё боорцог хийх вээ? Нүүр номоор жаахан хайж эхлэхээс. Гоё боорцог хийж идмээр санагдав.
ReplyDeleteБаярлалаа. Байнга хийж идэхгүй л дээ. Хааяадаа хорхойгоо дарж л.
DeleteЕр нь гурилан идэх юмнаас татгалзах гээд л чадахгүй байгаа...