Friday, March 04, 2016

Гурав нэг зургаа

Бага зулзага төрсөн өдрийн сараа их сайн мэдээд байна.

Яаж гэхээр цэцэрлэгийнх нь харилцах дэвтэрт ирцээ тэмдэглэж хүүхдүүд өөрсдөө өглөөд ирэхдээ наадаг цаас наадаг нэг нүүр байдаг юм. Сар бүрийн ирцээ тэмдэглэнэ.

Тэр нь хөөрхөн сар бүрийнх нь онцлогийг харуулсан зурагтай. Наадаг цаас нь ч бас адил улирлынхаа онцлогийг харуулсан зурагтай.

Гэм нь өглөөд жаахан яарч буй үед
-Ээж ээ, та алинд нь дуртай вэ? Би энийг наадаг юм билүү?
Заримдаа ээждээ чухам хайртай хүн чинь
-Та өнөөдөр сонгочих.
гэж ирээд л нялуураад байдаг юм.  Ээж болохоор жаахан яараастай, тэрийгээ гэхдээ ил гаргахгүй ээ. Аль болох зулзагынхаа хүсэлтийг биелүүлж байгаад л гараад жирийчих санаатай.

Тэгээд 3 сар эхэлсэн чинь хажуу хавийн хүн бүрт л төрсөн өдрөө зааж өгөөд гүйгээд байгаа бололтой.

Хөрш айлын эмээ саяхан
-3 сарын 16 багын чинь төрсөн өдөр үү?
гэж байна.
-Тийм, та яаж мэдээв?
хөрш эмээ инээснээ
-Бага чинь гурав, нэг, зургаанд миний төрсөн өдөр гээд байсан юм. Эхэндээ ч юу билээ? гэж бодоод. Тэгснээ аан энэ сарын 16 юм байна гэж ойлголоо шд.
гэсэн. Хань ижил бид хоёр сонсчихоод татаад унав шд.  Хэ хэ.

Гурван сарын арван зургаан гэж чадахгүй мань хүн шууд тоог нь л дуржигнуулчихсан байгаа юм.

Уг нь зааж өгөөд л байдаг, хэлж сурах арай л болоогүй юм байлгүй дээ. Тэгсэн хэрнээ үсэг нүдэлчихээд зурагт номоо уншаад гүйгээд байх.

Орой нь бага зулзагаасаа асуув. Хөрш эмээд төрсөн өдрөө зааж өгсөн юм уу?
-Үгүй.
гээд л цаанаа л нэг зальжин инээгээд гүрийгээд байгаа. Ккк

Монгол дахь өвөөд нь хэлсэн чинь хөрш айлын эмээг төрсөн өдөрт нь урьж дээ гэсэн.

Хөрш айлынхаа эмээ өвөөг урьчихсан манай багын төрсөн өдөр нижгэр болох вий дээ. Хэ хэ.

4 comments:

БМР said...

хэхэ сэргэлээн, бага байхад төрсөн өдрөө их л хүлээдэг байсан шиг байгаа юм. Яг цаг нь болохоор гэрийнхэн бүгд ажил хичээлтэй, би л ганцаараа өвлийн амралт гээд гэртээ байж өнгөрөөх жишээний кк

byambaa said...

hehe, harin sergelenteed amjsan l bgaan.

ugaasaa baga bhad tursun udriig ih huleedeg dee. odoo ohid ch mini ch ih huleegeed bdg ni medegdeed bdg yum. neg l neg tiim id shidiin zuil tohioldono gej boddog yum bolov u hehe.

aytaihan beleg uguh yumsan gej eej ni bodood l bgan, yu uguhuu bas sain shiidej chadku l yavaad bdg.

Delgermaa Erka said...

харин тийм ээ бага насны төрсөн өдөр гоё шдээ
сайхан тэмдэглэх хэрэгтэй шүү.. би бичих гэсээр байталтөрсөн өдөр нь аль хэдийн дуусчихсан байхаа

byambaa said...

тийм шүү тэ. хэхэ. сайхан тэмдэглэсээн. баярлалаа