Wednesday, December 21, 2016

Ойрд 2 ба монгол амт

Монгол хүмүүстэйгээ хамт ажиллаад. Тэд нараас бэлэг аваад. Амт ёстой сайхан байсан.
Голден Говь гэдэг бор ууттай шоколат. Дотроо овоо хэдэн ширхэгтэй. Амт тун дажгүй байсан. Дараа бэлгэнд авчирч болох юм байна гэж дүгнэсэн.

 Буруу харчихаж. Уучлаарай. Ёстой санамсаргүй ийм жигнэмэг идсэн. Бутарч унаад л амттай байлаа. Ааруул, жигнэмэг, ээзгийг монголоос найзын маань ээж өгч явуулсан байсан. Баярлалаа.
Том зурхэн хэлбэрт тавган дээр дээрх жигнэмэг, жижиг зүрхэн хэлбэрт тавган дээрх нь болохоор цагаан нь Сүү хувьцаат компанийн ааруул, бор нь ээзгий. Би ээзгийд дуртай гэж юүхэв. Унгас алдаад л идээд сууна шүү дээ. Ккк

Тэр гурвалжин хэлбэрт уут болохоор энэ хорхой ааруул байсан уут. Ингэж савлаж зардаг болсон байна. Амт бол нэлээд нялуун талдаа. Цагаан идээг багаасаа чихэргүй идэж өссөн надад бол хэт чихэр амттай байв.

Жигнэмсэг гэснээс би оросын юбелиния билүү печеньд дуртай шд. Одоо амт нь хэвээрээ болов уу? Цайнд дүрээд идэхээр гоё тэ. Дараа нээрээ захиж иднэ ээ.

Бас л идсэн уусан бичлэг. За яадын яадын. Ховрын амтыг чинь ингээд л блогтоо оруулчихаар дараа нь ухаж суухад урамтай байдаг юм билээ. Юмыг яаж мэдэхэв, дараа захихад ч гэсэн ингээд зураг хөрөг нь байж байвал, олоход ч амар. Тэгэхгүй бол ухаалаг утас заримдаа зураг хөрөг нь ихдэ гацаад байдаг юм.

No comments:

Post a Comment