Monday, August 25, 2014

Хичээл эхлэв

Ашгүй, зуны амралт дуусч, хичээл эхэллээ. 10 жилийн.
Өнөөх л олон зуны даалгавраа хүүе хаая даалгавраа хийгээч ээ гэж байж ам мөчид л дуусах шив дээ. Хичээл эхлэх урд өдөр. Хэ хэ. 

Өдөр нь ямар хоол хийж өгөх вэ? Хаа нэгтээ дагуулаад явчих юмсан гэх асуудалгүй болов. Ямар хаашаа ээж вэ гэж бодох л байх даа, уншигч олон түмэн минь. Гэхдээ байна шүү дээ, хүн чинь муу занг дорхноо сурна. Өдөрт сургуульдаа өдрийн хоол идчихдэг болохоор бүр дасчихаж. Би байтугай япон ээж нар хүртэл залхчихсан, хичээл бушуухан шиг эхлээсэй гэчихсэн явна лээ. Миний танихын ихэнх ээжүүд.  За тэгээд нэг гэрээс 3 хүүхэд, 2 хүүхэд, бүр 4, 5 хүүхэд нь сургуульд явдаг танил ээжүүд байна. Бүгд л толгой сэгсрээд, 
-Ёооё, хоол цайнаас нь гадна даалгаврыг нь хийлгэх гэж үгээ идэж байна шүү. Бушуухан шиг л хичээл эхлэтүгэй. 
гэж бидний хэдэн ээжүүдийн хааяа уулзаад, мэндчилгээний оронд хэрэглэдэг мэндчилгээ. Хэ хэ. 
9 зүйл даалгавар өгсөн. Манайхаар бол хөдөлмөрийн хичээлийн даалгавараа бид 2 зуны амралтанд зориулж энд тэндхийн байгууллагуудаас зохион байгуулдаг арга хэмжээгээр тусгай багшийн заавраар нэг бүтээл хийсэн.  Мөн гэр ахуйн хичээл дээр өглөөний хоолонд тохиромжтой загас ч билүү, хоол ч билүү гэсэн зүйл байсан. Далимдуулж ээж нь нэг өглөө том зулзагаараа өглөөний хоолоо бэлдүүлэв. Хэ хэ. За тэгээд бусад нь ханз, тоо, бие даалт энэ тэр гэсэн тувт бичих зүйл байсан. Гараа өвдтөлөө л юм бичих юм. Заримдаа өрөвдөөский. Заримдаа загнааский. Загнааскийгийнхаа дараа нь аргадах гэж бас юм болно оо. Ккк

Зуны амралтын хаалтын өдөр ээж том зулзага 2 булагнаж тансаг хоолонд орсон. Ирэх хичээлийн жилийг амжилттай дүүргэхийг, ээж нь ч ажлаа сайн хийхийг бие биедээ хүсэн ерөөгөөд. Ккк

Одоо ч үзүүлээд өгнө дөө. 

2 comments:

  1. Миний бас нар гарах гээд л байна хэхэ. Гэхдээ өдрийн хоол нь ирэх 7 хоногоос эхлэх тул хичнээн сургууль эхэлсэн ч өлрийн хоолны ажил одоохондоо үргэлжилж л байна. Энэ жил тун бага нервтэж зуны даалгавруудыг өөрөөр нь хийлгэж байгаа. Тэгэхгүй бол зааж зөвлөөд байхаар өөрөө хичээхгүй одоо яах билээ гээд л ангайгаад суугаад байх шинжтэй. Тэгсхийгээд орхичихсон харин өөрийх нь санаа зовоод хийгээд байгаа хэхэ.

    ReplyDelete
  2. тийм үү? манайх шууд хоолтойгоо золгосон. их олзуурхаад байгаа хэхэ. түүнээс заримдаа өдрийн хоолтойгоо золготол бас л хэдэн өдөр болдог шүү тэ.
    яг өөрт нь даалгачих зүгээр юм билээ. өөрөө өдөр судраа тооцоод хийж чадвал чад, үгүй бол цагийг нь тулга гээд хэхэ. би энэ аргыг хэрэглэсэн, одоо бас ч гэж томорч байна. иймэрхүү зүйлсээс суралцахгүй бол. бага байхад нь илүү үглээд зааж зөвлөдөг л байлаа. хэхэ

    ReplyDelete