Friday, February 03, 2012

Харш өдөр




Үүгээр цас ихтэй гэж хэлсэн дээ. Ялангуяа япон тэнгис дагуух нутгаар. Манайх чинь яг тэр япон тэнгисийн эрэг дээр байдаг юм.

Өглөө босч бага бид 2 албандаа явцгаах бэлтгэлээ базаачихаад аминдаа эрт гарав аа. Машиныхаа цас энэ тэрийг буулгана гэсэн шүү юм бодоод л. Тэгсэн юу вэ? Гадаах цас, миний өвдгөөр таттал хунгарласан байвал яах уу? Машинаа хөдөлгөх гээд чаддаггүй ээ, хальт урагшаа хөдлөөд таг. Ухардаг ч үгүй шүү. Хүрзээр цасаа малтаад ч хөдөлдөггүй. Машин дотор охин чарлаад болдоггүй. Эхлээд цэцэрлэг, ажил руугаа яриад жаахан хоцорч очих юм шиг байна гэсэн улсууд бүр үдээс өмнө амрахаар болов. Учир нь нөхөр үдийн цайныхаа цагаар ирж гаргаж өгнө гэсэн тул. Тэр болтол гэртээ орж байхгүй бол охиноо дааруулчихна гэсэн шийдэлд хүрэв.

Ажлаа тараад гэртээ ирсэн чинь хажуу айлын ганц бие хүүхэн 3 залуу цуглуулчихсан машинаа гаргах гээд цас ухаж байнаа. Тэгсэн чинь хачин хүүхэн чинь манай зогсоол дээр баахан цас овоолчихосн байж уу. Намайг ирсэн чинь цас ухаж байсан хүүхэн шууд гэртээ ороод, өнөө залуус нь хүрзээ бариад шууд цаашаа алхдаг гэнээ. Уур хүрээд л байлаа. Томыгоо бассейнд нь хүргэж өгчихөөд, багыгаа авахаасаа өмнө ирж цасаа жаал хүрзэдлээ. Ингээд яваад ирэх хооронд хажуу айлын хүүхэн машинаа унаад ажилдаа явчихсан байж уу. Тэр хүүхэн оройн цагаар ажилладаг юм. Яг ямар ажил хийдгийг нь мэдэхгүй.

Хүний газар, нялх нойтон хүүхэдтэй би чинь хэрүүл уруул хийхээс халшраад. Нөхөртөө л баахан хов ярьлаа шд. Хажуу айлын хүүхэн харьж ирээд толийтол арилгасан байхыг минь хараад харин ч санаа зовсон байхдаа биднээс.

3 дахь зурган дээрх бол нэг хүнсний дэлгүүрийн гадаах зогсоол. Бүлээвтэр ус гараад цасаа хайлуулчихна.

2 comments:

  1. Харин энэ жил цас ёстой том асуудал болоод байх шиг байна. Тэр хажуугийн хүүхэн чинь япон юмуу? Ямар сонин дээрэлхүү амьтан бэ.
    ТВ-ын мэдээ харж байсан чинь одоогийн байдлаар 64 хүн цасаа цэвэрлэх гэж байгаад нас барсан гэж байна шд. Дандаа хөгшин хүмүүс байна лээ. Юу гэсэн үг вэ тээ.

    ReplyDelete
  2. Naraa: hajuugiin huuhen jpn. odoo too ni bur ihsee bhoo, bi oird tv harah zav bsngui ee.

    ReplyDelete