Monday, March 14, 2016

Өдрийн хоол

За сая нэгдэхэд том зулзагын сургууль нь өдрийн хоолоо өөрсдөө хийж ирэх даалгавартай гээд.

Эртлэн босч хийлээ. Ингэж хийхдээ ээжээрээ хийлгэх биш, өөрөө гардаж хий ёстой.

Япон хүүхдүүд ер нь гэрийн ажилд тэр бүр туслаад байдаггүй, хоол хийхдээ тун маруухан гэж ярьдаг юм.

Тэгээд л үе үе ингэж даалгавар өгдөг байх.

Миний том зулзага бол өөрөө л хийдэг юм. Ээж нь ямар хоол унд хийхдээ сайн биш, тэгээд ч багаасаа ийм бэнто хийж, идэж өссөн ч биш, нэг л төвөгтэй санагдаад байдаг юм_

За тэгээд том зулзага минь урд өдрөөс нь эхлээд л юу хийх вэ гэж бодов. Хэрэгтэй зүйлсээ худалдаж авав.

Гэр ахуйн хичээлийнх нь багш нь үзэж үнэлгээ өгөх юм гэсэн. Их л хичээж хийлээ, ээж нь тэрүүхэн тэндээ бас хичээж тусаллаа. Хэ хэ

Дан ганц сурагчид ч биш, багш нар нь бас хийж ирсэн гэсэн. Анги дааж авсан багш нь эрэгтэй (яагаав миний хааяа хардаг багш ккк) бас хийсэн байсан нь инээдтэй юм байсан гээд хөхрөөд байна аа, том зулзага.

Аргагүй шдээ, ганц бие эр хүн юм чинь. Харин ч өөрийнхөөрөө, хэн нэгний туслалцаа авалгүй байгаагаараа, үнэнчээр өөрөө хийж ирсэн нь мундаг байна гэж би өмөөрөв, харж явдгаараа.

Эрэгтэй хүүхдүүд нь " За энэ ч ээжээрээ хийлгэсэн нь тодорхой" гэж бодохоор мундаг хоол хийж ирсэн юм байх аа. Хэ хэ.

Би нь зулзагаа жаал явуулсан. Хуушуур, бууз, цуйван гээд аль нэгийг нь хийгээд оччих оо гэж.
 
За энэ зураг дээрх бол бусад сурагчдын хийсэн бэнто. Том зулзагынх гараагүй байсан, веб хуудаст нь. Жижигхээн жижигхэн пицца хийсэн. Хажуугаар нь бас бус ногоо сосиск гэх мэт зүйлээр чимээд.

Гэхдээ жаахан паагттай. Заримыг нь түлээд, анх удаагаа хийж байгаа хоёр чинь. Хэ хэ. Ойр ойрхон пицца хийж, сурах , дадлагажих юм шүү гэж ярилцав.

Дараа хийхээрээ зураг оруулна аа.

6 comments:

БМР said...

харж явдагаараа өмөөрсөн гэнээ хаха
энэ нээрээ аягүй залхуугүй хүний ажил шүү тэ тэгж байгаад

E. Erhtsas said...

Хоол нь гэж урлаг, бас хүний бүтээлч сэтгэхүйг хөгжүүлсэн нэг төрлийн сайн дасгал сургууль болдог байх даа. Япончууд бас л хөөрхөн хөөрхөн юм сэтгэж, хэрэгжүүлэх юмаа.

agai said...

yamar goyo haragdaj bainaa

byambaa said...

Bayarlalaa 3 mini. Ed er ni ih surhii setgej, hudulmurul uls yum. suraltsaad l yavmaar, sanaa baivch sachii hurehgui ee as...

Delgermaa Erka said...

өөрийнхөө үндэсний хоолыг хийхгүй яасым бэ

byambaa said...

undesni hool tsag zav ih oroh yumaa...