Sunday, March 25, 2007

Тэмээ

Монгол улсад маань тєдийгvй дэлхийд тоо нь цєєдєєд байгаа тэмээний тухай бичсэн нэгэн сайхан шvлгийг толилуулъя.

Тэмээ

Тэмээ-таван хошуу малын минь нэг
Тэмээ-таван амьд эрдэнийн минь нэг
Тэмээ-таван тивийн улсаас манайд олон бий
Тэмээ-тал, хангай, говь гурван нутагт минь бий
Арслан заантай цуг бэлчиж сая жилийн тэртээд ч байсан
Айл хvн хоёртой ижилсэж таван мянган жилийг элээсэн
Амгалан, аварга хоёрын билэгдэл мэт заяасан биетэй
Алтан дэлхийд тэмээ гэдэг сайхан амьтаан
Нээрээ тиймээ гэх шиг
Нэр нь хvртэл тэмээ
Туг ширээ бєхнєєс нь халуун илч дvvгээд
Тyyж явахад хvртэл дулаахан гэж жигтэйхэн
Тyyльс vлгэрт баатар болон хэлцэгдсэн ч
Туулай євєєтэйгий нь бодохоор єр євдєм хєєрхий
Ус нэг уугаад гарвал гурван гурав ес хонодог
Уяж сойгоод эдлэхэд гучин хоногийн єл даадаг
Урт холын аянд эцэж цуцсан гэж дуулдаагvй
Унаган говио орхиж хэзээ ч нутаг шилээгvй
Найрсаг итгэмтгий зангий нь домогт єгvvлэхдээ
Найранд очих буганд эврээ єгсєн гэдэг юм
Надад эврийг минь авчирч явна уу хэмээн
Найдвар горь тасрахгvй одоо ч алсыг харуулдсаар л
Туждаа vнэнчийн баталгаа гэрсэг гэдэг нь аргагvй
Тyлганы vнсийг санаад ч хоньтой хотолж ирдэг
Тyyрга нэвт шуургыг єдєрчийн газраас мэдэрч
Тyхалж нэг л хэвтвэл тэнгэр аястал тэсдэг
Єргєн орчлонд ургасан євс, цэцгэн дундаас
Єргєс бут, шаваг шарилж аль л хатууд нь дурлах
Єлгийтэй жаахан хvvгээ бєхнєєс нь зvvгээд нvvхэд
Єєжин хєдєлгєх ээж шиг нь бvvвэй, бvvвэй алхлах
Авгай хvvхэд шаваад ноосыг нь зулгааж байхад
Ав ав гэх шиг гув гув дуугарч ээ зогсох
Ачаа бараа тэгнэж vйлийг нь vзэх гэж байхад
Арай єндєрдєєд байна уу гэх шиг єєрєє хэвтээд єгєх
Oрчлєн их дэлхий нараа бvтэн тойртол
Олдсон жаахан vрээ хэвлийдээ тээж єсгєдєг
Oлoн гvвээний цаана бутны цэцгэнд согтсон ч
Охин ботгоо гунганахад сэвхийтэл эргээд тэшvvлдэг
Агар зандан шугуй шиг хvрэнтэн сvрэглэж явахад нь ч тэмээ л гэдэг
Аясын салхи даган орь ганцаар явахад нь тэмээ л гэдэг
Алаглах церкийн манежинд аялгуут хєгжмийн эгшгээр
Алдарт вальс бvжихэд нь ч жvжигчин гэдэггvй, тэмээ л гэдэг
Санаа сэрэггvй vрээ голж мунгинахад нь
Саалийн vнэр ханхлуулсан бvсгvй хvн хєєсєлж
Салхинд эгшиглэдэг хуураа учирлуулан татаад єгєхлєєр
Сайхан хvрэн нvднээсээ нулимс бємбєрvvлэн мэгшдэг
Нээрээ тиймээ гэх шиг
Нэр нь хуртэл тэмээ
Яргyйт дэлхийн бэлчээрт цєєрч байх нь харамсмаар
Ялдамхан гvндvvгvй тэмээгээ хайрлаж єсгєе та минь
Яруу энэ орчлонд бусармаг зантай явснаас
Ядахдаа тэмээ шиг явахсан гэж би хувьдаа бодном
Очих газрын дунд саатаж юуны магад вэ
Oлс дээсхэнээр хєтлєєд хаа ч хvрсэн итгэлтэй
Oлoн сайхан тэмээ мєнхийн найдварт унаа
Тэмээ-таван хошуу малын минь нэг
Тэмээ-таван амьд эрдэнийн минь нэг
Тэмээ-таван тивийн улсаас манайд олон бий
Тэмээ-тал, хангай, говь гурван нутагт минь бий

П.Бадарч

2 comments:

  1. Найрагч маань энэ шүлгээрээ "Болор цом" авч байсан санагдана.

    ReplyDelete
  2. 1987 onii Bolor tsominn ezen, Mongol ulsiin ardiin uran zohiolch, Soyoliin gavyat zutgelten.

    ReplyDelete