Sunday, March 18, 2007

Шагай

Шагай гэдэг vг зарим нэгэнд нь их дотно санагдаж магад юм. Зарим нь бvр мэдэхгvй ч майж магад.
Миний хувьд багадаа шагайгаар их тоглодог байлаа. Манайх 600 гаран шагайтай, шалаар нэг тарааж байгаад л 2 дvvтэйгээ, хажуу айлынхаа ах эгч нартай нийлж 2 гэрийнхээ аваргыг шалгаруулах гэж бєєн єрсєлдєєн, хор шар буцалдаг байж билээ. Дvv маань уншаад "нээрээ тийм байж дээ" гэж дурсах байх даа.

Японд ирснээсээ хойш хааяa ажлын шугамаар бага дунд сургууль, цэцэрлэг явж эх орныхоо тухай танилцуулга, монгол хvvхдvvдийн тоглодог тоглоом зэргийн талаар танилцуулах хэрэг гардаг юм.
Япон хvvхдvvд ямар багаасаа хонь ямаа харж байсан биш, шагайны талаар ямар ч ойлголт байхгvй. Хонины яс энэ тэр гээд хэлэхээр "пєєх паах" болоод явчихдаг юм. Шагай няслах гэж хєглєнє дєє. Гар хуруу нь ямар ч эвсэл байхгvй. Хонь, ямаа, тэмээ, морийг тайлбарлаж зааж єгєєд байхад ялгаж чадахгvй.
Сvvлдээ ч хонь ямаагаар нь ялгахгvй зvгээр л хооронд нь няслаад бай гэдэг болсон. Тэгээд их олныг цуглуулсан нь хожно гэх жишээгээр хялбарчилдаг болсон. Няслах гэж байна гээд долоовор хуруугаараа зvгээр л тvлхээд онох гэсэн шагайн дээрээ аваачаад хаячихдаг хvvхэд ч байдаг юм.


Шагай нь хvvхдийн анхаарал тєвлєрєлтийг сайжруулдаг, зєв хор шартай болгодог, сэтгэх чадварыг хєгжvvлдэг гээд их олон сайн талтай юм шиг ээ.

Шагайгаар толгох арга олон янз байдаг ба бєгцєг няслах, алаг мэлхий гээд л.
Дараагийн бичлэгтээ "алаг мэлхий єрєх" тухай танилцуулнаа.

No comments:

Post a Comment