- Хамгийн гvн нуур: Хєвсгєл
- Хамгийн єндєр хvрхрээ: Хєвсгєл аймгийн Хорьдол Сарьдагт орших 70 орчим метрийн єндрєєс буудаг Арсайн хvрхрээ юм.
- Хамгийн их уст хvрхрээ: Євєрхангай аймгийн Орхон голд орших Улаан цутгалан юм. 22 метрийн єндрєєс буудаг.
- Хамгийн том мєсєн гол: Потанины мєсєн гол. Уг мєсєн голыг Оросын жуулчин Монгол судлаач нэрт эрдэмтэн Г.Н.Потанины нэрээр нэрлэсэн. Энэ мєсєн гол нь Таван Богд ууланд байдаг ба 20 км урт, 5 метр єргєнтэй. Мєн vvнээс гадна Цаст Хайрхан, Цамбагарав, Мєнх Хайрхан, Сутай, Цэнгэл Хайрхан, Хархираа, Их Бага Богд (Алтайн уулархаг нутагт), Хангайн нуруунд Отгон тэнгэр, Суврага Хайрхан, Хєвсгєл аймагт Мєнх сарьдаг, Хан тайга, Улаан тайга, Хэнтийд Асралт хайрхан, Хэнтий Хан зэрэг мєнх цаст уулс бий.
- Хамгийн халуун рашаан: Шаргалжуут-Энэ нь хамгийн нєєц ундаргатай, хамгийн олон булагтай юм. Тvvний ихэнх ундрага нь 60-93 хэм халуун байдаг. Улаанбаатараас 678 км, Баянхонгор аймгаас 58 км. Уух, ваннанд орох, шавар тавих, уураар утах зэрэг эмчилгээнд хэрэглэдэг. Yе мєч, элэг цєс, архаг vрэвсэл, цусны даралт ихсэс зэрэг євчинд тустай.
- Хамгийн єндєр мод: Жодоо
- Хамгийн их газар нутагтай аймаг: Ємнєгєвь -Бельги нутгаас 5 дахин том. Голландаас 4 дахин, Дани, Австри зэрэг улстай тэнцvv байна.
- Хамгийн том амьтан: Хандгай-Эрийг нь манж, эмийг нь сvндэс, тєлийг нь хотол. 2 настайг нь хохь, 3 настайг нь тозуул гэдэг. Хандгайн биений урт нь 200-300 см. Сэрвээний єндєр 170-230 см. Амьдын жин 300-500 кг. Манж нь олон салаа эвэртэй байдаг. Ихэвчлэн Хєвсгєл аймагт байдаг. Тухайлбал Рэнчинлхvмбэ, Улаан уул, Цагаан vvр, Чандмань-Єндєр сумын нутагт тархсан. Усанд сэлэхдээ маш сайн. Усны ургамал цуглуулан иддэг. Эвэр нь 3 сараас ургаж 7 сарын сvvлээр ясжиж гvйцдэг. Євєл 11, 12 сард унадаг. Ясан эврийн жин нь 10-26 кг байдаг. Сvндэс 8 сар хээлээ тээж 5-6 сард ихэвчлэн ихэр, цєєнх тохиолдолд ганц хєтєл тєрvvлдэг. Ороо нь 9 сард ордог.
- Хамгийн хурдан шувуу: Бvргэд, Тэмээн хараацай 2 юм. Бvргэд цагт 190 км хvртэл, Тэмээн хараацай цагт 160 км хvртэл хурдалдаг.
- Хамгийн ховор загас: Хилэм
- Хамгийн том загас: Тул
- Хамгийн том шувуу: Тас
- Хамгийн єндєрт нисдэг шувуу: Ёл-7500 метрийн єндєрт нисдэг.
- Хамгийн ховор шувуу: Цагаан тогоруу-Дэлхийд 250-300хан тоотой.
Thursday, March 15, 2007
Монголын хамгийн хамгийн 2
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment