Saturday, December 24, 2016

Монголчуудын шинэ жил ба бэлэг

Бэлэг худалдавж авсан газар бэлэгний уут нь асар үнэтэй байв. 500 ейнээс нь хол даваад явчихна. Худалдагч бэлэгний уут хэрэгтэй юу гэж асуухаар нь үгүй үгүй л гэв.

Гэрт байгаа, өмнөх жилүүдийн бэлэгний хадгалсан уутаа санав. Гэснээс би гоё уут, бэлэгний цаас хадгалах дуртай, яг иймэрхүү хүнд бэлэг өгөх үедаа ашигладаг юм. Зарим газар ч үнэгүй л уутандаа хийгээд өгчихнө. Зарим газар бэлэгнийхээ уутыг зараад байдаг юм. Тэр үед ингэж хадгалсан бэлэгнийхээ уутны ашгийг гаргана шүү дээ.Аминдаа өөрийхнөө зүгээс хийж буй хэмнэлт. Хэ хэ.
Ашгүй овоо хэдэн уут байж таараад хүрсэн. Энэ улаан уутнуудыг бага зулзагын цэцэрлэг нь Санта өвөөгийн бэлгийг хийж өгсөн уут. Энэ жилийнх, түрүү жилийнх. Сайн хадгалсан байна уу? Дээд бариул хэсэгт нь нэрийг нь бичсэн байхаар нь хайчилж хаяад л болоо. Хэ хэ.

Энэ зургийг дарах гэсэн том зулзага сургуулиасаа зээлж ирсэн хөгжмөө цугт нь авбал илүү рамаанчик гэж ирээд өөрөө дарж өгсөн.

За томчуудад гэрт яваад л байсан ил захидлуудад шинэ жилийн мэндчилгээний үг бичиж өгсөн. Хань ижил, том зулзага хоёр шоолоод, ямар ч шинэ жилтэй холбоогүй, сонин сонин зурагтай ил захидал вэ гээд. Би наана нь өөрийгөө өмөөрч, байгаа зүйлээ ашиглаад, хэмнэлт хийж, ийзий байж сурцгаа бла бла. Хэ хэ.

Гэхдээ ар талд нь мэндчилгээний үгээ бичээд зай үлдэхээр нь манай гэрийн гурван бүсгүйн ганц чаддаг зүйл болох оригами-гаар Санта өвөө, зүрх, буга, Санта өвөөгийн улаан оймс гэх мэт зүйлийг өөрсдөө хийгээд наачихсан. Том зулзага цасан ширхэг зурж чимж өгсөн. Хөөрхөн цасан өвгөн, сүлд мод зэрэг наадас цаас байсан, тэрийгээ наасан.
За энэ уутанд юу байгаа гэж бодож байна? Монголоос ирсэн чихэр. Хоёр хоёр ширхэгийг хийгээд ийм ганган уутанд хийчихээр хөөрхөн бэлэг болчихож байгаа биз дээ? Хэ хэ. Энэ ногоон ганган уутыг хэдэн жилийн өмнө хямдарсан байхаар нь авсан байсан юм. Хэргийг нь гаргасандаа додьгор байгаа.

Хааяа хань ижил
-Ээдээ, энэ хүүхнүүд үү? Хямдрал зарласан байвал юу ч хамаагүй, хэрэглэхээргүй зүйл ч хамаагүй авна шүү.
гэж гайхдаг юм. Хэ хэ.

Энэ чихэртэй уутыг гэхдээ багачуудад биш, томчуудад өгсөн. Учир нь монголынхаа амтыг амсаж кайф аваг гэж бодоод. Энд өсч буй монгол хүүхдүүд харин нэг дурлаад байдаггүй юм. Эндхийнхээ амтанд дуртай болохоор.

За нэг иймэрхүү, бидний хэдэн монголчууд цуглаж 3 цаг идэж уув. Айхтар хамаг юм гарсан даашиз өмсөөгүй ч дор бүрнээ хөөрхөн дээрээ тавиастай байв. Би бас хөөрхөн дээрээ тавьсаан тавьсан. Хэ хэ. Үсний засалт бол хэвээрээ хэвээрээ.

2 comments:

БМР said...

хөөрхөн дээр тавьсан зураг үзмээр л байдаг юм, нүүрномыг нь олж авдаг юмуу ч гэж бодох шиг сүүлийн үед кк

byambaa said...

хэхэ, хэт хөөрхөн дээрээ тавьчихаад, хүзүүнийхээ зүүлтийг нууцаар гялс тайлчихсан. Хэ хэ. Арай л хөөрхөн болчихоод бусдаасаа. тэгээд санаа зовоод.