Saturday, August 02, 2014

Модон тоглоом

Модон тоглоом цаанаа л нэг сайхан юм аа. Үнэр танар нь ч тэр, илж таалахад ч гэсэн.
Хүүхдүүдэд зориулсан иймэрхүү үнэ төлбөргүй арга хэмжээ их болох юм. Цаг заваа харж байгаад охидоо дагуулж явахыг хичээнэ ээ. Заримдаа амжихгүй ээ.
Зураг 1. Модон өндөг. Илээд л баймаар байсан.

Зураг 2. Ингэж олноор нь өрж байгаад нураасан. Жаахан хүүхдээр нураалгасан чинь тийм ч гоё нуралт болж чадаагүй. Хэ хэ. Бага байхад бид даалуугаа өрж тавиад л нураадаг байж билээ. Их гоё дуугарна аа тэр нь . Их л дуртай байж. Даалуудахаасаа илүү нурааж тоглоод л. Томроод харин даалууны мастер болсон.

Өөр их олон янзын тоглоом байсан. Бүгдийг нь тоглож амжсангүй. Хүүхдүүд дуртай тоглоомондоо анхаарлаа төвлөрүүлээд их удаан тоглож харагдана лээ.

Уг арга хэмжээний гол зорилго нь хүүхдүүдээ багаас нь байгальд ээлтэй, байгальтайгаа ойр хүн болгон хүмүүжүүлэх тухай ойлголтыг ээж аавуудад бий болгох.

No comments:

Post a Comment