Tuesday, August 12, 2014

Хүнчин

гэдэг номыг захиж уншлаа. Өгч явуулсан ... дүүдээ их баярлалаа. Сонирхолтой ном байв.
Хүний амьдралд тохиолддог баяр баясгалан, уйтгар гуниг, ялимгүй зүйлд гаргах алдаа, зовлон бэрхшээл, түүнийг даван гарах тэсвэр тэвчээр. Дээхэн үеийн ном зохиолд их бичигддэг байсан сэдэв. Сүүлийн үед харин иймэрхүү төрлөөр бичдэг хүн ховордсон байх аа. Эсвэл би олж уншиж амжихгүй яваа ч байж магад.  Хэ хэ. Багадаа иймэрхүү ном их уншдаг байсан болоод ч тэр үү?  Цаанаа л нэг дотно сэдэв байлаа. Ухаарал хайрласан ном байлаа. Эсвэл би иймэрхүү сэдэвтэй ном, зохиолд дуртай байж магад.
Кино нь байдаг гэж сонссон. Чадвал олж үзнэ ээ.

Уг нь нэг хамаатныхаа дүүг дуурайж лааны гэрэлд уншина гэж байсан тэсээгүйээ. Хүн тосохоор автобусанд явж байх хоорондоо уншчихсан. Хэ хэ.

Бас би боддог юм. Алдаа гаргаад, хэцүү нэртэд орсон хүмүүсээс хэдэн хувь нь засарч сайн сайхан амьдралтай золгодог бол гэж. Тэгж засарсан, хүнд бэрхийг давсан хүмүүсийн амдралаас сэдэвлэж бичсэн ном, кино хийдэг бол тэ. Мэдээж нийгэм нь тэдгээр хүмүүсийг тийм ч амархан хүлээн зөвшөөрөхгүй байх л даа. Гэх мэтээр ургуулан их олон зүйл бодно гээч...

No comments: