Wednesday, March 30, 2016

Эрүүл биш тогтолцоо?

Саяхан бага зулзагын төрсөн өдөр болсон доо.

Монголоос асууж байна.

-Ангид нь бялуу энэ тэр аваачиж өгсөн үү?
-Үгүй ээ, энд тийм зүйл байхгүй.
-Өө яасан сонин юм бэ?
-Харин монголд минь арай дэндээд байгаа юм бишүү?

Боломжтой нэг нь бялуу аваачиж өгдөг л байх. Боломжгүй нь яах вэ? Ингээд л нэг тийм сонин заншил ч гэх юм уу? өрсөлдөөн ч гэх юм уу зүйл бий болгоод байх юм.

Энд бага охины цэцэрлэгт тухайн сард нэг удаа бүх хүүхдүүдээ зааландаа цуглуулаад, төрсөн өдөр нь тохиож буй хүүхдүүдээ анги ангиар нь дуудаж гаргаж  ирээд, хөөрхөн хөөрхөн асуулт асуугаад, ангийнх нь хүүхдүүдийн хийсэн бүтээлээс бэлэглээд, хиймэл бялуун дээрх амьд лааг үлээж хүслээ шивнэдэг.

Дараагаар нь багш нарын бэлдсэн  жүжиг, хөгжөөнт тоглоом, урлагийн үзлэг,  ном унших зэрэг арга хэмжээг үзэж сонирхоно.

Оройд харьж ирээд л шулаганаж өгнө. Тийм тоглолт нь тэгж таалагдаад гээд л. Мөн төрсөн өдрийн каарт, найзуудынхаа өгсөн оригами-аар хийсэн бэлэгнүүдээ гайхуулна.

За тэгээд яг төрсөн өдрөөрөө л гэртээ гэр бүлээрээ тэмдэглэнэ. Мэдээж найз нөхдөө урих нь ч бий.

Монголд тогтоод байгаа тэр цэцэрлэг дээр нь бялуу, бэлэг барьж очоод байгааг сайшаахгүй л байгаа. Орой нь гэртээ дахиад л бялуу иднэ биз дээ? нэг бол өдөр ангид нь хүргээд өгчихсөн юм чинь гээд гэртээ идэхгүй юу?

Мөнгөтэй хүн лаагаа иднэ үү? луувангаа иднэ үү? маньд хамаагүй ч нэг эрүүл  биш тогтолцоо шиг санагдаад байна л даа.

Миний бодол, нэг өдөр хоёрын хоёр бялуу гэж саахар идэж байхаар ядаж нэгнийх нь мөнгийг дансанд хийж хадгална аа. Ирээдүйд нь хэрэгтэй...

6 comments:

БМР said...

харин нэг тийм сонин сонин юм зохиогоод байдаг болчихсон. Надад бол тийм утгагүй юм дэмий санагдаад байгаа.

Anonymous said...

ug ni huuhed hugshid bayarluulval buyan hurdag yum gesen. ehendee tiim sanaagaar l tsetserleg deer ni byaluu beleg avaachsan baih daa. neg ailiin huuhed avhcirhaar nuguu huuhed bi bas avaachna geed l uilagnana. zarim aav eej ch zurag ene ter avch nuur nom deeree tavij gaihuuldag bolson bololtoi yum bilee.

jaahan huuhed baihad ch manaih 2 hivstei, tegvel manaih 3 hivstei l gej huuhduud hoorondoo her bayan ailiin huuhed bolohoo haruulah gej gaihuuldag baij bilee. manaih ch hivs ene ter barag baihgui drojtoi l baisan bolohoor duugui l baidag bailaa. harin ter uyed barglin aild baidaggui 69 mashin, yamaha motorcycle, honda motor geh met ni manaid bailaa shuu dee. ter bol engineer aaviin min l buyan. bas olon hivstei ailiin aav eej nar manaid ireed l iim ch hovor em, tiim ch hovor taria olj uguuch geed eejees min guina. tegeed l huvtsas hunar, goyol chimeglel, idej uuh yum neg ih sonirhohoo bolij sain medleg mergejiltei l boloh yostoi yum baina gej bat shiidsen dee.

Anonymous said...

Yapond bol bayan yaduudaa avchirahgui bga bish, Ter olon huuhed dund yamar neg allergytai ch yumuu esvel shud tsoorohoos sergiileed huuheddee nyaluun zuil ogdoggui etseg ehchuud bdag. Mun eruul ahuin talaas ch ter gadnaas tort geh met zuil oruulaad hordlogo bolvol hen hariutslaga huleeh bilee gedeg asuudal gardag, ene uudnees horiglodog gej manai huuhdiin bagsh helj bsan. Ter talaas ni bichvel iluu oilgomjtoi bh, Tehgui bol bas l neg mongol mongol bi mongol hun gedeg hernee mongoloo shuumjilsen bichleg boloh geed bn shuu.

tungaamnh said...

Ер нь эрүүл ахуйн талаас бодоход яавч хүлээн зөвшөөрмөөргүй. Аав ээж нар нь хүүхдийнхээ төрсөн өдрөөр ангийнх нь хүүхдүүдийг бас баярлуулъя л гэж боддог байх даа.

би said...

Хүүгийнхээ төрсөн өдрөөр ангийнханд нь бүгдэнд нь хүүхдийн сүү, хорхой ааруул өгч байсан. Аминдаа чихэр өгөхгүй гээд. Мэдээж шинжилгээний бичигтэй нь. Гэхдээ л аюултай юм билээ. Дахиж тийм зүйл өгөмгүй санагдсан.

byambaa said...

Setgegdel uldeesen ta buhend bayarlalaa.

huuhed hugshid bayarluulna geed horduulaad bgaa l gsn ug dee.

bas deer uldeesen setgegdeld eruul ahuin talaas ni ih saihan bichjee. bayarlalaa.

Bas ue ue mgloo shuumjilchihnee, hehe. yahav dee. end ch bas bayan yaduu gej bnaa bna, buhel buten uls bolson hoino. gehdee baychuud ni neg ih bayarhaad bdggui yum shig sanagdsan...