Sunday, December 04, 2016

Урлагийн үзлэг

Бага зулзагын цэцэрлэгтээ хийх сүүлчийн урлагийн үзлэг.

Тэр утгаараа зарим нэг ээжүүд нулимс дуслуулж харагдсан. Би ч яахав, малийгаад л сууж байх шив. Ийш тийш харж хүмүүсийг сонжсон шиг, орчноо сонжсон шиг.

Бага ангиуд нь 11 сарын сүүлээр хийсэн тул их амар, олноороо чихцэлдэхгүй. Ээж аавууд гар хөлөө ашиглаад л хүүхдээ хальсанд үлдээх гэж хичээцгээж байна өө, бид ч бас дутаагүй ээ.

Тэгсэн бага зулзагатай нэг дүр болсон банди ханиадтай гээд ирээгүй. Ганцаараа үгээ бага зэрэг өөрчлөөд л тайзнаа гарсан. Үгээ өөрчилж хэлснийг сүүлд мэдсэн. Дууссаныхаа дараагаар өөрөө тэгж хэлсэн.

Ахлах ангийнх нь хүүхдүүд нь өөрсдөө хөтлөнө.

Хүүхдүүд хөгжмөө тоглож байхад ангийнх нь багш үзэгчдийн хамгийн суудалд суугаад удирдана. Хүүхдүүд удирдагчаа хараад их мундаг хөгжимдөх юм. Бүр сэтгэд хөдлөөд л байх нь тэр.

За энэ хөгжмийг дарсан. Мундаг мундаг.  Манайд яг ийм цэнхэр өнгөтэй байдаг юм. Аниагийх нь. Ангидаа энэ хөгжмийг дарна гэж сонсоод далд хийцэн байснаа гаргаж өглөө шд. Аниа нь бага ангидаа хэрэглэдэг байсан юм. Бага ангийн дуу хөгжмийн хичээлд янзан бүрийн л хөгжим дарж сурдаг юм шиг байгаа юм.

Нээрээ аниагийнхаа хэрэглэж байсан зүйлийг хэрэглээд их зүгээр юм. Зайтай хүүхдүүд чинь. Хэ хэ. Ойрхон насны зөрүүтэй байсан бол юм болгон л хоёр хэрэгтэй байх ёстой гэсэн үг.
Уншигч олон дунд минь ганц бие хүн байвал ирээдүйд гэр бүл төлөвлөхдөө бодолцоно биз дээ. Хэ хэ.

За за урлагийн үзлэг сайхан болсон шүү. Нэг нэгээр чухал арга хэмжээг даван гарсаар л. Цаана нь зөндөө байна бас чухал арга хэмжээ. Эргэн тойрныхо хүмүүсийн тусламжтайгаар даван гарна даа. Амжилт.

No comments:

Post a Comment