Thursday, August 21, 2014

Гэснээс

бага зулзага даахиа үргээлгээд хөдөлгөөнтэй болсон. Бүр ангийнх нь багш харилцах дэвтэртээ "их хөдөлгөөнтэй, бас их цоглог болоод байгаа" гэж бичсэн байхав. Өнөөх хоёр биенийхээ фен гээд байсан банди нь ээждээ
-Соро чян шиг толгойтой болмоор байна
гээд үсийг нь зассан чинь толгойгоо илж үзсэн ээ
-Үс байна шдээ, хусаачээ
гэсэн гээд ээж нь, багш нь хүртэл надад хэлээд хөхрөөд байсан. Хэ хэ. Хусаагүй зассан байсан л даа. Тэр банди дээхэн нэг хусаад, хавтгай толгой гарч ирсэн чинь өвөө нь уурлаад дахин хусч болохгүй гэж айлдсан юм байх аа. ккк. Бага зулзагыг хөөрхөн толгойтой байна, ёстой хөөрхөн зохиж байна л гэсэн улс байгаа.
Ямар ч байсан одоо алчуур зүүхээ больсон, тоохгүй л ангидаа яваад орчихож байгаа. Эргэн тойрны ээж аав нар жаахан гайхасхийж харж байгааг эс тооцвол. Цэцэрлэгийнх нь хүүхдүүд бол тоохгүй л байна. Томчууд бид л илүү ихийг ургуулж бодоод байдаг шиг байна шүү, зарим тохиололд. Хааяадаа зүгээр л хүүхдүүдэд даатгаад орхих хэрэгтэй ч юм шиг. Таньдаг ганц нэг хүн
-Мундаг байна аа, зан заншлаа хадгалаад, харь нутагт гэлтгүй хэрэгжүүлээд
гэж намайгаа хошгоруулаад л. Үнэндээ бид чинь тухайн өдөр skype -аар ээж ааваасаа заавар, зөвлөгөө авч байж л үйлдэж байгаа байхгүй юу хаха. Одоо яах билээ? За тэгээд яах билээ? гээд л.
Яг л аав байна, бага зулзага. Хүмүүс ч хэлээд байна, манай хүн их додьгор байна аа. Өөртэй нь адилхан гэхээр л. Охидууд минь угаасаа аав л даа. Би өөртэйгөө адил нэг хүнтэй болно байгаа гэхгүй юу хэхэ...

2 comments:

Anonymous said...

Би бас охиныхоо даахийг үргээхээс хэдэн сарын өмнөөс л цэцэрлэгийн багш нарт нь сайн хэлж ойлгуулж байж хуссан. Хүүхдүүд ч тоохгүй л дээ. Эцэг эхчүүдэд нь сайн ойлгуулахгүй бол гадаадад бол хавдар туссан ч юмуу хүнд өвчтэй хүүхдийн үсийг хусдаг гэсэн ойлголттой байдаг. Ялангуяа баруунд.

byambaa said...

j[nd bas ohidiin usiig huschihaar gaihaad bdg yum, tomoohoo usiig hussanii daraahan zarim neg eejuud sanaa zovood, zugeer uu ene ter ges bagshaas ni asuuj bsn gsn, yag bidnees asuuj chadkuu hehe.