Thursday, March 31, 2016

Бөхөлзсөн улс

За энд тэнд бөхөлзсөн улс байна.

 Шилжилт хөдөлгөөн болоод. Шилжиж байгаа хүмүүс тусалж дэмжиж байсанд минь баярлалаа гэдгээ, үлдэж байгаа хүмүүс нь ч  мундаг ажилтан маань, дарга маань өөр газарт шилжиж байгаад жаахан харамсаж байгаагаа, мөн шинэ газарт очоод хурдан дасаад улам их амжилт гаргахыг хүсээд л бөхөлзөөд байна.

Би бас дутаагүй ээ. Бөхөлзөж бөхөлзөж ирэв. Хэ хэ.

Бага зулзагын цэцэрлэгт шилжиж явах нэлээд багш байгаа.  Тэдний дунд бага зулзагыг минь 2 настай байхад нь ангийнх нь багш байсан хүүхэн шилжинэ.

-Зөндөө их баярласан шүү багш аа, таны ачаар зөндөө зүйлд суралцаад, одоо ингээд цэцэрлэгийнхээ ахлах ангид орох гээд явж байна шдээ.
-Өө, зүгээр зүгээр. Цаг хугацаа их хурдан юм даа. Бүгд л жаахан, живхнээсээ салаагүй, өглөөд ирэхдээ уйлдаг байсан жаахан амьтад ингээд ийм том болчих гэж.
-Хэлээд юүхэв...

гэх мэт яриа өрнүүлнэ. Орлогч эрхлэгч нь бас шилжинэ. Түрүү жилийн 4 сард чинь дүрэм өөрчлөгдсөнд уур хүрээд бас л үзэж тарж байлаа шд, энэ багштай. Үзэж тарна ч гэж дээ, учиргүй хэрэлдээд, маргалдаад байх биш дээ. Хөөрхий минь эд чинь уучлаарай, эвгүй таагүй сэтгэгдэл төрүүлсэнд, уучлаарай гээд бөхөлзөөд байдаг юм хойно. Элдэв бичиг цаасны асуудлаар мөн ч их төвөг удсан даа, орлогч эрхлэгчид нь.

Орой нь ажлын газрын маань нэг дарга шилжиж, бид үдэж өгч нэг газар суув. Бас л баахан мэндчилгээ, бөхөлзөлт. Энэ өдөр ч нурууны дасгалыг ойрд хийгээгүйгээрээ л хийлээ.

Ингэж шилжиж байгаа хүнд, тэтгэвэртээ гарч байгаа хүнд цэцгийн баглаа өгнө. Ганц нэг дотно хүмүүс нь тусдаа жижиг бэлэг өгөх нь ч бий. Ихэвчлэн гарын алчуур, боргол гэх мэт зүйл өгнө.

Би ч тээр жил цэцгийн баглаа, алчуур, боргол авч байлаа. Алчуурыг нь одоо ч хэрэглэдэг юм. Ойрдоо амьд цэцэгт их дуртай болоод байгаа. Ширээн дээр байж байхад сэтгэл нэг л өег санагддаг болсон  байна лээ. Урд нь хатаад үхчих юм чинь гээд нэг их дуртай биш байсан хүн чинь. Нас ахиад намба суугаад тэр үү ч гэх шиг. Хи хи...

Wednesday, March 30, 2016

Эрүүл биш тогтолцоо?

Саяхан бага зулзагын төрсөн өдөр болсон доо.

Монголоос асууж байна.

-Ангид нь бялуу энэ тэр аваачиж өгсөн үү?
-Үгүй ээ, энд тийм зүйл байхгүй.
-Өө яасан сонин юм бэ?
-Харин монголд минь арай дэндээд байгаа юм бишүү?

Боломжтой нэг нь бялуу аваачиж өгдөг л байх. Боломжгүй нь яах вэ? Ингээд л нэг тийм сонин заншил ч гэх юм уу? өрсөлдөөн ч гэх юм уу зүйл бий болгоод байх юм.

Энд бага охины цэцэрлэгт тухайн сард нэг удаа бүх хүүхдүүдээ зааландаа цуглуулаад, төрсөн өдөр нь тохиож буй хүүхдүүдээ анги ангиар нь дуудаж гаргаж  ирээд, хөөрхөн хөөрхөн асуулт асуугаад, ангийнх нь хүүхдүүдийн хийсэн бүтээлээс бэлэглээд, хиймэл бялуун дээрх амьд лааг үлээж хүслээ шивнэдэг.

Дараагаар нь багш нарын бэлдсэн  жүжиг, хөгжөөнт тоглоом, урлагийн үзлэг,  ном унших зэрэг арга хэмжээг үзэж сонирхоно.

Оройд харьж ирээд л шулаганаж өгнө. Тийм тоглолт нь тэгж таалагдаад гээд л. Мөн төрсөн өдрийн каарт, найзуудынхаа өгсөн оригами-аар хийсэн бэлэгнүүдээ гайхуулна.

За тэгээд яг төрсөн өдрөөрөө л гэртээ гэр бүлээрээ тэмдэглэнэ. Мэдээж найз нөхдөө урих нь ч бий.

Монголд тогтоод байгаа тэр цэцэрлэг дээр нь бялуу, бэлэг барьж очоод байгааг сайшаахгүй л байгаа. Орой нь гэртээ дахиад л бялуу иднэ биз дээ? нэг бол өдөр ангид нь хүргээд өгчихсөн юм чинь гээд гэртээ идэхгүй юу?

Мөнгөтэй хүн лаагаа иднэ үү? луувангаа иднэ үү? маньд хамаагүй ч нэг эрүүл  биш тогтолцоо шиг санагдаад байна л даа.

Миний бодол, нэг өдөр хоёрын хоёр бялуу гэж саахар идэж байхаар ядаж нэгнийх нь мөнгийг дансанд хийж хадгална аа. Ирээдүйд нь хэрэгтэй...

Ажлын садаа чинь, гэхдээ л...

Хүүе нэг ажлын садаа минь эргээд наддаа ирчихсээн.

Канди краш. Хэ хэ.

Би чинь чухам л оргилд нь хүрчихлээ энэ тэр гээд онгироод байсан чинь ухаантай утасны минь чадал хүрэхгүй байсан юм байна лээ шд.

Тэгээд саяхан утсаа апдээт хийсэн чинь канди краш минь үргэлжлэл нь гарч ирээд, баярлах, төвөгшөөх зэрэгцээд л явчихлаа. Хэ хэ.

Тэгээд боолтоо нэхэхийн хажуугаар гялс шагайж тоглочихоод, амь дуусангуут нь эргэж боолтоо гялалзуулчихаад гэх мэтээр ойрын хэдэн өдрийг үдэв.

Блогоо ч бичсэн юмгүй, номоо ч уншихгүй шүү бүр.

Устгаад хаячих гэхээр хайран 1100 даваа гэж бодоод байх юм бас.

Өрсөлдөгч 5 хүн байна. Надаас түрүүлээд талийж өгч. Хэд дээр ч яваад байгаа юм бүү мэд. Гүйцэж түрүүлнэ дээ та нарыг. Хи хи.

За тэгээд блогоо бичихгүй таг болбол ойлгомжтой шүү. Краш гайхлаар занималдаж байгаа гэсэн үг.

Хийх ажил их байгаа ч канди найздаа үнэнч хөөн би. Ккк

Monday, March 28, 2016

Халуухан сэдэв

Шавьтайгаа нэг дэх өдөр бүр уулздагийг мэдэж байгаа биз дээ?

Сүмогийн талаарх яриа өрнөлөө. Хакүхог шүүмжилж байна өө. Би бол өмөөрөөстэй, өмөлзөөстэй.

"Аварга хүн шиг биш болсон, өрсөлдөгч бөхөө дэвжээнээс гарчихаад байхад нь түлхдэг, тэр нь бэртэх магадлал өндөр шдээ. Үг хэл, үйлдэл зэрэг нь нэг л биш ээ" бла бла. "Аварга хүн, хүчтэй хүн, мундаг хүн тэгж уйлахыг нэг их таашаахгүй шүү манай япончууд. Харин ч эсрэгээрээ шүүмжлүүлнэ." бла бла

Яаж ч маргалдсан эдний сүмодоо ханддаг хандлага, бөх хүндээ тавьдаг шаардлага их өндөр байх юм даа.

Монголд наадам үзсэн сэтгэгдлээ хэлж байна аа. Цолтой бөхчүүд нь цолгүй бөхчүүдийг амлаж авна гэдэг нэг ёсондоо дээрэлхэж байгаа юм бишүү? Хэдийд нь тэр цолгүй бөхчүүд чинь дээшилж, цолтой болох уу? гэсэн. За би бөх сайн мэдэхгүй гэж үнэнээ л хэлэв.

Тэгээд бодлоо. Бид бас монгол бөхдөө хандах хандлага, бөхчүүдэд тавих шаардлагаа эргэн нэг хармаар ч юм шиг. Улиг болсон найрааны асуудал байна. Цүнх дүүрэн мөнгөөр, хэдэн арван саяар л яригддаг гэсэн. Тийм худлаа зүйлийг үзээд яах ч юм билээ гэж боддог болсон.

Нүүр номд чинь сүмо сонирхогчдын бүлэг гэж байдаг юм билээ. Мэддэг улс ч их байдаг юм билээ, хоорондоо бас хөөрхөн маргалдаад авдаг юм билээ. Сайхан завтай улсаа. Би нь тэдэнд бас сайхан завтай хүн тэ. Блог бичээд сууж байдаг. Хэ хэ.

Адилхан л үндэснийх нь спорт бөх юм болохоор ярианы сэдэв ихтэй л байлаа, өнөөдрийн уулзалт. Дэмждэг дүү нар дажгүй барилдсан. Манайхаар орж гардаг байсан хэсэг нөхөд бий. Тэднийгээ л дэмжиж хааяа нэг харах юм дөө.

Зөндөө шинэ үг, хэллэг мэдэж авлаа шд. Дараа хэрэглэнэ ээ. Маргааш бас сонин дээр юу гэж бичиж?  хэрэгт дурлана даа. Мэдэхгүй үг, хэллэгээ түүнэ. Маргааш хурдан болоосой...

Sunday, March 27, 2016

Эмээгийн хоол

Байж байгаад л цуглаж хоол хийж иддэг хэсэг бүлэг хүмүүс байдаг даа. Энэ удаагийнх нь 80 гарч яваа эмээ толгойлогчтой хэсэг нь. Өвөө толгойлочтой нь ч бий. Хэ хэ. Ирэх бүтэн сайнд өвөө толгойлогчтой бүлгийнхэн манайд цуглаж ууж идээд, буу хална. Тэр тухайгаа бас бичнээ. Ккк

Толгойлогч эмээ маань саяхан орос яваад ирсэн гэнэ. Тэгээд тэнд бас хоолны сургалт явуулсан юм байх. Орос хүмүүс амтархан идсэн япон хоолоо наддаа идүүлмээр байна гэж утасдаад. Би нь үнэгүй хоолонд нугасгүй юм болохоороо уухайн тас за л гэсэн.

Мэдээж би нь зүгээр идэхгүй л дээ. Эмээгийн идмээр байгаа монгол хоолыг хийнэ. Хань ижил сонгинотой гамбираа хийсэн. Энэ гамбирыг бүр утасдахдаа л захиалсан эмээ маань. Хэ хэ.

За тэгээд орос ах нарын амтархан идсэн япон хоол бидэнд ч бас таалагдсан. Аргагүй л ах дүү улс юм даа. Ккк

Инээдтэй нь эмээ биднийгээ монголын элчин, орос хүүхэн түүний нөхөр 2-ыг оросын элчин, нэг залуугийн хятад эхнэрийг хятадын элчин гээд нэрлэчихэж байгаа юм. Өөрсдийгөө японы элчин болгоод, 4 улсын элчин сайдууд нэг дор цуглаж ууж идлээ шд.

Эмээ их яриа. Урд нь монгол явснаа л ярьдаг байсан бол энэ удаад орос нэмэгдсэн.

Хуушуур маш эрэлттэй байсан. Мөн ногоон сонгинотой гамбир. Орос залуу бүр хийх аргыг нь зааж өгөөч гээд байсан.
Гэснээс орос хэл үнэн паг болжээ хөөрхий. Орос хэлэндээ ямар тийм ус цас ч байсан биш. Хэ хэ. Хэлсэн хойно нь л өө нээрээ тийм шдээ гэж санаж энэ тэр.
За энэ япон аргаар хийсэн пирошки гэсэн. Будааны гуриланд мах ногоо ороогоод шарсан. Шарсан болохоор гоё хатуу байна гэж бодсон чинь үгүй ээ. Зөөлөн нялцгай, нэг их таалагдсангүй.

Дараа цуглахдаа жинхэнэ поришки иднэ шүү гэж захиалга өгсөн. Хэ хэ. Орос хүүхэн Эрхүүгийнх гэсэн, нээрээ. Монголоос бараа таваар ирдэг шдээ, манай Эрхүүд. Майк, эсгий углааш гээд л. Би монгол эсгий углааш энд өмсдөг гэхийг сонсоод сайхан л байлаа.

Энэ удаагийн 4 улсын гэрээ мааш амжилттай болов. Хэ хэ. Дахин уулзахын ерөөл тавиад тарав.

Эмээгийн яриа "Дээгүүр л томчууд нь л ирж очсоноо яриад, ууж идсэнээ яриад, өгсөн авалцсанаа яриад байх биш, ингэж энгийн ард иргэд нь хоорондоо нөхөрсөг харьцаатай байна гэдэг чинь гадаад харилцаа шүү дээ. Та нарын гадаад иргэд бол маш том үүрэг гүйцэтгэж явуу шүү дээ, улсаа сурталчилна, нэр хүндийг нь өргөж яваа мундаг улсууд..." Сэтгэл хөдлөөд уйлахаа шахсан. Хэ хэ.

Ихээхэн урам зориг авсан сайхан амралтын өдөр байлаа. Та бүхэн минь бас сайхан амарсан биз дээ?

Friday, March 25, 2016

Шилжилт хөдөлгөөн

Энд 4 сард, 7 сард төрийн албан хаагчдын шилжилт хөдөлгөөн болдог юм.

Хэн хэн шилжиж байгааг бүр орон нутгийнхаа сонингоор зарлачихдаг юм билээ. Тусад нь нэг хуудас гаргаад дүүрэн л хүний нэр, албан тушаалтайгаа бичигдсэн байсан. 

Хөдөө аж ахуйн хэлтэст ажилладаг байсан ажилтан гадаад харилцааны хэлтэст шилжин ирэх жишээтэй.

Ямар ч мэдлэггүй, мэдээлэлгүй байсан салбартаа ирж ажиллана гэсэн үг.

Ажлын байран дахь хүний нөөцөө бэлдээд явна гэж үздэгтэй нь холбоотой байх.

Хоорондоо ажлаа хүлээлгэж өгөх авалцахдаа их сайн. Монголыг минь сайнтай муутай нь сайн мэддэг хүмүүс биднийг шүүмжилдэг л юм. Солигдохдоо ажлаа хүлээлгэж өгч авалцахдаа ёстой муу шүү та нар гээд л.

Зүтгэл сайтай болохоороо дорхноо л ажилдаа гаршаад  ирдэг юм билээ. Мэдээж тааруухан нэг нь ч бий. Энэ олон хүн дотор чинь ёсөн жорын л хүн байх нь мэдээж.

Хурдандаа гэхэд 3 жил болоод солигдоно. Удлаа гэхэд 5 жил.  Үүнээс удаан жил ажилласан хүн ч байдаг.

Энэ шилжилт хөдөлгөөнд цэцэрлэгийн багш нар, бага дунд ахлах сургуулийн багш нар, эмч, сувилагч нар ч хамрагдана.

Бага зулзагын цэцэрлэгээс шилжилт хөдөлгөөнд орж байгаа багш ажилчидаа нэрсийг нь зарласан хуудас ирсэн. Тэндээс хараад хэрэв хүүхдийн чинь ангийн багш өөрчлөгдөх гэж байвал явахаас нь өмнө амжиж баярлалаа гэдгээ хэлэх боломж олгож байгаа хэрэг.

Ингэж зарлахгүй гэнэт яваад өгвөл талархсан сэтгэлээ илэрхийлж чадалгүй өнгөрнө гэсэн үг. Бас л айхтар.

Харж явдаг тормогор нүдэт багш маань өөрчлөгдөхгүй юм билээ. Гэхдээ цэцэрлэг дотроо ямар анги дааж авах нь тодорхойгүй. 4 сард л тодроно доо. 

Бага зулзагын минь ангийг дааж аваагүй тохиолдолд яахав ээ, цэцэрлэг дотроо байж байх юм байна учиртай.

Хааяадаа нэг таарах байлгүй дээ, энэ чинь одоо. Хэ хэ. Тэгэхээр үе үе тормогор нүдтийнхээ зүг нүдээ бэлчээчихнэ гэсэн үг. Хи хи

Манай нэг дарга солигдож байгаа. 2 жил хамт ажилласан. 60 гарчихсан гэхэд их хөнгөн шингэн. 50 гарч яваа хүн шиг л харагддаг юм.

Үдэж өгч байна гээд  нэг газар суух юм гэсэн. Явна аа, ажилдаа ганц уудаг хүүхэн нь би гэж байгаа. Жаахан дарс шимж сууя байз. Хэ хэ

Шинээр ирэх дарга ямар хүн байх бол? гэж санаа зовоостой. Гадаад дотоодтой хүн байвал, дээрээс нь нэмээд феминест хүн байвал их зүгээр. Тэгвэл би нь зулзагуудаа өвдөж хавдлаа, цэцэрлэг сургуулиас зохиогдох янзан бүрийн арга хэмжээнд оролцох зэрэгт далимдуулж амарч байхад амар...

Thursday, March 24, 2016

Дунд сургуулиар сонин сайхан?

Өнөөдрөөс хаврын амралт эхлэв. 13 хоног амрана. Ингэхдээ огт сургууль зүглэхгүй гэвэл худлаа. Өнөөх гайхал дугуйлан нь байгаа. Үлээвэрийнхэн чинь их завгүй юм байна. Учир нь төгсөгчдөдөө зориулж тоглоно. Элсэгчдэдээ зориулж тоглоно. Тэгэхээр байнга давтахгүй бол болохгүй гэсэн үг.

Гурван ая тоглоно гэсэн. Мөн 3-р ангийнхан нь төгсөөд явчихаар бүхий л дугуйлангийн хүүхдүүд тоо нь цөөрнө дөө. Тэгэхээр шинээр элсэгчдийг өөрсдийнхөө дугуйланд татан оруулах гэдэг их л том тактик байдаг бололтой.

Элсэлтийн арга хэмжээн дээр, их сайн, маш хөгжилтэйгөөр, сонирхолтойгоор хөгжмөө үлээхгүй бол үлээвэр хөгжмийн дугуйланд орох хүүхдийн тоо нэмэгдэхгүй байх тохиолдол ч байна. Мэдээж сурагчид олноороо хамрагдах нь сайн.

Жилээс жилд үлээврийнхэн тоо нь цөөрөөд байгаа гэсэн. Шалтгаан нь их завгүй байдаг, хагас бүтэн сайнгүй хичээллэдэг, өөр юу гэлээ дээ.

Би нь бас дуугүй байхгүй зөвлөгөө өглөө шд. Ккк

-Нүүр дүүрэн инээмсэглээд, таньдаг хүүхэд чинь таарвал нүдээ ирмээд, аятайхан сэтгэгдэл төрүүл.
-Намайг малийхаар л ирээд орчихдог бол сайхан л байна шүү ижий минь.

4 сарын сүүлээр л хэдэн хүүхэд, ямар ямар хүүхэд элссэн нь мэдэгдэнэ. Тэр болтол догдлоод л сууж байхаас.

Бас яагаав багш нар нь, сурагчид хоорондоо солигдоно. Хэн хэнтэй нэг анги болох нуу? гэж догдлоно.

Өчигдөр тэтгэвэрт гарч байгаа багш нар, солигдоод өөр сургууль руу шилжиж байгаа багш нарыг зарлаж, тайзан дээр үг хэлүүлж, тэтгэвэрт гарч байгаа захирал багшдаа цэцгийн баглаа өгч байсан.

4 сард шилжиж ирсэн багш нарыг бас ингэж танилцуулна.

Гэснээс манай үүгээр сакүра цэцэглэх гээд, том зулзагын минь мэндэлсэн өдөр тохиох гээд би нь ч бас завгүй өдрүүдийг үдэх бололтой.

Нээрээ

Зурагтгүй байх чинь бас л уйддаг юм байна шүү. Хэ хэ

Мэдээллийг цаг тухайд нь сонсож мэдэхгүй байна. Монголчуудын ярианы ганц сэдэв болсон сүмог өдөрт нь үзэж чадахгүй байна.

Ухаантай утсан дээр мэдээ ирэх л юм, тэр бүр ороод харчихаж бас л амжихгүй юм.

Хорвоо ертөнц минь юу л болоод байна даа, элдэв зүйлээр л дүүрэн байх юм.

Гэрээрээ антенаа тавиулах уу? гээд яриад эхэлчихсэн. Хэ хэ. Ээж уйдаад ирснийг мэдрээд байна энэ гэрийнхэн, аргагүй л нэгэн дээвэр дор амьдарч байгаа улс. Ккк

Яг хэдийд антен тавиулахаа эдгээ мэдэхгүй ч ядаж нэг сар гүрийчих санаатай л байна.

Нэг нууц хэлэх үү? Ээж нь бусдыгаа эзгүйд ухаантай утсаараа дуртай киногоо үзчихээд байгаа. Гэмт хэрэгтэй кино. Нэг ангитай болохоор их амар. Их олон цуврал байдаг юм байна. Гол дүрийн жүжигчид нь өөр өөр, эрэгтэй ч байна, эмэгтэй ч байна. Анги болгон дээр өөр өөр гэмт хэргийг илрүүлнэ.

Хань ижил шоолоод л байдаг юм, эдний цагдаа, мөрдөн байцаагч нар нь нэг л уяраасан, ухааруулсан хүмүүс гээд л. Амьдрал дээр яг л ингэж зөөлөн хандаач гээд л.

Зурагт үздэггүй сонсдог ээж ингэж уйдаж байгаа юм чинь бусад гишүүд минь уйдах нь аргагүй аргагүй гэж өрөвдөв.

Удахгүй зурагтынхаа өмнө тухлан суугаад, ертөнцийн элдвийг сонсоод, халуун борголоо уугаад, хааяа гурван зулзагаа зурагт их үзлээ гэж үглэх өдөр тун удахгүй байх аа. Гурван зулзага гэдэг нь хань ижил минь бол ер нь л нэг зулзага гэсэн үг шүү дээ. Та нарын минь хань ижлүүд бас л ижил биз? Хэ хэ.

Wednesday, March 23, 2016

Урлаг уран сайхан

Сая 3 хоногийн амралт тохиогоод. Япон даяар.

Энд ямар архидаж тэмдэглэх биш, урлаг уран сайхантай, спорт наадгайтай тэмдэглэдэг юм хойно.

Бид нь бас зургийн үзэсгэлэн үзсэн шиг амрав.

Монголчууд л болсон хойно ууж идсээн. Их том л шалтгаантайгаар. Хэ хэ. Найзууд ирээд, тэдэнтэйгээ үүр цайтал ууж, буу халж суув шд. Тэгээд маргааш нь үд болтол унтаж байгаад, гарч урлаг уран сайхнаа үзсэн. Бас жаахан зугаалсан.

Зургийн үзэсгэлэн нь болохоор том зулзагын багшийн зурсан зургийн үзэсгэлэн. Хажууд нь жижигхээн булан гаргаад сурагчдынхаа нэг нэг бүтээлээс тавина. Том зулзагынх бас нэлээд хүндтэй байранд тавигдсан байсан. Хэ хэ.

Наана нь бага зулзагын төрсөн өдөр болоод холоос дүү минь ирж тэмдэглэж өгөв. Баярлалаа. 2 дүү чинь сэтгэл өндөр байгаа шүү. Хэ хэ.
Өнөө хажуу айлын эмээ нээх хөөрхөн бэлэг оруулж ирсэн. Ороод цай уугаад гар гэсэн чинь өөр ажилтай гээд орж ирсэнгүй. Эд бас л сүртэй улс шүү, төвөг удчихна гээд л сүйд болно.

Төмсний хучмал чинь их дажгүй хоол байна шүү дээ, одоо л мэдлээ. Хэ хэ. Зочиноо дайлахад, баяр ёслолын үеэр хийгээд тавьхад. Би нь төрсөн өдрөөр нэг, найзуудыгаа ирэхэд нэг хийв. Амттай байна гэж магтуулсан. Тэгээд хажуугаар нь буузтай, салаттай.
Цэцэгний зураг дарах дуртай гэж байгаа. Зургийн үзэсгэлэн болсон газрын үүдэнд байсан цэцэг. 1 давхар хувийн орон сууцыг галерей болгон ашигладаг гэсэн. Модон байшин. Сэтгэл өндөр байсан. Багш нь сүйд болоод л, өөрийн зурсан ил захидлаасаа бэлэглээд л.
Галерей доторхи ширээн дээр байсан цэцэг. Цэцэг их барьж очих юм билээ, иймэрхүү арга хэмжээнд. Зарим нь амттан барьж очдог гэсэн.

Хүмүүсийн зурсан зургийг хамаагүй оруулж болохгүй тул иймэрхүү зургаар л блогоо чимье дээ.

Багшийн хэд хэдэн бүтээд зарагдсан байсан. Улаан хацартай хөөрхөн хүүхдийн зураг их зурдаг тул, эмнэгэлэг, хүүхдийн байгууллага их авдаг юм билээ.

Ээж бол охиныхоо зургийг зарчихмаар л байсан шүү, үнэ хаялцуулж байгаад. Хэ хэ. Тийм өдөр удахгүй ирээсэй... Ккк. Том зулзага сонсвол уурлана, чимээгүйхэн эндээ л бичихээс. Нууц шүү уншигч олон минь...

Tuesday, March 22, 2016

Унш унш бас дахин унш 3

Дунд сургуулийн багш нар нь сурагчдадаа зориулж өөрт нь таалагдсан номоо, уншаасай гэсэн номоо танилцуулдаг юм байна.

Том зулзагын ангийн багшийн санал болгосон ном зээллэлтээрээ 3-т явж байсан. Ийм л мундаг хүн харж явдаг байх нь гэж урам оров. Ха ха.

Удахгүй солигдчихно, яана даа гэж сэтгэлээр унаастай. Хэ хэ.

За тэр яахав, бас санал болгосон номыг нь хэрэгцээгээр нь байр эзлүүлчихдэг юм байна. Тэгэхээр багш нар ч бас нэрээ бодоод яатайхан, сурагчдад таалагдах, тэдний сэтгэхүйд, насны онцлогт таарах ном сонгодог бололтой.

Захирал багш нь, эрхлэгч багш нь хүртэл танилцуулсан байсан.

Харж явдаг багшийнхаа санал болгосон номыг уншина аа, манай ажил дээр байдаг ном байна лээ. Хэ хэ. 1, 2-ыг бас сонирхож харнаа.

Блогийг минь уншдаг багш нар байвал та бүхэн минь бас ийм санаа дэвшүүлээд ажиллахыг бодоорой. Өөрсдөө санаачилсан шинэ санаа болгоод явсан ч болно, эсвэл наддаа урам өгөөд ийм блогоос санаа авав гээд дурдаж ч болно.

Ямартай ч, одооны хүүхдүүд уншихаа байсан гэдэг хойч үеийнхэндээ ямар нэгэн сайн зүйл хийхийг хүсч байна.

Миний хэлснээр, охидоос минь үлгэр авч охиндоо ном зээлж уншуулдаг болсон, баярлалаа гэж хэлдэг нэг найз бий. Би нь додьгор гэж юүхэв. Хэ хэ.

Эсрэгээрээ би нь та нартаа баярлалаа. Урам өгдөгт...

Ийм гэрт амьдардаг байсан бол?

Их хөөрхөн ном. Монгол гэр минь өвөрмөц тул заавал байх ёстой гээд хуудсыг нь эргүүлсэн чинь хөөрхий монгол гэр минь торойгоод л гараад ирлээ.

Баярлаж байна гэж юүхэв. Уг нь нэг их гэрт амьдраад сүйд болоогүй л хүн дээ би чинь. Багадаа бол амьдарч байсаан, жижигхээн 3-ын битоноор ус зөөдөг байсан минь үе үе бүдэг бадагхан санагддаг юм.

Тэгээд л хааяа нэг хөдөө гадаа явахдаа хамаатан садныдаа гэрт хонодог байсан. Сүүлд япон хүмүүстэй энд тэнд дагаж явахдаа жуулчдад зориулсан гэрт л хонож байлаа.

Тэгсэн хэрнээ гэр харахаараа л учиргүй баярлана гээч, энэ харь оронд. Эх орноо, элгэн саданаа цаанаа л нэг санаад байдаг бололтой шиг билээ.



Орой нь охиддоо уншиж өгсөн. Охид минь бас гэр гэр гээд л шуугилдав. Хөөрхөн.

Өвөрмөц сайхан заншилтэй, соёлтой ард түмэн юм даа бид чинь гэж баярлах. Ялангуяа гадаадад ингэж орноо танилцуулах үед.

Сүүлийн үед л арай хэтрүүлээд, туйлшраад байгаа шиг санагдаад байдаг ч. Ёс заншлаа дээдэлж буй нэртэйгээр.

15 төрлийн "гэр"-ийг танилцуулсан байсан. Тоосгон байшин, модон байшин, чулуун байшин, үүд нь дээвэр дээрээ, гол дээр байрладаг гээд л олон янз.

Нээрээ л ийм гэрт амьдардаг байсан бол? гэж бодсон шүү. Зугаатай ч юм шиг, дасах л байх л даа, төрөөд л ийм гэрт амьдардаг байсан бол.

Номын сангуудад байж магад, олж авч уншаарай японд байдаг уншигчид минь.

Monday, March 14, 2016

Өдрийн хоол

За сая нэгдэхэд том зулзагын сургууль нь өдрийн хоолоо өөрсдөө хийж ирэх даалгавартай гээд.

Эртлэн босч хийлээ. Ингэж хийхдээ ээжээрээ хийлгэх биш, өөрөө гардаж хий ёстой.

Япон хүүхдүүд ер нь гэрийн ажилд тэр бүр туслаад байдаггүй, хоол хийхдээ тун маруухан гэж ярьдаг юм.

Тэгээд л үе үе ингэж даалгавар өгдөг байх.

Миний том зулзага бол өөрөө л хийдэг юм. Ээж нь ямар хоол унд хийхдээ сайн биш, тэгээд ч багаасаа ийм бэнто хийж, идэж өссөн ч биш, нэг л төвөгтэй санагдаад байдаг юм_

За тэгээд том зулзага минь урд өдрөөс нь эхлээд л юу хийх вэ гэж бодов. Хэрэгтэй зүйлсээ худалдаж авав.

Гэр ахуйн хичээлийнх нь багш нь үзэж үнэлгээ өгөх юм гэсэн. Их л хичээж хийлээ, ээж нь тэрүүхэн тэндээ бас хичээж тусаллаа. Хэ хэ

Дан ганц сурагчид ч биш, багш нар нь бас хийж ирсэн гэсэн. Анги дааж авсан багш нь эрэгтэй (яагаав миний хааяа хардаг багш ккк) бас хийсэн байсан нь инээдтэй юм байсан гээд хөхрөөд байна аа, том зулзага.

Аргагүй шдээ, ганц бие эр хүн юм чинь. Харин ч өөрийнхөөрөө, хэн нэгний туслалцаа авалгүй байгаагаараа, үнэнчээр өөрөө хийж ирсэн нь мундаг байна гэж би өмөөрөв, харж явдгаараа.

Эрэгтэй хүүхдүүд нь " За энэ ч ээжээрээ хийлгэсэн нь тодорхой" гэж бодохоор мундаг хоол хийж ирсэн юм байх аа. Хэ хэ.

Би нь зулзагаа жаал явуулсан. Хуушуур, бууз, цуйван гээд аль нэгийг нь хийгээд оччих оо гэж.
 
За энэ зураг дээрх бол бусад сурагчдын хийсэн бэнто. Том зулзагынх гараагүй байсан, веб хуудаст нь. Жижигхээн жижигхэн пицца хийсэн. Хажуугаар нь бас бус ногоо сосиск гэх мэт зүйлээр чимээд.

Гэхдээ жаахан паагттай. Заримыг нь түлээд, анх удаагаа хийж байгаа хоёр чинь. Хэ хэ. Ойр ойрхон пицца хийж, сурах , дадлагажих юм шүү гэж ярилцав.

Дараа хийхээрээ зураг оруулна аа.

Хүүхэлдэйн жүжиг

2 зулзагатайгаа улиралд нэг удаа хүүхдэд зориулсан жүжиг ший үздэг юм. Нэг танил эмээ билет өгдөг юм. Хайр хүрмээр, хэхэ. Уг хүн нь бол өөрөө жаахан ааштай л даа, хааяа уур хүргээд байдаг болохоос. Гэхдээ зулзагуудад минь сайн сайн.

Сая хагас сайнд үзэж таараад. Энэ тухай заавал бичлэг оруулах юм байна шүү гэж бодогдов. Учир нь энэ жүжиг шийг хүүхдэдээ үзүүлэх, тэдний нүдийг нээх зорилгоор эцэг эхүүд нь өөрсдөө санаачилж байгуулсан байдаг юм билээ.

Тэгээд тусгай нийгэмлэг болгоод, гишүүн элсүүлээд, сарын төлбөр гэж хураагаад. Бүс бүсээрээ хариуцагч томилоод, улирал бүрийнхээ жүжгийн агуулгыг шийдэж ярилцаад, холбогдох хүмүүстэй нь холбоо энэ тэрээ бариад, урьж тоглуулдаг юм билээ.

Дандаа жүжиг ший байна гэж байхгүй, хааяа концерт тоглоно. Хааяадаа хүүхдүүдийг оролцуулсан танин мэдэхүйн сургалт маягийн зүйл ч байна.

Энэ бүхнийг эцэг эхүүд өөрсдөө сонгоно. Мэдээж хүүхдүүд юунд сонирхолтой байна, тэдний хүмүүжилд юу ихээхэн хэрэгцээтэй байна зэргээ ярилцаж шийддэг гэсэн.

Насных нь онцлогт тааруулаад цагийг нь үдээс өмнө, үдээс хойш гээд зарлана. Билетээ хаягдал ил захидал зэргийг ашиглаж хийнэ. Нэг удаагийн тоглолт дууссаны дараагаар үүдэнд эцэг эхүүдийн хийсэн амттан, гар урлал зэрэг зүйлийг худалдаална, санал асуулгын хуудас тарааж түүнийгээ хураана.

Хүүхэлдэйн тоглолт нь их хөөрхөн санагдаад байдаг юм. Бүх л зүйл нь гараар хийсэн. Сэтгэл шингэсэн бүтээлүүд байна. Заримдаа зураг дарж ээждээ явуулна. Цэцэрлэгийн багш нарт гарын авлага болох гэж бодсоны үүднээс жижиг гэлтгүй зүйлийн зургийг дардаг юм.

Энэ удаад зураг дарж амжаагүй. Болохгүй гэж сануулсан учраас.

Би нь багадаа сургуулийн зуны амралтаар хүүхэлдэйн театрт жүжиг үздэг байсан минь санагдаад байдаг юм. Ангиараа бөөнөөрөө хөгжилдөнхөн алхдаг байсан хүүхэд нас минь сайхан шүү...

Тэгээд л боддог юм, энд эцэг эхүүд зөвхөн багш нараас, сургууль цэцэрлэгээс л юм шаардаад байх биш, өөрсдөө сэтгээд, өөрсдөдөө ажил бий болгоод байх юм. Хүүхдүүдийнхээ төлөө.

Хороо нь ч хөөрхөн хөөрхөн арга хэмжээ их зохиох юм. Цаг зав нь байдаг бол ч бүгдийг нь үзээд үзээд явчихмаар. Нэгт нь очиж амжаагүй бол дараагийнхад нь заавал очих юм шүү гээд л аль болох орж гарахыг хичээнээ.

Агуулга нь хааяа мэддэг сэдвээр тоглодог ч сэтгэлээ шингээж урласан хүүхэлдэй , тайзны чимэглэл энэ тэрийг нь харахаар биширмээр, гайхмаар, бахархмаар шүү...

Saturday, March 12, 2016

Онгод минь бууж ирээд

Гялалзуулж байна  даа ёстой нэг.

Юу юу нэхсэн гээч? Юм юм л нэхэж байна. Хэ хэ. Худлаа худлаа.

Өнөөх захиалганыхаа үсний боолтыг нэхээд, хажуугаар нь бас бус жижиг зүйл нэхээд. Аяга угаагч, аяганы суурь гэх мэт. Аяганы сууриа их олныг нэхсээн. Яагаад гэхээр аягаа давхарлаж тавихад хавиралдаад байдаг даа тэрнээс сэргийлж хооронд нь жийрэг хийх гэж нэхсэн юм. Монголд байхдаа, хадамд гарахаасаа өмнө мөн ч олныг нэхсэн дээ бас. Тэгсэн бас хүрдэггүй ээ. Дахиад зөндөө олныг нэхэх гээд гар загатнаад байгаа. Сэтгэл санаа бас тогтож өгөхгүй байгаа. Хэ хэ.

Үсний боолт маань 20 хүрсэн. Анх хэлснээр нь 50 ширхэгийг нэхчих гээд үзээд байгаа. Дунд нь найзууддаа, танилдаа гээд бэлэглээд гүйгээд байгаа болохоор тоо нь нэг л ахиж өгдөггүй. Хэ хэ.

Энэ сард эрчимтэй нэхнэ дээ, тэгэхгүй бол ч хугацаа нь ойртоод байдаг тэ. Юмыг дандаа хугацааг нь дөхүүлдэг энэ монгол занг уу? Ну погоди (Алимаа эгчийг дуурайв. ккк)

Онгодыгоо заларч ирсэн дээр нь оройдоо нэг үсний боолт, аяганы суурь, аяга угаагч нэхэж тавиад байх санаатай гүрийгээд, дууссан хойно нь тэрийгээ харж гэрийнхнээсээ
-Ямар болж?
гэж албатай юм шиг асууна. Өнөөдүүл нь
-Гоё болж, хөөрхөн болж.
гэж нэг л үгээ хэлнэ. Тэгж хэлэхгүй бол би нь уурлана шд. Хүнд урам өгч сур бла бла. Хэ хэ.

Бага зулзагынхаа бүтээлээс оруулав. Хажуудах нь миний бүтээл. Их л дээр үеийнх.

Өөрөө өөртөө амжилт...

Friday, March 11, 2016

3.11

Түрүү жил бас ийм бичлэг оруулж байж.

Нэлээд хэдэн өдрийн өмнөөс 5 жилийн өмнө гамшигт автсан хүмүүс, газар усны тухай нийтлэл гарч эхэлсэн.

Би нь сэтгэл санаа эмзэглэдэг хэрнээ л уншчихсан суух. Энэ жилийнхээ бичлэгт нэгэн жаахан охины тухай.

Ээжийгээ, аавыгаа, эмэгтэй дүүгээ 3.11-нд цүнамид алдчихсан. Тухайн үед өөрөө 4-тэй байсан. Дүү нь дөнгөж 2-той байсан. Ээжийнх нь цогцос далайн эргээс олдсон ч аав дүү хоёрынх нь олдоогүй байгаа.

4-тэй байхдаа, гэрийнхнийгээ алдчихаад, тэр жаахан охин ээжийгээ их санана, ээждээ захиа бичнэ. Дөнгөж үсэг нүдэлж эхэлж байсан түүний ээждээ бичсэн захиа нь "Ээж ээ таны бие сайна уу? Та минь амьд байсан бол?" гэж бичиж эхлээд орхисон захианы зураг. Өөрийн эрхгүй нулимс цийлэгнээд, яг л миний бага зулзагатай чацуу байхдаа гэж бодохоор өр өвдөөд.

4-тэй хүүхэд чинь ээжийнхээ энгэрээс бас л зүүгдээстэй байдаг юм байна шд, тэр хөөрхөн жижигхэн гар нь цээж рүү минь яваад л, мээмээ хайгаад л, нойрондоо мээмээ олоод барьчихаараа нээх хөөрхөн санаа нь амраад гээд л.

Яг л тэгж ээжийнхээ энгэрээс зүүгдэж байх ёстой 4-хөн насандаа ээжийгээ, бас 2-хон настай дүүгээ, аавыгаа алдчихсан... Одоо тэрээр бага сургуульд орчихсон, нийгмийн идэвхи сайтай, ямартай ч ирээдүй рүү тэмүүлээд, өсөн торниж, алхам алхмаар урагшилж л байна гэж эмээ нь ярина. Их зоригтой охин доо гэж эмээ нь түүнийг магтана. Анх удаа далайн эрэг дээр, ээжийнх нь цогцос олдсон тэр л эрэг дээр очиж цэцэг өргөж буй дүрс.

Олон олон хүнийг уй гашууд автуулсан тэр өдрийг мартаж болохгүй, байнга дурсан ярилцаж, хойшид ямар арга хэмжээ авах ёстой вэ гэдгийг хэлэлцэх хэрэгтэй гэж ярьж бичих япон хүмүүс. Биширмээр, бахархмаар, суралцмаар хүмүүс шүү.

Ум мани бадми хум.

Дунд сургуулиар сонин сайхан

Өнөөдөр том зулзагын сургуулийн 3-р ангийнхан нь төгсөөд. Манайхаар 9-р анги юм уу даа. Тэгээд ахлах сургуульд элсэн 3 жил суралцана гэсэн үг. Ингээд нийдтээ 12 жил.

Төгсөхтэй холбоотой мэдээллийг сургуулийн веб хуудаснаас олж мэдсэнээ сийрүүлэв.

Төгсөгчдөдөө зориулаад том зулзагын найрал хөгжмийнхөн нь ая тоглосон гэсэн.

Дотор зааландаа нэг тоглоод гадаа үүдэнд гарч явахад нь нэг тоглодог гэнэ.

Захирал багш үг хэлнэ. Уригдсан зочдын төлөөлөл үг хэлнэ. Нэг ч таслаагүй, ирц бүтэн сурагчдаа жуух бичгээр шагнана.

Төгсөж буй сурагчид сургуульдаа талархсанаа илэрхийлж сургуулийнхаа 00-г цэвэрлэдэг юм байна. Энэ маш их таалагдав. 3 жилийн хугацаанд нэг сурагч хэдэн ч удаа 00 орсон юм билээ тийм үү?

Би 3 жилийн өмнө нэгэн шавийнхаа төгсөлтөнд очиж байсан юм. Ялгаа нь :

Бүгд л дүрэмт хувцастайгаа. Эцэг эхүүд нь хослолтой, бараан өнгийн. Анги даасан багшдаа цэцгийн баглаа өгч байсан байхаа. Дурсамж хичээл орно. Дурсгалыг зураг татуулна.

Бөөнөөрөө нийлж идсэн уусан арга хэмжээ болохгүй. Төгсөлтийн арга хэмжээний дараа эцэг эхүүдтэйгээ хоолонд орох нь байдаг.

Дараа том зулзагыгаа төгсөхөд нь нэг бүрчлэн бичнэ ээ. Гол нь үлээвэр найрал хөгжмийнхөн завгүй байдаг юм байна. 4 сард хичээлийн шинэ жилийн нээлтэнд бас тоглолт хийнэ. Түрүү жилийн 4 сард бас яг бидний хажууд үлээвэрийнхэн хөгжим тоглоод л, хань ижил том зулзагыгаа тамирын дугуйланд оруулах гэж гүрийсэн боловч дийлээгүй зэрэг дурсамж нүдний өмнүүр жирэлзээд л...

Цаг хугацаа ямар хурдан өнгөрч байна аа гэж. Харвасан сум шиг л.

Том зулзага 4 сард ямар ямар хүүхдүүдтэй нэг анги болох бол? Хэн гэдэг ямар багш анги даах бол? гэж догдолсон, санаа зовсон хүн л байна.

Би бас анги дааж авах багш эрэгтэй байгаасай, царайлгаа байгаасай гэж бодоод л сууж байна. Ха ха. Эрэгтэй багш нар яагаад ч юм таалагдаад байдаг юм. Хэ хэ. Яриа хөөрөө сайтай, эмэгтэй багш нар цаанаа л нэг ааштай байрын.

Яг одоогоор 2 зулзагын багш 2-лаа эрэгтэй. Том зулзагын багш бас их яриа, ганц бие бла бла. Ккк. Бага зулзагын багш бас солигдоно. Одооны багш нь онжав, тормолзсон нүдтэй аятайхан залуу байдаг юм. Би нь гадаадаараа далимдуулаад хааяа цор цор гэчихгээд байдаг болохоос. Хэ хэ.

За за сүүлдээ өөрийн сонин сайхнаасаа биччихсэн сууж байна, түр завсарлая.

Thursday, March 10, 2016

Унш унш бас дахин унш 2

Гэдэг бичлэг 2 сард оруулсан даа. Ер нь сар бүр энэ сэдвээр бичиж байдаг юм билүү? хэхэ.

Яасан гэхээр ингэсэн юм. Том зулзагын нээлттэй хичээл дээр багшийн хэлсэн үг санаанд ороод. Бичихээр шийдэв.

Өглөө бүр хичээл эхлэхээс 10 минутын өмнө ном уншдаг гэнэ.

Ингэхдээ сурагч бүрт адил ном уншуулах явдал ч байдаг. Японыхоо сонгодог зохиолоос уншуулдаг гэнэ. Тэгээд дараа нь хоорондоо ярилцаж хэрхэн ойлгосон, хэрхэн хүлээж авсаныг нь япон хэлнийх багш нь дүгнэдэг юм уу даа.

Мэдээж дуртай, сонирхдог зохиолыг нь уншуулах үе ч байна.

Бага сургуульд бас ингэж хичээл эхлэхийн өмнө ном уншуулдаг байсан юм. Сурагчид өөрсдийн дуртай номоо л уншдаг байсан.

Дунд сургуульд нэг номыг сонгож уншаад хоорондоо ярилцдаг нь дэвшилттэй санагдав.

Ингэж уншихдаа номоо авч харьдаггүй. Шургуулгандаа үлдээгээд, ангидаа л уншдаг юм байна.

Сүрэн андын минь орчуулж хэвлэн гаргасан Акүтагава-н зохиолоос уншиж байгаа гэсэн, хамгийн сүүлд.

Би нь бас Акүтагава-н нэг жижиг ном худалдаж авсан. Нэг ч сөхөж хараагүй. Том зулзага харин уншаад дуусчихсан гэсэн. 

Унших юмсан гэсэн хэд хэдэн ном гэрт яваад байдаг, шаал өөр ном дундуур нь барьж аваад суугаад байх.

Нэг нартай сайхан өдөр бүгдийг нь дуржигануулна даа...

Сүүлийн үед япон хүүхдүүд бас ном уншихгүй байгаа гэж яригддаг, бичигддэг, шүүмжлэгддэг болсон. Тийм болохоор цэцэрлэгийн, сургуулийн, мужийн, хотын номын сангууд их л олон аргаар ном уншдаг болгох гэж үздэг бололтой...

Wednesday, March 09, 2016

Үдэлтийн зугаалга

гэж болдог юм. Цэцэрлэгт. Гэхдээ ээж аавууд явахгүй, 3-6 насныхан л явна. Ингэхдээ бэнто буюу өдрийн хоолоо өөрсдөө авч явна.

Тэрийг нь ээж нь хийх гэж бас л хөөрхөн ажил болно. Хэ хэ. Сүүлийн үед их сүртэй ажил болгож элдэв амьтан, хүүхэлдэйн киноны баатрыг дүрсэлж хийгээд, энэ япон ээжүүд. Уур хүргээд. Хэ хэ. Юун сайхан завтай байдаг юм гээд би нь жаахан шүүмжлэлтэй хандана.

Тэгээд бас бага зулзагаа өрөвдөөд, өөрийн хэмжээнд аятайхан юм хийгээд өгөөд явуулчих санаатай. Урд оройноос нь л гэрийнхээ бусад гишүүдийг базаж эхлэнэ. Хэ хэ.

Эртхэн босоод туслаад өгчөөрэй, аниаг нь өндөг шарж өгөөрэй, аавыг нь сосиск шарж өгөөрэй бла бла гэж захина.

Ээж өөрөө юу хийх үү гэхээр, будаагаа агшаана, гарын алчуурыг нь норгож бэлдэнэ, дэвсгэрийг нь бэлдэнэ, хогоо хийх уутыг нь эвхэж хийж өгнө гэх мэт жижиг сажиг зүйлийг л хийнэ. Ккк

Урд орой нь бэлдэх зүйлээ бэлдчихнэ. Өглөө нь ам бол хөдлөөд л их л олон зүйл амжуулна шүү дээ.

Энэ удаад нэг иймэрхүү л хоол хийлээ. Өдөр бүр хийж байж л сурах юм шиг байгаа юм. Хааяадаа ингэж хийхээр мартчихаад, гар хөл эвлэж өгөхгүй юм.

Бага зулзага бөөн л хөөр болсон хүн л ангидаа яваад орсон. Дуудуулахгүй өөрөө сэрж энэ тэр. Хоцров гэж багш нь айлдсан гэсэн. Тэгээд л багшийн үг зарлиг л юм хойно.

Эрт өгчихсөн ээж нь энд блогдоод сууж байх. Одоо ажилдаа гарлаа. Бүгдэд нь ажлын амжилт шүү.

Monday, March 07, 2016

Бүсгүйчүүд минь

Баярын мэнд хүргэе.

Яг баяр таардаг гэнэ ээ. Энэ номыг уншиж байхад. Их ч зүйл бодогдож байна. Хараахан дуусаагүй л байна. Дуусаад бичнэ гэж бодож байсан чинь баяр таараад ядаж зургийг нь ч болтугай оруулмаар санагдаад. Хэ хэ. Япон хэл дээр бас хэвлэгдсэн байдаг юм билээ. Чадвал авч уншина аа. Охид минь ч уншиг.

Номыг бэлэглэсэн анддаа баярлалаа.

Дэлхийн өнцөг булан бүрт бидний эрхийн төлөө тэтцэж байлаг, дуугарч байдаг, Цэрэн эгчийн хэлснээр шүгэлдэж байдаг мундаг эмэгтэйчүүд их байх юм. Тэдний буянаар бас ч гэж эмэгтэйчүүдийн эрхийн талаар ярьдаг болж байна, хүндэлдэг болж байна.

Гэхдээ л бас болоогүй байна. Зохиогчийн санаа нь эмэгтэйчүүд бид өөрсдөө бас айдас-т автаад байдаг, хэт даруухан загнаад байдаг, түүнээсээ болоод удирдах албан тушаалд очих нь ховор, дарга болох нь ховор байгаад байдаг гэнэ.

Үнэн ч байж мэдэх. Надад ч тохиолдож л байсан. Би даруухан л даа. Хэ хэ. Дуу намтай болохоор бүр ч...

Бас японд байна шүү дээ, гэртээ бол эхнэрүүд нь босс л доо. Ганц нэг нөхрүүд нь босс айл байдаг л юм. Гэхдээ ихэнх танил айлуудад минь эхнэрүүд бол босс шүү дээ. Гэрийнхээ хамаг юмыг мэднэ. Нөхрүүдээ аашлаад аашлаад явчихна.

Харин гэрээс гараад олны дунд бол нөхөрүүдээ урдаа бариад гүйчихнэ. Хүндэлдэг юм уу, олны нүднээс санаа зовдог юм уу?

Ажил дээр ч гэсэн эрчүүд нь нэг л их зантай улс шүү дээ. Гэхдээ гол ажлыг бол дандаа л хүүхнүүд нь нугалж байгаа харагддаг. Манай ажил дээр л гэхэд 3 эрэгтэй ажиллана. 2 нь дарга, нэг нь америк залуу. 2 даргын гол ажлыг бол дандаа л хүүхнүүд нь нугалж өгдөг. Гэхдээ тэд хэзээ ч дээшээ тушаал дэвшихгүй. Цалин нь бонус хэлбэрээр нэмэгдэж бодогддог байж магад. Асууж үзээгүй болохоор сайн мэдэхгүй юм.

Уламжлалт ойлголтууд бас их нөлөөлөөд байдаг гэнэ. Бодоод байсан бас тийм юм аа. За тэр тухай уншиж дуусчихаад бичье.

Баяраа сайхан тэмдэглээрэй. Би нь яаж тэмдэглэхээ мэдэхгүй л байна. Энд ажлын өдөр тул, ажлаасаа тарж ирцгээгээд сайхан хоол хийлгэж идэх байх даа. Хэ хэ.

Friday, March 04, 2016

Гурав нэг зургаа

Бага зулзага төрсөн өдрийн сараа их сайн мэдээд байна.

Яаж гэхээр цэцэрлэгийнх нь харилцах дэвтэрт ирцээ тэмдэглэж хүүхдүүд өөрсдөө өглөөд ирэхдээ наадаг цаас наадаг нэг нүүр байдаг юм. Сар бүрийн ирцээ тэмдэглэнэ.

Тэр нь хөөрхөн сар бүрийнх нь онцлогийг харуулсан зурагтай. Наадаг цаас нь ч бас адил улирлынхаа онцлогийг харуулсан зурагтай.

Гэм нь өглөөд жаахан яарч буй үед
-Ээж ээ, та алинд нь дуртай вэ? Би энийг наадаг юм билүү?
Заримдаа ээждээ чухам хайртай хүн чинь
-Та өнөөдөр сонгочих.
гэж ирээд л нялуураад байдаг юм.  Ээж болохоор жаахан яараастай, тэрийгээ гэхдээ ил гаргахгүй ээ. Аль болох зулзагынхаа хүсэлтийг биелүүлж байгаад л гараад жирийчих санаатай.

Тэгээд 3 сар эхэлсэн чинь хажуу хавийн хүн бүрт л төрсөн өдрөө зааж өгөөд гүйгээд байгаа бололтой.

Хөрш айлын эмээ саяхан
-3 сарын 16 багын чинь төрсөн өдөр үү?
гэж байна.
-Тийм, та яаж мэдээв?
хөрш эмээ инээснээ
-Бага чинь гурав, нэг, зургаанд миний төрсөн өдөр гээд байсан юм. Эхэндээ ч юу билээ? гэж бодоод. Тэгснээ аан энэ сарын 16 юм байна гэж ойлголоо шд.
гэсэн. Хань ижил бид хоёр сонсчихоод татаад унав шд.  Хэ хэ.

Гурван сарын арван зургаан гэж чадахгүй мань хүн шууд тоог нь л дуржигнуулчихсан байгаа юм.

Уг нь зааж өгөөд л байдаг, хэлж сурах арай л болоогүй юм байлгүй дээ. Тэгсэн хэрнээ үсэг нүдэлчихээд зурагт номоо уншаад гүйгээд байх.

Орой нь бага зулзагаасаа асуув. Хөрш эмээд төрсөн өдрөө зааж өгсөн юм уу?
-Үгүй.
гээд л цаанаа л нэг зальжин инээгээд гүрийгээд байгаа. Ккк

Монгол дахь өвөөд нь хэлсэн чинь хөрш айлын эмээг төрсөн өдөрт нь урьж дээ гэсэн.

Хөрш айлынхаа эмээ өвөөг урьчихсан манай багын төрсөн өдөр нижгэр болох вий дээ. Хэ хэ.