Tuesday, March 22, 2016

Унш унш бас дахин унш 3

Дунд сургуулийн багш нар нь сурагчдадаа зориулж өөрт нь таалагдсан номоо, уншаасай гэсэн номоо танилцуулдаг юм байна.

Том зулзагын ангийн багшийн санал болгосон ном зээллэлтээрээ 3-т явж байсан. Ийм л мундаг хүн харж явдаг байх нь гэж урам оров. Ха ха.

Удахгүй солигдчихно, яана даа гэж сэтгэлээр унаастай. Хэ хэ.

За тэр яахав, бас санал болгосон номыг нь хэрэгцээгээр нь байр эзлүүлчихдэг юм байна. Тэгэхээр багш нар ч бас нэрээ бодоод яатайхан, сурагчдад таалагдах, тэдний сэтгэхүйд, насны онцлогт таарах ном сонгодог бололтой.

Захирал багш нь, эрхлэгч багш нь хүртэл танилцуулсан байсан.

Харж явдаг багшийнхаа санал болгосон номыг уншина аа, манай ажил дээр байдаг ном байна лээ. Хэ хэ. 1, 2-ыг бас сонирхож харнаа.

Блогийг минь уншдаг багш нар байвал та бүхэн минь бас ийм санаа дэвшүүлээд ажиллахыг бодоорой. Өөрсдөө санаачилсан шинэ санаа болгоод явсан ч болно, эсвэл наддаа урам өгөөд ийм блогоос санаа авав гээд дурдаж ч болно.

Ямартай ч, одооны хүүхдүүд уншихаа байсан гэдэг хойч үеийнхэндээ ямар нэгэн сайн зүйл хийхийг хүсч байна.

Миний хэлснээр, охидоос минь үлгэр авч охиндоо ном зээлж уншуулдаг болсон, баярлалаа гэж хэлдэг нэг найз бий. Би нь додьгор гэж юүхэв. Хэ хэ.

Эсрэгээрээ би нь та нартаа баярлалаа. Урам өгдөгт...

5 comments:

БМР said...

би солонгос ном харахаар л нүдэнд орж ирэхгүй санагдаад байдаг шд ккк, гэхдээ ойрын үед 4, 5н ном цааш нь харуулчихсан. Даанч цаашаа нэмэгдэхгүй юм байна, гэрээс баахан ном зээлүүлсэн тэд нарыгаа хааяа гаргаж харж санаа алдчихаад цааш нь хийгээд л сууж байна даа ккк

byambaa said...

hehe, ehendee tiim bdg yumoo, bi bas baahan hanz harahaar uur hureed, zalhuu hureed bdg bsn. odoo aria gaigui. kkk

bi bas heden mgl nomoo neg harj sanaa aldchihaad l yavj bna, uuriih yum chin hezeed l unshchihna gej sanaa amraad...

БМР said...

яг сонирхсоноо л биш бол уншихгүй шинжтэй юм байна лээ, сонирхсоноо бол ажлын завсраар хараад хоёр гурав хоногт дуусгачихаад байгаа юм ккк

Delgermaa Erka said...

би номын санд сууж ном зээлж унших гэж байгаа кэкэ

byambaa said...

unshij bai zaluu ulsuud mini. ertuntsiig aria uuruur harna shuu kkk