Monday, March 07, 2016

Бүсгүйчүүд минь

Баярын мэнд хүргэе.

Яг баяр таардаг гэнэ ээ. Энэ номыг уншиж байхад. Их ч зүйл бодогдож байна. Хараахан дуусаагүй л байна. Дуусаад бичнэ гэж бодож байсан чинь баяр таараад ядаж зургийг нь ч болтугай оруулмаар санагдаад. Хэ хэ. Япон хэл дээр бас хэвлэгдсэн байдаг юм билээ. Чадвал авч уншина аа. Охид минь ч уншиг.

Номыг бэлэглэсэн анддаа баярлалаа.

Дэлхийн өнцөг булан бүрт бидний эрхийн төлөө тэтцэж байлаг, дуугарч байдаг, Цэрэн эгчийн хэлснээр шүгэлдэж байдаг мундаг эмэгтэйчүүд их байх юм. Тэдний буянаар бас ч гэж эмэгтэйчүүдийн эрхийн талаар ярьдаг болж байна, хүндэлдэг болж байна.

Гэхдээ л бас болоогүй байна. Зохиогчийн санаа нь эмэгтэйчүүд бид өөрсдөө бас айдас-т автаад байдаг, хэт даруухан загнаад байдаг, түүнээсээ болоод удирдах албан тушаалд очих нь ховор, дарга болох нь ховор байгаад байдаг гэнэ.

Үнэн ч байж мэдэх. Надад ч тохиолдож л байсан. Би даруухан л даа. Хэ хэ. Дуу намтай болохоор бүр ч...

Бас японд байна шүү дээ, гэртээ бол эхнэрүүд нь босс л доо. Ганц нэг нөхрүүд нь босс айл байдаг л юм. Гэхдээ ихэнх танил айлуудад минь эхнэрүүд бол босс шүү дээ. Гэрийнхээ хамаг юмыг мэднэ. Нөхрүүдээ аашлаад аашлаад явчихна.

Харин гэрээс гараад олны дунд бол нөхөрүүдээ урдаа бариад гүйчихнэ. Хүндэлдэг юм уу, олны нүднээс санаа зовдог юм уу?

Ажил дээр ч гэсэн эрчүүд нь нэг л их зантай улс шүү дээ. Гэхдээ гол ажлыг бол дандаа л хүүхнүүд нь нугалж байгаа харагддаг. Манай ажил дээр л гэхэд 3 эрэгтэй ажиллана. 2 нь дарга, нэг нь америк залуу. 2 даргын гол ажлыг бол дандаа л хүүхнүүд нь нугалж өгдөг. Гэхдээ тэд хэзээ ч дээшээ тушаал дэвшихгүй. Цалин нь бонус хэлбэрээр нэмэгдэж бодогддог байж магад. Асууж үзээгүй болохоор сайн мэдэхгүй юм.

Уламжлалт ойлголтууд бас их нөлөөлөөд байдаг гэнэ. Бодоод байсан бас тийм юм аа. За тэр тухай уншиж дуусчихаад бичье.

Баяраа сайхан тэмдэглээрэй. Би нь яаж тэмдэглэхээ мэдэхгүй л байна. Энд ажлын өдөр тул, ажлаасаа тарж ирцгээгээд сайхан хоол хийлгэж идэх байх даа. Хэ хэ.

5 comments:

БМР said...

аа тэр эмэгтэйчүүдэд ч бас асуудал байгаа гэдэгтэй санал нийлж байнөө

энд бас баяр тэмдэглэх биш би сургууль дээрээ л сууж байна хэхэ

сайхан баярлаарай

Anonymous said...

bi bas unshaad ih zuil bodson. bur yag aidastai bdag ene ter geed namaig heleed bgaam shig. kkk. yur ni zohiolch bol mergejliin hun bish ch setgelee shingeej uuriin zugees chadahaaraa sain bichsen bna lee. Bayariin mend hurgeye. Huurhun ohiduud ni mun adil.

byambaa said...

emegteichuud bid uursduu ih l olon achaag uureh geed bdg boltoi.

end bas temdeglehgui ee. oroid l hoolond oroh shiv dee gereeree.

bayarlalaa. chamd bayriin mend. ih l olon huchin zuils l emegteichuudiin erht nuluuluh yum. bidniig aidastai, sanaa zovomtgoi, bureg bolgoh yumdaa l gej bodoj suuna.

Delgermaa Erka said...

нээрээ бодоод байсан чинь туслахууд нь л ажлыг нь нугалж өгдийшдээ тээ

byambaa said...

туслахууд бол асар их үүрэгтэй хүмүүс шүү дээ.

манайд л зарим нэг точ эрчүүд туслахаа арай өөр зүйлд ашиглаад байдаг болохоос, лол.