Thursday, July 26, 2018

Ээлжит нэрс түүлт

Энэ жил ч бас бидний хэдэн хүүхнүүд нэрс түүв. Ажлын газрын нэг хятад хүүхэн хүүгээ дагуулж ирсэн. Аяа бас түүний хүүхэдтэйгээ ярьж байгаа хятад хэл чихэнд чийртэй гэж юүхэв. Чанга ч ярихыг нь яана? Аль болох холхон л явж түүлээ. Хэ хэ.

Бага зулзага цуг явсан ч юун жимс түүх? Мэлхий барьж гүйгээд, өнөөх хятад жаалтай мэлхийгээр л тоглох шив д... Мөнгөө төлөөд ордог болохоор, тэрэнд нь тааруулаад идүүлчих санаатай ээж жимсээ түүгээч ээ гэж орилдог гэж байгаа.
Яг нэрсний мод биш шүү. Raspberry жимс. Бөөрөлзгөнө. 
Амт нь дажгүй юм билээ. Монголдоо би бөөрөлзгөнө идэж байснаа санахгүй байна л даа. Багадаа иддэг л байсан байх тэ. 

Нэрс маань. Би ч сайн идсээн. Бас илүү гарсныгаа грамлаад худалдаж авч болно. Худалдаж авсныгаа хөлдөөчихсөн. Хааяа гадил, алим зэрэг жимстэй хольж смүүжи хийж уухад амттай байдаг юм. 

Хажуугаар нь сармис, соус худалдаж авсан. Хятад сармис хямдхан ч, япондоо тариалсан нь бас л үнэтэй шүүд дээ. Яаж ийгээд л японыг нь авах гэж зорьно доо. 

Нэрс түүлт уламжлалт арга хэмжээ болох байх. Ирэх жил ч явна аа гэж ярилцаад, хөлсөө ургасан хэдэн хүүхэн бушуухан харих минь гээд тарцгаасан даа...

Өвөл хурдан болоосой...

2 comments:

  1. ай бас их халуун байна шүү тэ, энд шөнөдөө кондишнгүй унтах өдрөө тэсэн ядан хүлээж байна даа би ч ккк. бид 2 хөлдүү нэрс авч иддэг юм, сая дэлгүүрт америк хөлдөөгөөгүй нэрс байхаар нь авч идсэн давгүй юм байна лээ

    ReplyDelete
    Replies
    1. манайэнд өнөөдөр бүр 38,5 хүрч халлаа шүү щээ. Дотор ажилладаг тулдаа гайгүй, гадаа ажилладаг хүмүүс бас л үгээ хэлж байх шиг.

      Нэрсний хувьд аль болох хөлдөөгөөгүйг сонгож байгаарай...
      Эсвэл өөрсдөө түүгээд хөлдөөсөн бол бас ч гайүгүй шүү.

      Delete