Wednesday, February 08, 2012
Эрлийз
гэдэг номоо уншаад дуусгачихсан. Уншихад амар бичлэгтэй ном байна лээ. Зарим япон хэл дээрх ном хэцүү, унших явцдаа яагаад ч юм ядраад байдаг юм. Бодвол ханз энэ тэр ихтэй байдаг байх. Энэ ном аргагүй л хүүхдэд зориулсан байна лээ.
Агуулга нь их хөөрхөөн бас.
Хүүг мэдээ орсон цагаас эхлээд л гэр бүлийн гишүүд гэх юм бол аав нь өөрөө тэгээд нохой нь байсан. Аав нь нохойгоо миний эхнэр гэдэг байсан болохоор хүү ч ээжээ гэж боддог байсан. Хүүгийн ангийх нь хүүхдүүд аавыг нь жаахан сумтай энэ тэр гэж гоочлоно.
Жишээ нь цэцэрлэгт байхад нь багш нь гэр бүлийнхнийгээ зурах даалгавар өгөхөд хүү мэдээж аавыгаа мөн нохойгоо зурна. Тэгэхэд багш нь амьтан зурахгүй, гэр бүлийн гишүүнээ л зур гэхэд хүү энэ чинь миний ээж хэлээд ангиар нэг юм болно. Ангийх нь нэг хүүхэд тэнэг юм уу мангар юм уу? хэзээ нохойноос хүн төрж байсан гээд л. Тэгсэн нэг охин харин өмөөрнө. Манай ээж бас нохойгаа манай гэр бүлийн нэг гишүүн гэдэг юм чинь гээд л.
Тэгсэн нэг удаа нохой нь алга болчихно. Аав нь ажлаа өчнөөн хоног цалгардуулан байж нохойгоо хайна. Аавынхаа уруу дорой царайг хараад хүү тэсэхээ байгаад хамаатныхаа эгчээс ээжийнхээ тухай асууна. Энэ нохой чинь миний жинхэнэ ээж биш биз дээ, миний жинхэнэ ээж хаачсан юм бэ гэж ирээд л.
Жинхэнэ ээж нь ааваас нь үе мултарсан дүү залуухан хүүхэн байсан гэнэ. Тэгээд жаал хүү төрж гэнэ. Тэгсэн удалгүй хамаатных нь эгчийн гэрийн үүдэнд өлгийтэй хүүгээ орхиод цаасны булан дээр "Уучлаарай надад итгэл алга" гэж бичсэн байсан гээд хүүд тэр бичгийг нь үзүүлнэ. Аав нь залуухан эхнэрээ хагас жил цөхрөлтгүй хайсны эцэст нэгэн нохой дагуулж ирэн хүүгээ аваад явсан гэнэ. Тэрнээс хойш нохойндоо эхнэрийнхээ Ёоко гэдэг нэрийг өгнө. Ингээд аав хүү нохой гурав хүнээс нээх дутахааргүй өнөө маргаашаа болгоод л байдаг амьдрал нь эхэлсэн түүхтэй.
Нэгэн өдөр нохой Ёоко нь олдлоо гэсэн мэдээ ирнэ. Нэлээд сульдсан байна. Нас нь явсан байсан болохоор удалгүй диваажинд очно. Ёокогийнхоо ажил явдлыг гэр бүлийн хүрээнд ёслол төгөлдөр үйлдэнэ.
Нэг иймрхүү агуулгатай ном байсан шүү журмын нөхдөө. Бидний бодсон ... биш байсан шүү ккк
Subscribe to:
Post Comments (Atom)
сайхан ном байна уншы гэвч япон хэл мэдкү :(
ReplyDeleteөө, хөөрхөн агуулгатай ном байна ш дээ.
ReplyDeleteУншихап амар бичлэгтэй ханз бага бол уншмаар... мэдэхгүй юм гарч ирээд байвал тэгж байгаад орхичихдог муу зантай хүн дээ би.
Өөр хэл дээр орчуулагдаж гарсан юм болов уу?
ReplyDelete