Энэ удаад япон улсад монголыг тодорхой хэмжээгээр сурталчилсан vлгэр "Сvхийн цагаан морь" -ийн монгол орчуулгыг оруулъя. Бага сургуулийх нь сурах бичигт орсон байж байгаад одоогоос 2 жилийн ємнє билvv дээ хасаад хаячихсан юм. Япон хvн болгон энэ vлгэрийг мэддэг. Хvvхэддээ ч уншиж єгдєг юм билээ. Номын санд гарцаагvй тавьсан байдаг юм. Yнэнийг хэлэхэд японд ирэхээсээ ємнє энэ яриаг сонсож байсан удаагvй. Морин хуурын домог гэвэл "Хєхєє Намжил"-аас єєрийг мэдэхгvй. Энэ 2 домог ярианаас тэс ондоо яриа байвал хэлж єгєєрэй.
Сvхийн цагаан морь
Хятадын хойд талд Монголын єргєн уудам тал цэлийн байдаг билээ. Тэндхийн хvмvvс эртнээс хонь ямаа, vхэр адуу маллаж амьдардаг байжээ. Энэ Монголд морин хуур гэдэг хєгжим байдаг юм. Энэ хєгжмийн дээд хэсэгт нь морьны толгойг дvрсэлсэн байдаг учир морин хуур хэмээн нэрийдэх болжээ. Ер нь ягаад ийм хєгжим бий болсон юм бол оо. Энэ тухай ийм нэгэн яриа байдаг юм.
Эрт дээр цагт Монголын хээр талд Сvх гэдэг ядуу малчин хvv єндєр настай эмээтэйгээ хоёулаа амьдран суудаг байв. Тэрээр том хvнээс дутахааргvй сайн ажилладаг, их хєдєлмєрч хvv байжээ. Єглєє босонгуут эмээдээ хоол хийхэд нь тусална. Тэгээд хориод толгой хонио туусаар хээр тал руу гардаг байлаа. Сvх их сайхан дуулдаг бєгєєд бусад малчид тvvнийг гуйж дуулуулдаг байжээ. Тvvний уянгат сайхан хоолой хээр талаар цуурайтан тархдаг байлаа.
Нэгэн єдєр ийм явдал болжээ. Наран уулын цаагуур шургаж, эргэн тойрон харанхуй болсон хэдий ч Сvх хvv гэртээ харьж ирээгvй байлаа. Эмээ нь болон ойр хавийн малчид ихэд санаа зовцгоож байв. Бvгдээрээ их санаа зовж бvр тэсэхээ болиод байх vед Сvх хvv ямар нэгэн цагаан юм тэвэрсээр харьж ирэв. Бvгдээрээ дэргэд нь очоод харвал тэр нь дєнгєж тєрсєн нялх цагаан унага байлаа. Сvх хvv инээмсэглэн яaгаад оройтсон шалтгаанаа хэлэв. "Харих замдаа унага олсон юм. Эргэн тойрныг ажвал эзэн нь ч, эх нь ч байхгvй байлаа. Тэр чигээр нь орхичихвол орой болоод, чононд идvvлчих байх гээд аваад ирсэн юм" гэлээ.
Єдєр хоног єнгєрєн Сvхийн бvхий л чадлаараа асарсан цагаан морь ч ихэд том боллоо. Бие нь цас мэт цагаан, хvч тэнхээтэй, сайхан морь болон єсжээ. Нэгэн орой унтаж байсан Сvх гэнэт цочин сэрлээ. Морины унгалдах, хонь майлалдах сонсогдоно. Тэрээр гэрээс гvйн гарч, хониныхоо дэргэд хvрч очвол нэгэн том чоно хонь руу дайрахаар завдаж байлаа. Чонын ємнє талд цагаан морь хєндєлдєн зогсож хонио хамгаалан байв. Сvх чоныг хєєж зайлуулаад цагаан мориныхоо дэргэд хvрч очив. Цагаан морь нь ихэд хєлєрсєн, нилээд удаан хугацаагаар чонотой тулалдсан бололтой байв. Сvх цагаан морио илэн "Их сайн байна. Баярлалаа. Yvнээс хойш ямар ч vед би чамтай цуг байх болно." хэмээн хэллээ.
Цаг хугацаа нисэх мэт єнгєрч байлаа. Нэгэн хавар хээр талаар, тэр хавийг захирдаг хаан морины уралдааныг хотод зохиож явуулна. Энэ уралдаанд тvрvvлсэн морины эзэнтэй охиноо суулгана гэсэн зар тархлаа. Энэхvv зарыг сонссон малчид Сvхийг цагаан морьтойгоо уралдахыг ятгав. Сvх хvv мориндоо мордон хээр талыг туулан, уралдаан болох хотыг зорилоо. Уралдаан эхэллээ. Морьд нисэх мэт хурдлана. Гэвч тvрvvлж байгаа нь цагаан морь. Сvхийн унасан цагаан морь байлаа. "Цагаан морь тvрvvллээ. Эзнийг нь дагуулаад ир" хэмээн хаан зарлигдлаа. Гэтэл дагуулж ирсэн хvнийг нь харвал ядуу малчин хvv биш vv. Хаан тvvнийг хараад охинтойгоо суулгана гэсэн vгээ vл мэдэгч царайлан "Чамд 3 мєнгєн зоос єгье. Энэ морио энд орхиод vтэр тvргэн гэртээ харь." гэж хэлэв. Гэвч Сvх хvv "Би энд уралдаанд орохоор иpсэнээс биш морио зарах гэж ирээгvй" хэмээн хариулав.
"Юу гэнээ. Жирийн муу хоньчин байж миний хэлснийг эсэргvvцнэ гэнээ. Yvнийг ташуурд" гэв. Хааны зарц нар бvгдээрээ Сvх рvv дайрцгаалаа. Тэр олон хvнд зодуулан ухаан алдчихав. Цaгаан морийг єєрийн болгосон хаан зарц нараа дагуулан их л сэтгэл хангалуун буцлаа. Сvхийг найз нар нь гэрт нь хvргэж єгєв. Сvхийн бvхий л бие шарх болсон байлаа. Эмээгийнхээ халамжилсаны ачаар хэдэн хоногийн дараа шарх нь эдгэрлээ. Гэсэн хэдий ч цагаан морио алдсандаа тэр ихэд гуниглаж байлаа. Цагаан морь минь яаж байгаа бол доо гэж цаг vргэлж бодож байлаа.
Ингэхэд цагаан морь яаж байгаа бол?
Гайхамшигтай морь гартаа оруулсан хаан их л сайхан зантай байв. Цагаан морийг бусдад vзvvлж гайхуулах гэхээс байж суухын аргагvй болж, нэг єдєр олон зочин урьж найр наадам зохиолоо. Найр ид дундаа орох vед хаан цагаан морийг унаж vзvvлэхээр боллоо. Зарц нар нь цагаан морийг хєтєлсєєр ирэхэд хаан мордлоо. Тэр vед цагаан морь гэнэт цоройход хаан газарт єнхрєн уналаа. Цагаан морь хааны гараас цулбуураа алдуулан шуугилдан зогсох олны дундаас салхи мэт цойлон давхилаа.
"Тvvнийг хурдан барь. Барьж чадахгvй бол харваад алчих." гэж хаан чанга дуугаар хашгиран тушаалаа. Зарц нар бvгд нэхэн хєєлєє. Гэвч цагаан морийг гvйцээгvй тул тэд нэгэн зэрэг харваж эхэлцгээв. Олон сум исгэрэн нисэж дараа дараагаар цагаан морины нуруунд тусаж байвч цагаан морь давхисаар байлаа. Тэр орой Сvх унтахаар зэхэж байтал гэрийн гадаа чимээ гарав. Хэн бэ гэсэн ч хариу байхгvй таг таг хэмээх чимээ л гарч байлаа. Юу байгааг харахаар гарсан эмээ нь "Цагаан морь байна. Манай цагаан морь байна." гэлээ. Сvх vсрэн босож гvйн гарвал vнэхээр цагаан морь нь ирчихсэн байв. Гэвч тvvний биед хэд хэдэн сум зоолттой, бvх биеийнх нь хєлс урсан байлаа. Цагаан морь хvнд шархадсан хэдий ч давхин давхисаар хайртай Сvхдээ эргэж иржээ. Сvх шvдээ зуун морины биед зоогдсон сумыг сугалан авбал шархнаас нь цус ихэд гарч байв.
"Цагаан морь минь. Миний цагаан морь битгий vхээч дээ"
Гэвч цагаан морь улам улам сульдан, амьсгал нь тасалдан, нvднийх нь гал бєхєж байлаа. Маргааш нь цагаан морь vхчихлээ.Уй гунигаасаа болж Сvх олон хоног унтаж чадахгvй байлаа. Нэгэн орой арайхийн унтав. Тэгтэл зvvдэнд нь цагаан морь нь ирлээ. Тvvний биеийг илбэл цагаан морь нь эелдгээр"Ингэж битгий гунигла даа. Тэрэнд орвол миний яс, арьс, дэл сvvл, шєрмєсийг ашиглан хєгжим хий. Тэгвэл би vргэлж чиний хажууд байх болно шvv дээ" хэмээн хэллээ. Сvх хvv нойрноос сэрээд шууд тэр хєгжмийг хийж эхэллээ. Зvvдэнд цагаан морь зааж єгсний дагуу яс, шєрмєс, дэл сvvлийг нь ашиглан хийжээ. Хєгжмєє хийж дууслаа.
Тэр бол морин хуур юм.
Сvх хvv хаашаа ч явсан заавал морин хуураа авч явдаг байлаа. Хуураа татах бvрдээ морио алдсан харуусал, морио унаад хээр талаар давхиж явсан хєгжилтэй vеэ дурсан санадаг байлаа. Хуураа дарах vедээ цагаан морио vргэлж хажуудаа байгаагаар санадаг байжээ. Тэр vед нь хуурын аялгуу улам уянгалаг болж сонсож буй хvний зvрх сэтгэлийг хєдєлгєдєг байжээ.
Ийнхvv Сvх хvvгийн хийсэн морин хуур Монголын уудам хээр талд тархжээ. Малчид орой болоход бvгд цуглан тэрхvv уянгалаг аялгууг сонсон тэр єдрийнхєє алжаал ядралаа тайлдаг байжээ.
гоё домог байна. Гэхдээ хаа нэгтээ сонсож бйсан юм шиг ээ...
ReplyDelete