Monday, December 26, 2016

Мэндчилгээгээ бичээд завгүй

Шинэ оны 1 сарын 1-нд бие биедээ мэндчилгээ дэвшүүлсэн ил захидал бичилцдэг гэж бичиж байсан даа.

Жаахан ажилтай гүйсээр цагийг нь тулгачихаад л сууж байна. Яаран дэлгүүр орж худалдаж аваад, бичиж сууна.

Тухайн явуулах хүнийхээ царайг сэтгэлдээ ургуулан бодоод. Хэзээ уулзаж байсан, хамгийн сүүлд уулзахад ямар байсан энээ тэрээ гэж бодонгоо бичнэ.

Ноороглож байгаад, дараа нь тэрийгээ цэвэрхэн, алдаагүй хуулж бичнэ. Их л сэтгэл гаргаж байна уу?

Гэхдээ энэ удаад том зулзагыгаа нэг гуйж, нэг аргадаж, нэг загнаж байж бичүүлж байна аа. Эхлээд зүгээр л ар талынх нь хаягийг бичээл өгчих гэж байснаа давраад мэндчилгээгээ бичүүлж байна.

Ингэхдээ өөрөө эхлээд ноорог цаасан дээр бичиж өгнө. Тэрийг том зулзага хуулж бичнэ. -Хэрэв үг үсгийн алдаатай байвал засаарай үр минь.
-За, иймхэн юм мэддэгүй юм уу?
-За би наад япон хэлийг чинь хаа байсан насанд хүрсэн хойноо сурч эхэлсэн шүү бла бла
гээд л үглэнэ шүү дээ. Хүн гуйж бичүүлж байж. Хэ хэ.

Хүмүүс өөрсдийнхөө зураг хөргийг оруулаад л, үр хүүхдийнхээ зураг хөргийиг оруулаад л их гоё мэндчилгээ бичнэ ээ. Ингэхдээ ихэвчлэн хэвлэлийн компаниар захиалж хийлгэдэг юм.

Бид зүгээр л худалдааныхыг авчихдаг юм. гэж бодохоор сэтгэл гаргаагүй ч юм шиг. Гараараа бичиж, бичих үг үсэг бүрээ сэтгэлдээ тунгаан байж бичдэг гэхээр их л сэтгэл гаргаад байгаа ч юм шиг. Ккк

1 сарын 1-нээс тахиа жил гарна. Тахиа жилийн зураг хөрөгтэй мэндчилгээ байна.

Донгодож өгсөн жил болох байх даа. Тэгж донгодсоных нь хэрээр би эртлэн босдог бол ч сайхан аа. Өглөө эрт босч сурах гээд чадахгүй байгаа зүйлийн минь нэг. Ямартай ч ирэх жилдээ хотлоороо амар амгалан, сайн сайхан бүхэн дэлгэрэх болтугай.

3 comments:

Piglet said...

2-лаа адилхан юм хэхэ. Би бас томыгоо гуйж нэг гуядаж нэг хаягийг нь бичүүлсэн. Би бичихээр дөнгөж сургуульд орсон хүүхэд шиг бичээд байхаар нь охиноо гуйгаад тэгсэн их үнэд орсон. Одоо яахав гуйх нь бөхийж гуйлгаж байгаа нь гэдийдэг жам юм болохоор бөхийсөн бөхийсөн, охин ч боломжийг ашиглаад гэдийсэн гэдийсэн хэхэ.

БМР said...

пээ их ажилтай байгаа юм байна, хүн гуйж байж бас гуядаад байхдаа яахав дээ та хоёр ккк, би ч шинэ жилийн уур амьсгалгүй болоод 6н жил болж байна даа

Ирэх жилдээ эрүүл энх, зөндөө их гоё гоё бичлэг хийгээрэй гэж ерөөе өө

byambaa said...

Пиглэт минь, хүүхдүүд ч бас их гуйлгах юм аа тэ. Сүүлдээ ч цагийн хөлсийг нь өгье өө гэж байна шүү дээ. хэхэ

БМП минь харин тийм ээ. Хүн гуйж байж тэ. Баярлалаа, самд бас эрүүл энх аз жаргал хүсье. Хичээнэ ээ. Чи бас зөндөө гоё бичлэг бичээрэй.