Tuesday, December 27, 2016

Хуанли

Бага байхад минь манай гал тогооны өрөөний хананд дэлхийн газрын зураг хадаастай байдаг байлаа. Хоол цайгаа ууж идэх болгондоо хардаг байлаа. Сэтгэлд их л тод үлдсэн шиг байна. Тэгээд энэ жил ийм хуанли олж аваад, нэгэн мөрөөдлөө биелүүлж байна.
Галын өрөөний минь ширээ. Ирэх жилийнхээ гоёлыг олоод гоёчихсон нь энэ.

Дээд талд нь хөндлөн байнаа газрын зураг болохоор дэлхийн олон улс үндэстнүүдийн хэлээр баярлалаа гэж бичээстэй. Бид харж хааяа баясана. Африкийн зарим нэг улсад баярлалаа гэхийг шюкүран гэнэ.

Бага зулзага бид хоёр Морокко найзтай юм болохоороо шюкүран-ыг дорхноо л цээжилсэн.

Одоо Канбож явах гэж байгаа шавийнхаа хамаг энергээ заран суралцаж байгаа канбож хэлээр баярлалаа гэхийг цээжлэнэ дээ. Оокүн гэдэг юм билээ, товчлоод.

Гэх мэтчилэн өдөр бүр дэлхийг тойрон аялана даа. Хэ хэ. Хэзээ нэгэн цагт жинхнээсээ тойрон аялахын ерөөлийг өөрөө өөртөө дэвшүүлчихье.

Шинэ он ч дөхлөө дөө
Шинэхэн хуанлигаа ч бэлдлээ дээ
Дөрвөн биесээ хайрланхан
Дэлхийг тойрон аялна даа


Энэ зургийг нүүр номдоо оруулахдаа дээрх дөрвөн мөртийг зохиогоод биччихэв. Нуугдмал авъяас минь илэрч энэ тэр. Удахгүй авъяаслаг монголчуудад орвол гайхах юмгү й шүү. Хэ хэ. Нэг бол дөрвөн мөртийн түүвэр гаргаж энэ тэр. Ккк

Ерөөл бат оршиг...

4 comments:

БМР said...

гоё хуанли байна, би ч өдрийг сургууль дээр өнгөрөөдөг болохоор сургуулиас гаргасан хуанли л эргүүлж суудаг юм дөө

Anonymous said...

Ёстой гоё юмаа. Баяр хүргэе.

бж said...

Happy New Year :)

byambaa said...

Бүгдээрэнд нь баярлалаа. Ирэх онд өндрөөс өндөр амжилт хүсье.

Хуанли хөтлөөд сурчих бас их зүгээр юм билээ шүү, БМП минь ээ.