Saturday, August 02, 2014

Борооны шүхэр

авч өгсөн юм бага зулзагатаа. 
Тэгсэн инээдтэй нь, би  үнийг нь эхэлж харчихаад л хоёр ширхэгийг сонгов оо. Өөрийнх нь саналыг асууж байгаад л шийдэхээр болов. Тэгсэн мэдээж охин хүүхэд л болсон хойно гүнжтэйг нь сонгоноо доо. Гадарлаж байсан л даа. Өнөөх нэг нь бас хөөрхөн гүзээлзгэний хээтэй. За тэгээд бас бус юм аваад л дэлгүүрээс гарав. Тэгсэн шүхэрний үнэ нүдний буланд зурсхийгээд л харагдав. Эхэндээ тоогоогүй юм, тэгснээ юу билээ? Дэлгүүрт байхад харсан үнэнээс нэг л өөрөө. Юу вэ? ийм үнэтэй байгаагүй юм даа гээд талоноо шалгасан чинь өөр байна аа. Дэлгүүрээсээ гараад явчихсан улс нягталж чадсангүй. Диснейн баатартай л бол ерөнхийдөө бусад хээ хуартайгаасаа үнэтэй байдаг болохоор, шатчихсанаа л гайхлаа шүү дээ хэхэ. Нэг дахин үнэтэй байсан.  Хэрэв анхнаасаа үнийн ялгаатайг нь мэдсэн бол өөрт нь анхнаасаа үзүүлэхгүй шүү дээ, шууд л гүзээлзгэний хээтэйг нь шахна. Ёстой хөөрхөн байгааз энэ тэр гээд л. Тэгэхгүй бол, дорхноо эвдэрнэ, нэг газар мартаад явчихна гээд л. Хайран юм болно биз дээ. 

Маргааш нь эрт босчихоод хурдхан шиг цэцэрлэгтээ явъя бушуул түргэл гээд намайг сандаргав. Түүнээс өглөөдөө албандаа явахдаа жаахан хойрго байдаг хүн чинь. 

За даа охины паян биш, ээжийн л паян болсон доо.