Wednesday, March 14, 2007

Монголын хамгийн хамгийн 1

Монгол улсынхаа хамгийн хамгийнийг мэдэж байхад илvvдэхгvй болов уу. Дотор нь алдаатай зvйл байвал засаж залруулахыг хvсье .


  • Хамгийн баруун захын цэг: Алтайн нурууны Мааньт уул
  • Хамгийн зvvн захын цэг: Соёлз уулын зvvн хойд 7.1 км зайд орших цэг
  • Хамгийн хойд захын цэг: Их Саяaны нурууны Монгол шарын даваа
  • Хамгийн ємнєд захын цэг: Орвог гашууны Бор толгойн хойд єргєрєг
  • Хамгийн єндєр цэг: Монгол Алтайн нурууны Таван Богд уулын Найрамдал оргил
  • Хамгийн нам цэг: Дорнод Монголын тал дахь Хєх нуурын тvвшин
  • Хамгийн том мєрєн: Сэлэнгэ-Хєвсгєлийн уулсаас эх авч урсдаг Дэлгэр мєрєн, Хангайн нуруунаас эх авдаг Идэр голууд нийлж Сэлэнгэ мєрєнг vvсгэнэ. Энэ 2 голын бэлчээрээс авахуулаад Сэлэнгэ мєрєн 992 км кв урсаж Байгаль нуурт цутгана. Уг уртын 590 гаруй км нь Монгол оронд байдаг. Энэ мєрний хамгийн том цутгал нь Орхон гол юм.
  • Хамгийн урт гол: Орхон-Хангайн Суврага Хайрханаас эх авч 1124 км урсаж Сэлэнгэ мєрєнд цутгадаг. Орхон голд Туул, Хараа, Ерєє, Тамир зэрэг голууд цутгадаг. Орхон голын сав газарт Монголын эртний нийслэл Хар-Хорум хотын балгас, Эрдэнэ зуу хийд болон Сvхбаатар, Булган хот оршдог. Орхон голын дараа Хэрлэн гол орно.
  • Хамгийн том нуур: Увс-нуур далайн тєвшинээс дээш 759 метрт байрладаг 60-70 км-ийн диаметртэй бараг дугуй нуур юм. Нуурын ус маш шорвог. 10-20 м-ийн гvнтэй гvехэн нуур. Дэлхийн євийн санд бvртгэгдсэн Увс нуурын сав газрын тєв хэсэг болдог.

(Увс нуурын талаар vнэтэй сайхан мэдээлэл єгсєн Гансvх ахад баярлалаа. Таны ажил vйлсэд амжилт хvсье. )

  • Хамгийн том цэнгэг нуур: Хєвсгєл-Хєх Сувд хэмээн алдаршсан. Монгол орны бvх голын усны 10 жилийн урсацтай тэнцэнэ. Урт нь 163 км, єргєн цэг нь 37 км, гvн нь 267.2 м. Хєвсгєл нуурт 111 гол горхи цутгадаг. Цэнгэгээрээ дэлхийд 2-т ордог.

2 comments:

  1. Увс нуур далайн түвшинээс дээш 759 метрт байрладаг 60-70 км-ийн диаметртэй бараг дугуй нуур юм. Нуурын ус маш шорвог. 10-20 м-ийн гүнтэй гүехэн нуур. Дэлхийн өвийн санд бүртгэгдсэн Увс нуурын сав газрын төв хэсэг болдог.

    ReplyDelete
  2. bayarlalaa. nemj temdeglenee.

    ReplyDelete