Tuesday, March 22, 2016

Ийм гэрт амьдардаг байсан бол?

Их хөөрхөн ном. Монгол гэр минь өвөрмөц тул заавал байх ёстой гээд хуудсыг нь эргүүлсэн чинь хөөрхий монгол гэр минь торойгоод л гараад ирлээ.

Баярлаж байна гэж юүхэв. Уг нь нэг их гэрт амьдраад сүйд болоогүй л хүн дээ би чинь. Багадаа бол амьдарч байсаан, жижигхээн 3-ын битоноор ус зөөдөг байсан минь үе үе бүдэг бадагхан санагддаг юм.

Тэгээд л хааяа нэг хөдөө гадаа явахдаа хамаатан садныдаа гэрт хонодог байсан. Сүүлд япон хүмүүстэй энд тэнд дагаж явахдаа жуулчдад зориулсан гэрт л хонож байлаа.

Тэгсэн хэрнээ гэр харахаараа л учиргүй баярлана гээч, энэ харь оронд. Эх орноо, элгэн саданаа цаанаа л нэг санаад байдаг бололтой шиг билээ.



Орой нь охиддоо уншиж өгсөн. Охид минь бас гэр гэр гээд л шуугилдав. Хөөрхөн.

Өвөрмөц сайхан заншилтэй, соёлтой ард түмэн юм даа бид чинь гэж баярлах. Ялангуяа гадаадад ингэж орноо танилцуулах үед.

Сүүлийн үед л арай хэтрүүлээд, туйлшраад байгаа шиг санагдаад байдаг ч. Ёс заншлаа дээдэлж буй нэртэйгээр.

15 төрлийн "гэр"-ийг танилцуулсан байсан. Тоосгон байшин, модон байшин, чулуун байшин, үүд нь дээвэр дээрээ, гол дээр байрладаг гээд л олон янз.

Нээрээ л ийм гэрт амьдардаг байсан бол? гэж бодсон шүү. Зугаатай ч юм шиг, дасах л байх л даа, төрөөд л ийм гэрт амьдардаг байсан бол.

Номын сангуудад байж магад, олж авч уншаарай японд байдаг уншигчид минь.

No comments: