За хэд хоногийн амралтаар гэр бүлээрээ зугаалаад. Зугаалаад ч гэж дээ, нэг их хол бол яваагүй л дээ. Шиманэ гэдэг муж орсон. Энд ихэвчлэн далайн аквариум л үзэх гээд байдаг талтай. Харин энэ удаад гол горхи, нуур цөөрмийн загасны хүрээлэн үзээд. Иддэг загаснууд минь байна лээ. Бага зулзага харснаа
-Ай даа, амттайхан харагдаж байх чинь ээ
гэж авсан.
 |
Энэ их хөөрхөөн, ингээд бүгдээрээ нэг юманд яваад орчихсон
|
 |
Иймэрхүү танин мэдэхүйн үзүүлэн ихтэй шүү. Энэ хясааг мисо шөлөндөө хийж иддэг юм. |
 |
Том газраар тувт алхаад байхаар ядардаг юм билээ. Ингээд сайхан сууж тухлангаа хөлөө амраана. |
No comments:
Post a Comment