Tuesday, July 31, 2018

Зочид буудал

Урд зүгийн нэг мужийн вокзал хавийн зочид буудлыг дуусгаж байна даа. Голж шилнэ бас. Хэ хэ.

Өглөөний цай нь арвин сонголт сайтай юм байна, сонголт муу, амтгүй юм байна энэ тэр гээд л.

Өрөө нь том жижиг гэж голно оо. Голцуу жижиг л дээ. Монголоос ирсэн хүмүүс бол голно, ямар жижиг өрөөтэй юм бэ? Бөгс ч эргэх зайгүй гээд л. Би ч жижиг газраа дачихсан болохоор арай гайгүй.
Өглөөд нэг иймэрхүү цай уув. Онгойнгуут  нь шахуу яваад орно гэж байгаа. 6:30-д онгойно. Ойрдоо их эрт сэрээд байгаа, халууны хар гай гэж таагаад... Түүнээс өглөөдөө босох гэж л бас дуншина шүү дээ.

За тэгээд эндхийн зочид буудлаар үйлчлүүлж үзсэн хүмүүс бол сайхан ааштайг нь, үйлчилгээ сайтайг нь мэдэх байх өө.

Ямартай ч Монгол яваад ирсэн хүмүүс шиг муулаад байхгүй байх, тийм ээ?

Монголын зочид буудлыг зарим нэг япончууд муулаад л байдаг юм. Тог тасарсан, ус тасарсан, хүлээн авах руу нь утасдаад утсаа авахгүй байсан, бла бла.

Би ч дотроо хөгжинө шдээ хөгжинө, танайд ч бас сонин газар байдаг шдээ л гэж бодно.

Зочид буудалд ажилладаг, эсвэл дарга цэрэг нь уншиж байвал амжилт хүсье. Гол нь сайхан Дүүриймаадаад л байх хэрэгтэй шүү. Монгол охид залуучууд гоё шдээ, гэхдээ жаахан даруухан хувцасладаг болчихвол тийм ээ?

Айхтар хар шуурганаас амжиж нутагтаа ирсэн. Бүтэн сайн өдрийн бууз хуушуур хийх арга хэмжээ будаа. Энд тэнд зөндөө л арга хэмжээнүүд зохион байгуулагдахаа больсон. Харамсалтай.

Орж гарч болохгүй гээд сүр дуулиан болсон чинь манай үүгээр харьцангуй гайгүй өнгөрлөө. Бурхандаа баярлалаа. Байгалийг бүү бас гэж...

Өвөл хурдан болоосой...

4 comments:

  1. Ashgui dee. Ter shuurga tuhai aihtar zarlaad bsiin. Yamar tanihguim bj gaigui yu gej asuultai ni bish gej bodoj blaa

    ReplyDelete
    Replies
    1. Баярлаа. Харин энэ удаад ёстой гайгүй өнгөрсөн. танихгүй ч гэсэн санаа зовсонд нь талархаж байна аа...

      Delete
  2. тэг дундуур нь гарч байгаа сурагтай байсан, давгүй юу ашгүй

    ReplyDelete
    Replies
    1. Энэ удаагийн шаал өөр чиглэлээр ирээд, япончууд байгалийн гамшигтайгаа нөхөрлөөд сурчихсан болохоор, болгоомжтой хандаарай гээд л сүйд болсон чинь гайгүй шүү...

      Delete