Энэ бас охидын минь амнаас салахгүй байгаа дууны нэг. Лхагва гарагт 7:25-с гардаг нэг кино. Том минь дотор нь орчихно. Ийм сургууль энд байдаг бол гоё оо гээд л. Би тэгэхээр нь дуугай байхгүй ээ. Шаал сонин хичээл хийдэггүй хэдэн аальгүй охидуудын тухай л байна шд гээд...
Бага нь аниагаа дуулахаар бас хальт дагаж дуулна. Хэ хэ.
Monday, March 25, 2013
Хүүхдийн ертөнц-Хурдан юм аа
Хүүхэд томрох сайхан ч тэр хэмжээгээр би нь нас ахиад л...
2-лаа тус тусдаа анги дэвшиж байгаа. Том нь хэн гэдэг багш анги даах бол гэж догдлоостой. Хаврын амралт нь эхэлцэн, түмэн завтай хүн л байна. Бага нь одоохондоо юугаа ч мэдэхгүй, шулганаад л. Хэл ам гэж гүйцэгдэхээ байсан шүү дээ. Ганц нэг үгийг жаахан буруу хэлнэ ээ, эгдүүтэй, засаж өгмөөргүй байн байн хэлүүлээд баймаар... За байз ямар ямар үг байдаг билээ байз, цагаа тулахаар санахаа байлаа.
мизү ватари-мизү тамари (тогтсон ус)
сүлэбидай- сүбэридай (гулсуур)
За юу, мэдүү гэж бас загнана. Хэхэ, өөрсдөө зааж өгчихөөд л гэж дүү намайг шүүмжилдэг юм.
Ipod-оо гээд л нэхээд байдаг болсон. Үзэх юм аа гаргаж ирээд үзчихдэг болсон. Бидний жааханд зурагттай л бол сайхан байлаа шүү дээ. Хэ хэ.
Гэрийх нь бүх хүмүүс каваай (хөөрхөн) шүү дээ. Аргалах үедээ бүр л хавийн бүх амьтан хүнийг цуглуулаад хөөрхөн болгоод тавьчихдаг юм. Чөтгөр, чоно, баавгай, туулай, нохой, морь, хонь, ямаа, анааш, заан, шувуу, тахиа... Өөр ямар амьтан хэлдэг билээ дээ. Мэдэхгүй юм ч байхаа больж байна. Бүр гайхтал, хэн зааж өгдөг байна аа гэмээр.
Яг ийм эгдүүтэй үе нь одоо л шүү, сайн харж, хайрлаж, энхрийлж байгаарай гэж эргэн тойрны архаг ээжүүд аавууд захиад байгаа, захиасыг нь биелүүлэх гэж би хэрэндээ л үзэж тарж байна аа гэж. Өнөөх нь тэрийг мэдэрчихсэн бас л үзүүлж өгнө өө...

Friday, March 22, 2013
Эрт байна аа
сакүра цэцэглэх нь. 4 сар гараагүй байхад. Маргааш 2 зулзагаа дагуулаад сакүра үзнэ ээ. Бүрэн дэлбээлээгүй байгаа ч хүмүүсийн уур амьсгал ягаараад байна цаана чинь хэхэ. Бид бас юугаар дутахав. Явж ягаарахаас.
Шинэ юм нэхэж сурсан, юу гээч хүзүүний зүүлт. Ажлынхаа хүнээр заалгаад. Ойр хавийн хүмүүсээс өндөр үнэлгээ аваад байгаа хэхэ. Зааж өгсөн ажлын хүүхэн маань өндөр туранхай гоё хүүхэн байдаг юм. Тэр нэг өдөр цагаан сорочкон дээр хар пиджактай, тэгээд тэр хүзүүний зүүлтийг зүүчихсэн байсан юм. Шууд нүдэнд тусаад л нэг боломжоор нь ямар гоё зохио вэ гэсэн чинь
-Би өөрөө нэхсэн юм, жаахан урт болчихоод үзүүрийг нь ингээд кармаалчихсан.
-Хүүе, нэхсэн юм уу? Зааж өгөөрэй...
Ингээд л би гэдэг хүн чинь сурсан зүүлтээ аль уже 4-ийг нэхээд, нэгийг нь өөртөө, охиныхоо найз, өөрийнхөө найз өвөөгийн ач нарт бэлэглээд амжсан. Яг одоо том зулзагатаа нэхэж байна. Хажуугаар нь гэнэт блогоо санаад ороод ирлээ. Зураг дараа оруулна аа.

Sunday, March 17, 2013
Гоё дуу
Баасан гарагт гарч байгаа Шөнийн алсыг харагч (夜行観覧車) гэдэг драмын дуу. Ирэх 5 дахид төгсгөлийн анги нь.
Thursday, March 14, 2013
Цэцэрлэгийн эцэг эхийн хурал
Ганцаарчилсан уулзалт гэх юм уу даа. Эцэг эхийнх нь боломжтой цагийг асууж байгаад уулзсан. Бага анги нь хэд хэдэн багштай байдаг тул голлон харьцдаг багш нь уулздаг юм байна. Цэцэрлэгтээ ямар байдаг, хоолоо хэрхэн иддэг, юунд дуртай иддэг, юуг нь идэж чаддаггүйг голчлон ярьсан. Мөн орчинтойгоо хэрхэн харьцдаг, хэн хэнтэй илүү дотно байдаг, хэн багшдаа их сайн, тэр багшаасаа жаахан айдаг гээд л ээжийн мэдэх юмсан гэсэн болгоноос л хэлж өгсөн. Ээжийн зүгээс ингэвэл зүгээр байна гэсэн зүйл байвал нэрэлхэлгүй хэлээрэй, хойшдын үйл ажиллагаандаа тусгаж өгөхийг эрмэлзэнээ гэсэн. Би ч өө нээх юм байхгүй дээ, гэхдээ коршоконд суудаг уу? л гэлээ. Уг нь доторхой цагт хэд хэдээрээ 00 ордог. Гардаг ч үе бий, гардаггүй ч үе бий гэсэн.
Бага багаар томроод өдрийн 3 ширхэг энгэрэвч авч явдаг байсан бол одоо зөвхөн өдрийн хоолон дээрээ л хэрэглэдэг болсон. Өдөр унтлагын цагаараа нойр нь хүрэхгүй бол хөөрхөн тэрүүхэндээ эргэж хөрвөөж байгаад л нэг мэдсэн унтсан байдаг гэнэ. Охиныг нялхад нь очиж хөхүүлдэг байхад бусад хүүхдүүд унтаж байхад уйлаад л, нэг бол босч гүйгээд л байдаг хүүхэд байдаг юм билээ. Бодвол багш нь тэгдэггүй гэж хэлсэн байх.
Үүнийг сонсчихоод том зулзага
-Ямар гоё юм бэ? Буцаад цэцэрлэгтээ явмаар байна, өдөр нь унтаж баймаар байна. Тэр үед ээж ээ, би унтах дургүй байсан шд. Миний дүү 2-улаа солигдоё л доо тэх үү?
гэсэн. Хэ хэ. Бид тэр үед сайхан байжээ гэж ярьдаг шиг л.
-Цэцэрлэгт байхад гоё байжээ. Тоглоод л байна, тоглох нь ажил тээ ээж ээ, одоо тэгсэн хичээл хичээл бас дахин хичээл...
гэсэн Хэхэ
Тухайн сард төрсөн хүүхдүүдээ цуглуулж зааландаа зохиодог уламжлалт өдөрлөг нь болж 3 сард төрсөн охин минь арай хийж миний ээлж болов уу гэсэн шиг их л додьгор байсан гэнэ. Бусад саруудад цэцэрлэгийнх нь бусад хүүхдүүд л бүгдийн өмнө гарч нэр ус, дуртай зүйлээ хэлж лаа үлээхэд охин минь ч бас үлээх хүсэл ихээхэн төрдөг байсан нь илт. Төрсөн өдрийн англи хэл дээрх дууг өөрийнхөө нэрийг оролцуулаад дуулна. Нагац ахдаа төрсөн өдрөөр нь дуулж өгсөн гэж байгаа.
Анги дээрээ яадаг бол гэж ээжүүд аавууд бүгд л төсөөлдөг шүү дээ. Ямар ч байсан тэд алзахгүй, хоолоо идээд л, тоглоод л өдрөөс өдөрт өсөөд л байдаг байх нь, бид л анзаардаггүй болохоос.

Tuesday, March 12, 2013
Алхаад байя
гэдэг дуу. Энд тэнд төгсөлтийн баяр болоод. Ирээдүйгээ сайхнаар хараад, яаралтгүй өөрийн хэмнэлээр алхаад байя гэсэн утга бүхий дуунууд энд тэнд сонсогдоод. Дөнгөж сургуулиа төгсөж буй залуусыг хараад удахгүй сакүра цэцэглэхнэ дээ гэж миний сэтгэл бас догдлоод сайхан байна аа. Хэ хэ
Sunday, March 10, 2013
Атаархал 3
Өөрийн туршлагаас бичлээ. Та бүхэн бас туршлагаасаа бичээрэй.
Том зулзага номонд дуртай. Яагаад дуртай болсныг нь би сайн мэдэхгүй л дээ. Тэгсэн ээж минь хэлсэн.
"Хүүхдэд багад нь ганц хоёр л номтой байхад болдог. Түүнийг нь цээжилтэл нь уншаад өг. Сүүлд хүүхэд өөрөө түүнийгээ бариад суучихдаг, номондоо хайртай болдог" гэсэн юм.Бодоод байсан том минь багадаа нэг номыг их сайн мэддэг, бидэнд уншиж өгдөг болчихсон байсан.
Тэгж уншиж байна гэдэг нь үсгээ цээжлээд уншаад байгаан биш зүгээр л ээжийнхээ, эмээгийнхээ уншиж өгснийг а б-гүй цээжилчихсэн байсан хэрэг. Тэр номондоо ч их хайртай байж билээ. Тэр нь одооных нь ном унших дуртайд нь нөлөөлсөн байх.Бага минь бас ном уншуулах дуртай. Урд нь бичиж байсан шиг санаж байна. 6
сартайд нь үзлэгт хамруулахад хотын захиргаанаас 2 ширхэг ном бэлэглэж
байсан юм. Ой хүрэхэд нь цэцэрлэгээс нь бас ном өгсөн. Ингэж хүүхэд ном
унших гараа нь 6 сартайгаасаа эхэлдэг юм шиг байна.
Тэгээд одоо сарын төгсгөлд цэцэрлэгээс нь тэдний насны онцлогт тохирсон ном өгдөг. Мэдээж эцэг эх мөнгийг нь төлнө.
0-2 насны хүүхдийн ном бараг өрнөл гэж үгүй, үсгийн тоо ч маш цөөхөн, бараг байхгүй гэж хэлэхэд болохоор ном голлодог юм билээ. Багш нь бас дээр хэлж байхнээ: Нэг л үйл олон дахин, номыг дуустал давтагдсан байх хэрэгтэй. Тэгвэл хүүхэд ойлгож хүлээж авах нь сайн, түргэн байдаг гэсэн.
За энэ ном бол муур нохой хоёр тааралдаад эхэндээ бие биенээ гайхна. Сүүлд нь хамдтаа инээнэ, хамдтаа хойд хоёр хөл дээрээ босно, хзэрэг чихээ оролдоно, зэрэг унгана. Төгсгөлд нь хамтдаа инээгээд дуусна. Мэдээж бүх хуудасны зургийг оруулаагүй. Жишээ болгож ганц нэгийг л орууллаа шүү. Урт өгүүлбэргүй, муур нохойн хэллэгээр л хав хав, мяу мяу гээд л байна. Энэ номыг уншуулснаар хүүхэд муур нохойг таньж мэдэх, тэдгээр амьтад нь хэрхэн дуугардаг болохыг тогтоох.
Яг юунд атаархаад байна вэ гэвэл худалч хүнд хаашаа л харна хүүхдийн ном ном, бас дахин ном. Хэхэ
Том зулзага номонд дуртай. Яагаад дуртай болсныг нь би сайн мэдэхгүй л дээ. Тэгсэн ээж минь хэлсэн.
"Хүүхдэд багад нь ганц хоёр л номтой байхад болдог. Түүнийг нь цээжилтэл нь уншаад өг. Сүүлд хүүхэд өөрөө түүнийгээ бариад суучихдаг, номондоо хайртай болдог" гэсэн юм.Бодоод байсан том минь багадаа нэг номыг их сайн мэддэг, бидэнд уншиж өгдөг болчихсон байсан.
0-2 насны хүүхдийн ном бараг өрнөл гэж үгүй, үсгийн тоо ч маш цөөхөн, бараг байхгүй гэж хэлэхэд болохоор ном голлодог юм билээ. Багш нь бас дээр хэлж байхнээ: Нэг л үйл олон дахин, номыг дуустал давтагдсан байх хэрэгтэй. Тэгвэл хүүхэд ойлгож хүлээж авах нь сайн, түргэн байдаг гэсэн.
За энэ ном бол муур нохой хоёр тааралдаад эхэндээ бие биенээ гайхна. Сүүлд нь хамдтаа инээнэ, хамдтаа хойд хоёр хөл дээрээ босно, хзэрэг чихээ оролдоно, зэрэг унгана. Төгсгөлд нь хамтдаа инээгээд дуусна. Мэдээж бүх хуудасны зургийг оруулаагүй. Жишээ болгож ганц нэгийг л орууллаа шүү. Урт өгүүлбэргүй, муур нохойн хэллэгээр л хав хав, мяу мяу гээд л байна. Энэ номыг уншуулснаар хүүхэд муур нохойг таньж мэдэх, тэдгээр амьтад нь хэрхэн дуугардаг болохыг тогтоох.
Яг юунд атаархаад байна вэ гэвэл худалч хүнд хаашаа л харна хүүхдийн ном ном, бас дахин ном. Хэхэ
Friday, March 08, 2013
92
настайгаа золгож байгаа гэнэ өвөө маань. Байсгээд л нэг өвөөгийн тухай ярьдаг даа. Болзож уулзаад бид 2. Учир нь өвөөд минь монголоос захиа ирж гэнэ. Би тэрийг нь хөрвүүлж өгөв. Цагаан сараар монгол дахь 3 танилдаа сар шинийн мэндчилгээ илгээснийх нь нэгнээс л хариу ирж. Бусад хоёр нь түмэн завгүй байх л даа. Хэхэ. Бөөн баяр утасдаад, хариу ирсээн, ирж тус бол гээд. Би ч уухайн тас л давхиад очлоо. Болоогүй ээ бас хариуг нь дор нь л биччихсэн. Би тэгээд шууданд хийсэн. Өвөө ойрд лагшин муу байгаа гэнэ. Бүр зүрх нь зогссон гэнэ шүү, нэг удаа. Өөрөө ухаантай байгаа хэрнээ, амьсгалж болохгүй байсан гэсэн. Диваажинд залрахаасаа өмнө надтайгаа ойр ойрхон уузлаж байнаа л гэсэн. 3 сарын сүүлээр бидний хэдэн нөхөд хооллонгоо буу халж сууна. 4 сарын эхээр өвөөтэйгөө хувийн чанартай болзоотой.
Энэ өвөөгийн гэрийн үүдэнд байсан цэцэг. Нэрийг нь асуусан хэлж мэдэхгүй байсан. Энд тэнд явахдаа тансаг тансаг цэцгийг дардаг юм. Бага багаар оруулнаа.
Өвөөг эмч нар нарийн чимхлүүр ажил хийж болохгүй гээд байхад л өвөө ном уншаад Ёвропын тухай судалж байгаа гэж авсан. Хараа муудаад байх юм, нүдний эмч бас л ном уншиж болохгүй гэсэн. Даан ч би тэрийг нь хэрэгжүүлж чадахгүйм гэдэг юм даа. ккк
90 гарчихсан байж даваажинд залрахаа хүлээдэггүй юм байна шд энд чинь. 90 дөхөж яваа нэг эмээтэй танилцсан, дараа бичнэ ээ...

Thursday, March 07, 2013
Мартын 8
Хадам эгчээс
Бурхад ч хараад дурлам
Монголын минь сайхан бүсгүйчүүд
Булиглах зүрхийг минь эзэмдэгч
Монголын минь үзэсгэлэнт эмэгтэйчүүд
Үрийнхээ өмнөөс үхэхэд ч бэлэн
Монголын минь зоригт ээжүүд
Үнэнчээр нэгнийг дурлаж хайрладаг
Монголын минь халамжит эхнэрүүд
Хамаг монголын хатад
Халуун сэтгэлийн шүтээн та бүхэндээ
Мартын 8 мэнд хүргэе!!!
Танил эгчээс
Гэгээн гэрлээр гэр тань гийж
Гэрэлт оюунаар ухаан тань тэлж
Ариун хүсэл тань амьдрал байж
Аз жаргалаар дүүрэн яваарай...
Нар дутах орчлонд гэрэл болж
Нас дутах амьдралд жаргал болж
Үзэмж дутах хорвоод чимэг болж
Үргэлж инээмсэглэж яваарай...
Амьдралыг дандаа инээдээр зурж
Аз жаргалын хатан нь байгаарай
Үзэсгэлэн гоогоороо өөрийгөө чимж
Үргэлжийн залуу гэрэлтэж яваарай.
МАРТЫН 8-НЫ МЭНД ХҮРГЬЕ.
Бурхад ч хараад дурлам
Монголын минь сайхан бүсгүйчүүд
Булиглах зүрхийг минь эзэмдэгч
Монголын минь үзэсгэлэнт эмэгтэйчүүд
Үрийнхээ өмнөөс үхэхэд ч бэлэн
Монголын минь зоригт ээжүүд
Үнэнчээр нэгнийг дурлаж хайрладаг
Монголын минь халамжит эхнэрүүд
Хамаг монголын хатад
Халуун сэтгэлийн шүтээн та бүхэндээ
Мартын 8 мэнд хүргэе!!!
Танил эгчээс
Гэгээн гэрлээр гэр тань гийж
Гэрэлт оюунаар ухаан тань тэлж
Ариун хүсэл тань амьдрал байж
Аз жаргалаар дүүрэн яваарай...
Нар дутах орчлонд гэрэл болж
Нас дутах амьдралд жаргал болж
Үзэмж дутах хорвоод чимэг болж
Үргэлж инээмсэглэж яваарай...
Амьдралыг дандаа инээдээр зурж
Аз жаргалын хатан нь байгаарай
Үзэсгэлэн гоогоороо өөрийгөө чимж
Үргэлжийн залуу гэрэлтэж яваарай.
МАРТЫН 8-НЫ МЭНД ХҮРГЬЕ.
Monday, March 04, 2013
Хүүхдийн ертөнц 4
Дулаахан өдөр хааяа алхаж харьдаг юм, бага зулзага бид хоёр. Замаараа нарийн боовны дэлгүүр орсон чинь үүдэнд нь байсан нохойг авч харина гээд тэвэрчихээд салдаггүй шүү хэхэ. Өнөөх нь тоглоомон нохой л доо, амьд байсан бол угаасаа ойртох ч үгүй. Айгаад хэхэ. Гэхдээ холоос бол хав хав хөөрхөн гээд л шулганаад байна. Яг ойртох гэхээр ойртохгүй эд чинь бас аминдаа хайртай хэхэ.
Энэ нөгөө талд нь байсан сандал. Яг охинд минь таарсан жижигхэн. Сууж үзээд байна лээ бас. Хүүхдийн нүд цаанаа нэг тийм хурц байдаг даа. Өөртэй нь нас ойролцоо хүүхдийг мэдээд тоглох гээд л. Жижигхэн юм олоод ам руугаа хийчихсэн байх гэх мэт. Өөрийх нь хэмжээнд таарсан юмыг андахгүй шинжтэй.

Friday, March 01, 2013
Элсээр
хийсэн бүтээл. Элсийг ч зүгээр байлгахгүй хэхэ. Аялал жуулчлалынхаа нэг хэлбэр болгоод хөөрхөн ашиглачихаж байгаам чинь. Манай нутаг чинь нэг элсэн манхантайм, түүгээрээ жуулчдыг их татна. Заавал очиж үзүүлдэг газрын нэг. Цаана нь япон тэнгис цэнхэртээд л гоё л доо. Зун бол хөл нүцгэн алхахын аргагүй халдаг юм. Хоёр бөхтэй, ганц бөхтэй тэмээ бий. Тэмээ унаж зургаа авахуулбал хэд билээ дээ, төлбөртэй. Шатаар өгсөж байгаад л унана шүү дээ. Бас бакь бүдүүн хөлтэй япон морин тэрэг бий. Настай хүмүүс, хөл муутай хүмүүс морин тэргээр тэрхүү элсэн манханг тойрдог юм.Мэдээж эрүүл саруул хүмүүс ч үйлчлүүлнэ л дээ.
Тэгээд мужийн нэг гол имиж болсон элсээрээ онгоцныхоо буудал дээр ийм жижиг бүтээлүүдийг тавьсан байсан.
Бэлэг дурсгалынх нь зүйлс ч нээх хөөрхөн юмнууд байдаг юм. Тэмээтэй, элстэй гэх мэт. Яг одоо зураг хөрөг алга. Дараа оруулнаа. Манайхан санаа аваарай. Японд байдаг хүмүүс бол ерөнхийдөө мэдэх биз ээ. Энд чинь мужууд өөрсдийнхөө онцлогийг харуулсан бэлэг дурсгалын зүйл ихтэй. Бид ч яаж ийгээд л худалдаад авчихна. Харихаараа гэрээ гоёно гээд л, хэхэ. Даахгүй нохой булуу хураана гээч болдог юм хааяа ч... Заавал дурсгалын зүйл ч биш, хүнсний зүйл хийж зарна. Хэлбэр дүрсийг нь дуурайлгах, тухайн газраа тариалсан хүнсний бүтээгдэхүүн гэх мэт. Энд болохоор элсэрхэг хөрсөнд тарьж ургуулдаг шагар сонгино гээчийг тариална. Хүний биенд их сайн гэсэн. Өдөрт 4-5 ширхэгийг идэж байвал цус шингэрээд энэ тэр гээд л пр ч сайн хийгдэнэ.
Энэ зураг бол манай нутагт гарсан элсэн бүтээлийн үзэсгэлэн үзэхдээ авсан зураг. Жилд нэг сэдэв сонгоод олон улсаас уран бүтээлчид ирж бүтээл туурвина. Түрүү жилийх нь англи улс гэсэн сэдвийн дор байсан бол энэ жил зүүн өмнөд ази гэсэн сэдвээр хийх юм гэсэн. 4 сарын 20-нд нээлтээ хийнэ. 2014 оны 1 сарын 6 хүртэл байсан байх.

Wednesday, February 27, 2013
Хааяа нэг
хичээлээр бөмбөгдөхгүй, дуу ч юм уу заахаар дуртай байдаг байж билээ. Тэгж бодоод шавьтайгаа хамт оригамигаар хийсэн бүтээлүүд. Ямар ч байсан том төлөөлөл болох тогоруу, нинжагийн од хийсэн. Бас энд тэнд явж байхад бэлэн хоолныхоо савхыг эд нар нээх хөөрхөн гараар хийсэн цаасан уутанд хийгээд тавьчихсан байдаг юм. Тухайн үед зураг хөргийг нь аваад л байсан чинь хайгаад олддоггүй. Өөрийнхөө хийснийг л орууллаа. Уг нь зориулалтынх нь япон цаас гээд барзгардуу хатуу цаасаар хийвэл илүү гоёмсог болно. Мөн япон хүүхдүүд ийм оригамигийн цаасаар туйлна гэж юүхэв. Өмнөөс нь би хайран цаас гэж бодно оо өөрийн эрхгүй хэхэ.
Нинжагийн одонд эрэгтэй хүүхдүүд их дуртай байдаг юм. Хийгээд өг гээд шалаад байна. Япон хүн байж монгол хүн надаас асуугаад байхыг нь яана. Хамраа сөхөв хэхэ.
Энэ тогоруу нь их олох төрөл байдаг юм билээ. Хоорондоо нийлсэн том жижиг гээд л. Хирошима хотод очсон хүмүүс мянга мянгаар нь хийж очдог гэсэн. Монгол хүүхдүүд маань хүртэл хийж очиж байсан байх шүү. Тэр нь тусгай газар хадгалагддаг. Ихээр цуглараад хотын захиргаа нь яахаа мэдэхээ болиод иргэдээсээ санал асуулга явуулсан санагдаад байна. Ямар шийдвэрт хүрсэн юм бол оо нээрээ.
Энийг би саяхан хүнээр заалгасан. Бие дааж хийж үзээгүй л байна. Жаахан хэцүү юм билээ. Их олноор хийгээд хооронд нь холбоод хөөрхөн бөмбөлөг хийсэн харагддаг юм. Тэгээд л алив энийгээ зааж өг гээд шалаад, заалгаж байж санаа амарсан. Хэ хэ. Миний нугалж чаддаг зүйл дээрх 2 л байдаг юм. Нэг шинэ юм сурчих санаатай. Тэгж байгаад нугалж үзнэ ээ. Санахгүй бол заалгасан багш дээрээ давхиж очихоос, гэм нь тэр хүн Киотогийх, яадаг юм билээ. Энд ирэхийг нь амдах хэрэг гарч дээ.

Monday, February 25, 2013
Хүүхдийн ертөнц3
Энэ бас их хөөрхөн дуу. Өнгийн харандааны тухай. Том зулзагыг цэцэрлэгт байхад л дуулдаг байсан дуунуудыг нь бид эргэж санаад л, өө нээрээ ийм дуу байдаг шүү дээ гэж баяссан улсууд байна ойрдоо. Дуу болгон дээр том минь үүнийг ингэж дуулдаг байж билээ, гээд өөрт нь хэлэхээр өнөөх нь их л дуртай тийм үү гээд л ичимхийрнэ ээ. Эмээ нь багын минь дуулахыг сонсчихоод өхөөрдөөд, дуучин болох нь гэсэн хэхэ. Ерөөл бат оршиг.
Sunday, February 24, 2013
Хүүхдийн ертөнц2
Бага минь мундаг дуулдаг болоод байгаа. Жаахан байхдаа дууны үгийн сүүлийн үсэг, авиаг дуурайж дуулдаг байсан бол одоо үг болгоныг нь хэлээд байна, өөрийнхөө хэмжээнд.
Оройд унтахдаа энэ дууг дуулж байж унтдаг болсон хэхэ. Хуруундаа бүгдийг нь гозойлгож чадахгүй. Эрхий хуруу, долоовор хуруугаа сайн гаргаад бусад хуруугаа гозойлгох болохоор бүгдийг нь гозойлгоод л эгдүүтэй.
Энэ дууных нь утга, эрхий хуруу-аав хуруу, долоовор хуруу-ээж хуруу, дунд хуруу-хуруу, ядам хуруу-эгч хуруу, чигчий хуруу-нялх маамаа хуруу гээд бүгдийх нь онцлогийг хэлдэг юм. Охин минь бүгдийг нь эелдэг хуруу гээд л дуулаад байгаа. Бусад үгийг нь хэлэхэд хэцүү байгаа юм шиг байна лээ.

Tuesday, February 19, 2013
Барцадтай байна өө
хэхэ. Шинийн 2-нд ажилдаа явах гээд гарахдаа гэрийнхээ хажууханд байдаг шонг ухарч байгаад мөргөөд. Бас энэнээс 2 хоногийн өмнө яндан хагарчихсан, паржиганаад л яваа. Хань ижил янзалж өгөх байх. Би тийм юмны талаар ямар ч мэдлэг байхгүй хэхэ. Хурдан янзалж өгөөсэй...
Заслаа хийлгэхгүй бол, юун дээр сууснаа ч мэдэхгүй ээ. Монголд бурхад минь л заслыг минь хийлгэж ном уншуулдаг юм. Бурхад аа, гялс уншуулаарай, барцад минь арилаг.

Бие дааж
үзэж байгаа ханзны ном. Ганц нэг хүмүүс гайхаад л байгаам. Бүгдийг нь мэднэ биз дээ гээд. Үгүй шүү дээ, юу гэж тийм юм байхав. Мэддэгүй ханз, үг зөндөө байна цаана чинь. Үзэж барахгүй. Гэхдээ өө ямар барахын биш гэж биш, ганц нэгээр нь ч гэсэн цээжлэх гэж оролдоод л... Гэм нь толгойд үлдэх нь ховор юм дөө хэхэ. Ханз нь олон дуудлагатайгаас гадна шаал өөрөөр уншигдах тохиолдол их. Токиод амьдардаг хүмүүс их олон өвөрмөц ханз мэддэг байх гэж боддог юм. Буудлуудын нэр цээжлээд л явахад овоо хэдэн ханз мэддэг болно шүү хэхэ.
Саяхан ийм үг олж уншаад:
Их битгий хий
Бага битгий хий
Өдөр бүр хий
Күнз
Үнэнээс үнэн үг байна гэж бодоод байгаа...

Sunday, February 17, 2013
Амралтын өдрөөр
ер нь гэртээ байх нь ховор шүү дээ бид. 4 зүг 8 зовхис руу гараад алга болж өгнө. Шинэ он, цагаан сараар ихэвчлэн найз нөхөд, ах эгчийндээ гаргадаг болохоор тэр ч юм уу, тэр жилжингээ хэсээд байдаг байх хэхэ. Хэсээд биш ээ аялаад гэж хэлбэл арай эвтэйхэн юм.
Саяын бүтэн сайнаар цанын бааз ороод. Жилдээ хэд хэд явдаг л даа. Сүүлийн 2 жилд л би яваагүй болохоос. Гэхдээ том зулзага хань ижил 2 надтай надгүй явчихдаг юм, гомдмоор хэхэ. Бага минь ханиад энэ тэр хүрээд бид 2 гэртээ л байж байдаг юм, хурдан харьж ирээсэй гээд л...
Энэ удаад бага бид 2 хошуугаа дэвсэж дэвсэж цуг явсан. Бага минь цас хараад бөөн баяр. 2 том ч яахав гулгаад алга болж өгсөн. Би багыгаа чаргаар чирж цугтаа гулсаж энэ тэр. Ойрын хэдэн жил хичээллээгүй биеийн тамираар хичээллэв шд. Бага минь цас идэж нэг үзэн, долоож нэг үзээд л хөөрхөн байлаа. Жижигхээн цасан өвгөн хийсэн. Бас цасаа бөөрөнхийлж байгаад дээр дээрээс нь давхарлаад бялуу хийж тоглосон. Төрсөн өдрийн дуу дуулж лаа ч үлээв хэхэ. Нэг гэм нь пэндийтлээ хувцасласан багынхаа шээс баасыг нь солих гэж жаахан хэцүү байлаа. Бусдаар бол ёстой сайхан, цэвэр агаарт...
Энэ япончуудыг хараад байх нээ, нээрээ үнэн эртэч улсууд шүү. Бид япон найз гэр бүлтэйгээ хамт явсан юм. Аминдаа эрт л ирлээ гэсэн чинь юу вэ? Цанын бааз түм түжигнэж бум бужигнаж байдаг гэнэ ээ.
Манай багаас жаахан хүүхдээ тэвэрчихсэн хүмүүс зөндөө байна лээ. Үнэн дуртай гарууд юм даа л гэж бодов. Тэгээд л 3-4 настай байрын хүүхдээ сургаад л үнэн хөдөлмөрч юм аа. Таньдаг хүмүүс ч зөндөө байна лээ. Хань ижил намайг гулга гээд, би зугатаагаад хэхэ. Би тэр лифтнээс нь айгаад байдаг юм. Суучихаад явж байхад гоё л доо. Гэм нь буухад аймар. Нэг хөлдөө snow board-аа угласан чигээрээ суудаг болохоор нээх эвгүй яг буух үед хальтарч уначихаад. Гэхдээ сүүлийн үед заавал хөлдөө углаад биш бариад сууж болдог болсон байна гэсэн. Том зулзага тэгж бариад суудаг гэнэ ээ. Гэхдээ л би айгаад яваагүй ээ. Хэ хэ.

Thursday, February 14, 2013
Гарчигггүй
Хичээл заахдаа ашигласан номныхоо зургийг орууллаа. Эхний 2 зураг. Дээд дэвтэр, доод дэвтэртэй. Доод дэвтрийг нь үзэж амжилгүй бидний хугацаа дууслаа. Цаашид шавь өөрөө бие дааж үзнэ. Үзээсэй ч гэж хүсч байна . Тэгвэл өөрт нь л хэрэгтэйм.
Анхан шатны хүмүүст зүгээр. Гэм нь жаахан хуучных. Мэдээлэл нь хуучин гэх юм уу даа. Одоо нээх хэрэглэгдэхээ байсан техник энэ тэрийн нэр томъёо тууж авна лээ. Одоо бол шинээр их олон ном гарсан байна лээ. Номын сангаасаа үзэж үзэж сонгосон юм. Агуулгых нь дараалал нь их зүгээр санагдаад. Бас тестний номтой тусдаа. Хэр ойлгож байгааг нь тест аваад л шалгачихна.Гэхдээ жишээний дагуу хийнэ үү гэж байсан болохоор будаа идэхэд их амархан байсан. Хэ хэ.
2 дахь нь ханзных. Уг нь бол өдөрт 15 минут ханзны дасгал хийх гэж байгаа боловч бид долоо хоногт тэдэн ханз гэж үзсэн. Эхэндаа арай багыг, яваандаа тоог нь арай ихэсгэх гэх мэт. Хэл нь овоо зүгшрээд ирэхээр тоог нь ихэсгэх гэх мэт.
Ингэж хүнд заах их зүгээр байдаг юм. Мартагдсан юм аа сэргээгээд, шинээр юм олж мэдээд. Жишээ нь нэлээд олон ханз үсэгний бичих дарааллыг буруу тогтоосон байдаг юм билээ. Багш нар минь буруу заачихав уу, би гэж мулгуу толгой нь буруу цээжилэв үү хэхэ.
За даа би л буруу тогтоосон байх тийм үү, багш нар минь үнэн мундаг шүү дээ. Бахархдаг юм. Тухайн үед ханз заадаг байсан багш минь их хөгжилтэй хүн байдаг юм. Дурлаж мурлаад байсан уу яасан тухайн үед ганц нэг хүмүүс гээд л үү. Хэ хэ хадуурах гэж байна. Багшийг таньж мэддэг хүмүүс үүнийг уншвал яг жуумалзана би бүр мэдээд байна ккк. Багш олоод уншчихвал одоо яана аа, уншихгүй байх гэж найднам...
Ханзныхаа номыг бас хугацаандаа дуусахгүй юм шиг байна лээ. Копидоод өгчихнө дөө. Гэртээ бие дааж үзнэ шүү нөхөөр гээд даалгавар өгчихөөс. Багш нь бас аймаар залхуу гэнэ ээ. Заахаасаа залхуурсан уу яасан.

Wednesday, February 13, 2013
Сар шинийн мэнд болон Цасан дэнлүү
Бултаараа амар байна уу? Тарган тавтай орсон биз дээ?
Бид тарган тавтай.
Уулан дахь байнга очдог айлдаа шинэлсэн. Битүүнд орой нь иднэ гээд бууз хийснийг минь айлынхан маань зарчихсан. Яагаад гэхээр тэнд зохиогдоод 5 дахь жилтэйгээ золгож буй нэг арга хэмжээгээр ямар нэгэн хоол хийж зардаг юм байна л даа. Орой хүйтэн байх тул бодон гахайн махтай, ногоотой шөл зарахаар бэлтгэсэн байсан. Монголын цагаан сар болж байгаам чинь бууз хийж идэцгээх үү гээд л намайгаа онгироогоод л бууз хийцгээлээ. Нэлээд олон ширхэг болоод ирсэн чинь ерөөсөө зарна аа гэж авдаг гэсэн. Тэгээд л хийсэн буузыг минь зарчихсан. Гэхдээ ашгаасаа өгсөн л дөө. Буянаар нь би хойшид бууз хийж зарахаар бол цэцгэн бууз чимхэх хэрэгтэй юм байна гэж мэдэж авлаа. Учир нь би элдээд япон хүмүүс чимхсэн тул амсар дээр нэг тийм бөөгнөрсөн л зузаан гурил болоод, зарахаар болчихоор нь та нар өөрсдөө хийсэн гэж хэлээрэй, тэхгүй бол монголчууд ийм хачин зузаан гурилтай юм иддэг гээд буруугаар ойлгочихно шүү гээд л тэрүүхэндээ бас томроод л байлаа. За энэ зузаан гурилыг ч идэх хүн ховор доо гэж таасан минь яг л байна лээ. Сүүлд хогийн уутанд хаячихсан яг тэр амсрых нь гурил нэлээд харагдсан. Үнэ нь байна ш дээ, 4 ширхэг нь 300 иен гэж зарсан. Үнийг ч би тогтоогоогүй л дээ. Гэхдээ л хүмүүс их авсан. 2_ 3 зэрэг жигнэвэл их зүгээр юм билээ. Тэгэхгүй бол хүлээлгээд, хүмүүс хүлээж тэвчихгүй өөр юм авч идээд, нэг бол авахгүй явчихаад байх юм билээ. Бас нэг удаагийн жигнэлтээр жигнүүр нь 3 давхар бөгөөд олон тооны бууз гарч байвал их сайн. Энд жигнүүртэй айл ховор, байсан ч хариугүй жижигхэн жигнүүр байдаг юм.
Дараа жил дахин хийж зарна шүү гэж би амташсан хэхэ.
Мөн энэ жил цас багатай байлаа. Ирэх жил цас ихтэй байгаасай, тэгвэл илүү гоё санагдсан...
Шиманэ мужийн Оота хотод орших Ивами гинзан (Эдогийн эхэн үеийг хүртэл дэлхийд дээгүүрт ордог байсан мөнгөний уурхай байсан газар) гэдэг газрыг дэлхийн өвд бүртгэгдсэнийг тэмдэглэж нутгийн иргэд санаачлан зохиодог болсон нэг ёсны цасны баяр. Цасан дэнлүү гэх юм уу даа. Нээх хөөрхөн хувин дотор цас хийж байгаад хөмрөөд, хажуу талд нь ухаж нүх гаргаад, нүхэн дотроо цаасан аяга тавьснаа, цаасан аяган дотроо лаа асааж хийгээд л ийм хөөрхөн цасан дэнлүү хийчихэж байгаам. Сэтгэсэн байна уу? Түрүү жил цас ихтэй үед их сүрлэг болсон гэсэн. Энэ жил цас бага болохоор хальтаргаа багатай байсан нь авууштай зүйл байлаа гэж сүүлд ажлын хэсэг ажлаа дүгнэж байхыг сонсов.
Зохион байгуулалт сайтай нь бид тэднээс суралцах юмны нэг шүү гэж иймэрхүү баяр ёслолыг үзэх болгондоо л боддог юм. Хэрэгжүүлэх гэхээр...

Wednesday, February 06, 2013
Анпанман
гэс бас хүүхэлдэй байна аа. Цэцэрлэг, дэлгүүр хоршоо бол дүүрэн л энэ хүүхэлдэйн киноны баатрууд харагддаг юм.
Subscribe to:
Posts (Atom)