Thursday, March 24, 2016

Дунд сургуулиар сонин сайхан?

Өнөөдрөөс хаврын амралт эхлэв. 13 хоног амрана. Ингэхдээ огт сургууль зүглэхгүй гэвэл худлаа. Өнөөх гайхал дугуйлан нь байгаа. Үлээвэрийнхэн чинь их завгүй юм байна. Учир нь төгсөгчдөдөө зориулж тоглоно. Элсэгчдэдээ зориулж тоглоно. Тэгэхээр байнга давтахгүй бол болохгүй гэсэн үг.

Гурван ая тоглоно гэсэн. Мөн 3-р ангийнхан нь төгсөөд явчихаар бүхий л дугуйлангийн хүүхдүүд тоо нь цөөрнө дөө. Тэгэхээр шинээр элсэгчдийг өөрсдийнхөө дугуйланд татан оруулах гэдэг их л том тактик байдаг бололтой.

Элсэлтийн арга хэмжээн дээр, их сайн, маш хөгжилтэйгөөр, сонирхолтойгоор хөгжмөө үлээхгүй бол үлээвэр хөгжмийн дугуйланд орох хүүхдийн тоо нэмэгдэхгүй байх тохиолдол ч байна. Мэдээж сурагчид олноороо хамрагдах нь сайн.

Жилээс жилд үлээврийнхэн тоо нь цөөрөөд байгаа гэсэн. Шалтгаан нь их завгүй байдаг, хагас бүтэн сайнгүй хичээллэдэг, өөр юу гэлээ дээ.

Би нь бас дуугүй байхгүй зөвлөгөө өглөө шд. Ккк

-Нүүр дүүрэн инээмсэглээд, таньдаг хүүхэд чинь таарвал нүдээ ирмээд, аятайхан сэтгэгдэл төрүүл.
-Намайг малийхаар л ирээд орчихдог бол сайхан л байна шүү ижий минь.

4 сарын сүүлээр л хэдэн хүүхэд, ямар ямар хүүхэд элссэн нь мэдэгдэнэ. Тэр болтол догдлоод л сууж байхаас.

Бас яагаав багш нар нь, сурагчид хоорондоо солигдоно. Хэн хэнтэй нэг анги болох нуу? гэж догдлоно.

Өчигдөр тэтгэвэрт гарч байгаа багш нар, солигдоод өөр сургууль руу шилжиж байгаа багш нарыг зарлаж, тайзан дээр үг хэлүүлж, тэтгэвэрт гарч байгаа захирал багшдаа цэцгийн баглаа өгч байсан.

4 сард шилжиж ирсэн багш нарыг бас ингэж танилцуулна.

Гэснээс манай үүгээр сакүра цэцэглэх гээд, том зулзагын минь мэндэлсэн өдөр тохиох гээд би нь ч бас завгүй өдрүүдийг үдэх бололтой.

3 comments:

Piglet said...

Манайд бас надаас илүү завгүй нэг хүн байнаа, ирэх жил бага сургуулиа төгсөнө гээд л бөөн ажил, бөөн үүрэг даалгавар хүлээсэн хүн байна. Бас үлээврийх шд хэхэ.

БМР said...

энд бас сакура дэлгэрэх гээд л, замбага дэлгэрч эхлээд л.. сайхан байна өө

byambaa said...

hue uleevriih yum uu, goy yum bile te uleever hehe.

zambaga gej yamar tsetse ve?