Friday, December 23, 2016

Монголчуудын шинэ жил

Гар хөлийн 20 хуруунд хүрэхтэй үгүйтэй Монголчууд бий, манай нутагт. Уулзаж учрах гэж бөөн юм болно оо. Цаг зав нь таарч өгөхгүй. Сүүлдээ тэгээд за за дараа л уулзацгаая болно.

Бүгд л хүний газар хичээж яваа улс. Цаг наргүй. Хааяадаа нийлж буу халахаараа энд нэг л их ажил гэсэн улс, баяр ёслолоор ч олигтой баярлаж чадахгүй юм даа гээд л гомдоллоно.

Жаахаан маамаатай нэг айл ирж чадсангүй, өөр ажил давхцаад.

Нэлээд зайтай ганц нэг улсуудад хэлээгүй ээ. Холоос хэцүү, аягүй цас бороо ихтэй ирэх хэцүүднэ, 2хон цаг идэж уух гэж тэд нарыг холоос ирүүлж төвөг удаад яахав гээд.

Энд чинь бусдад төвөг удчих вий гэдэг нэг том философи байна. Энэ нь заримдаа их олон зүйлд тушаа болно.

Заримдаа монгол зангаа гаргаад, гадаад хүн гэдгээ ашиглачихаад хүмүүст их төвөг удна аа. Хэ хэ.

За тэр ч яахав.

Ирж амжаагүй 2 хүүхэд, цугласан 3 хүүхэд, нийтдээ 5 хүүхдэд бяцхаан бэлэг бэлдсэн. 500 ейний төсөвтэй. Түүнийг Цуглаж идэж уусан томчууд хуваагаад төлнө. Бэлэг бэлдэх ажлыг асар их туршлагатайгаараа би бэлдэхээр болсон. Хэ хэ. Туршлага гэдэг нь яагаав, хэдэн жилийн өмнө хорооны хүүхдийн хэлтсийг? даргалж байхдаа Хмасын бэлэг бэлдэж байсан хүн шү дээ, санаж байгаа биз дээ? Тэр үед 315 ейний төсөвтэй байсан. Харин ч энэ жил 500. Ахицтай. Гэхдээ үүнд манай монголчуудын хүүхэд баярлуулахдаа гар татахгүй байх ёстой, бас бус цамаан зан нөлөөлсөн гэж бодож байгаа.

Нэг ч чихэр хийгээгүй, тоглоомын дэлгүүрээс мөнгөндөө тааруулаад л бэлэгээ хайсан. Цайныхаа цагаар явдаг байсан болохоор хааяа сэтгэлдээ таарсан зүйлээ олж чадахгүй, заримдаа ээж аав нь голох юм болов уу гээд санаа зовоод цайны цаг амжихгүй. Нэг өдөр нэг хүүхдийнхийг сэтгэлдээ товлоод л ажил руугаа гүйнэ.

Урд өдөр нь бэлэгээ зориг гаргаад сонгоод авчихсан. Гэхдээ том зулзага нэлээд олон хоногийн өмнө өөрөө сонгоод, худалдаад авчихсан байсан болохоор амар байсан. Том зулзага бол мэдээж тоглоом гэхгүй, нас нь ч бусдаасаа арай том юм болохоор төсөв нь ч бусдаасаа илүү.

Энд угаасаа хүүхэд томрохоор цагаан сараараа өгдөг бэлэх болох мөнгөний нь тоо ахьдаг юм билээ. Тэгж бодоод дураараа төсвийг нь шийдчихсээн. Хөөрхий бусад монголчууд минь тэгээ тэг гэж зөвшөөрсөн. Учир нь одоогоор хүүхэдгүй, хүүхэдтэй ч жаахан болохоор тэд ийм заншил, хүүхэд томрохын лүдийг хараахан мэдрээгүй байгаа улс.

Гэх мэт утгаараа би чинь арвин туршлагатай болчихоод байгаа юм.

Орох газраа сонгоно гэж бас хэцүү. Манай гэрийнхэн бол хаана ч яахав, хань ижил, том зулзага хоёр цадаж л байвал. Ха ха. Харин бусад хүмүүст таалагдах газар сонгоно гэдэг хэцүү хэцүү. Гэрийнхэндээ цадахгүй бол гэртээ ирээд идээрэй, олондоо тааруулаад, олныхоо жишгийг дагана шүү гэж сануулж байж, хүүхнүүдийн дуртай байж мэдэх хэд хэдэн газрын зураг хөргийг явуулж санал асуулга явуулж байж сонгов.

Жижигхээн, орчин нь ч хөөрхөөн газар байв. Би анх удаагаа орж үзсэн. Харин бусад хүүхнүүд урд нь орж үзсэн, дажгүй газар гэхээр нь сонгов.

12 сарын 23-нд эзэн хааны төрсөн гээд улс даяараа амардаг өдөр оров, баасан гараг таарсан тул сайхан гурав хоног амрана. Хань ижил бол үгүй л дээ, хагас сайнд ч ажилтай байх нь их.

Дараагийн бичлэгт зураг хөрөгтэй үргэлжлэлийг нь бичнэ ээ. Түр баяртай.

No comments:

Post a Comment