Tuesday, February 07, 2012

Дахиад л

Цас. Гэхдээ би өнөөдөр ажилдаа яваагүй ээ. Учир нь бага минь ingluenza хүрчихсэн. 5 хоног гэртээ байхгүй бол болохгүй. Халуун нь гайгүй нээх өндөр биш ч ааштай байна өө. Ээжээс салах шинжгүй тувт дагаад л. Хамар луу нь урт нарийхан чихний хөвөн шиг хөвөн хийж байгаад л хариуг нь гаргаад ирнэ лээ. Мэдээж охин минь аймаар чарлана биз дээ. Одоо тэр эмчийгээ хараад шууд л уйлдаг болж байна дөө.

Үдээс хойш гарах ажилтай юмсан. Уг нь гараад алхчихна гэж бодож байсан юм сан. Ойрд алхаж бариагүй болохоор. Цаснаар яаж ч алхах вэ дээ? Машинаар явахаар зогсоол хайх гэж бас ядаргаа байдаг юм .

Өө тийм. Хамгийн дургүй хүргэсэн зүйл нь юу гээч. Би охиноо 2 өдөр хараад 5 дахь өдөр нөхрийгөө ажлаасаа чөлөө аваад хараадхаач гэсэн чинь за гэсэн юм. Тэгээд нөхөр дарга дээрээ ороод чөлөө гуйж л дээ. Тэгсэн хариулт нь юу гээч. Бодохоор л уур хүрээд зарим нэг япончууд яахаараа ийм т1 байдаг байна аа гэж бодоод л байж байна. За тэр хариулт нь болбоос
-Чи эхнэрийгээ ажилд нь явуулах гэж чөлөө авч байгаа юм уу? Японд бол нөхрүүд нь ажлаа хийгээд мөнгөө олоод, эхнэрүүд нь гэртээ хүүхдээ хардаг юм. Гэхдээ чи яахав гадаад хүн юм чинь амар амар гэсэн гэнэ ээ.

Юу гэсэн үг вэ? Одоо чинь цаг үе өөр болчихоод байхад. Хуучинсаг үзлээ хаяагүй, эмэгтэй хүмүүсийг аймаар доромжилж байгаа байхгүй юу. Уг нь японд ч гэсэн хүүхэд өсгөх ажилд аавуудын оролцоог чухалчлаад сурталчлаад байдаг болсон шдээ. Тэр дарга сонсоогүйм байх даа. Мөнгөндөө гол нь биш ш дээ. Гэр бүлийн харилцаанд аавуудын үүрэг чухал болчихоод байхад. Аавууд л гэж мөнгө олж ирдэг гэсэн ойлголт байхгүй шд тийм үү?

Ээжүүд ч гэсэн хааяа нэргүй ажлаас чөлөөлөгдөж, дуртай ажлаа хийж байвал сэтгэл санаа ч өөдрөг байна шдээ.

Сүүлийн үед японд эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэх, өсгөх ажлаас халшраад төрүүлсэн хүүхдээ алах, орхих, гэр бүийн хүчирхийлэл үйлдэх гээд л олон асуудал гараад байгаам. Аргагүй шдээ. Аавуудыг нь хүүхэд харах ажлаас нийгмээрээ ингэж тусгаарлаад байхаар чинь.

За тэгээд ийм үг сонссон хүмүүс чинь яг л сэтгэл санаа тайван амарч харагдана шдээ. Би л өөрөө хүүхдээ харна даа. Хүүхдээ ч хараад ажлаа ч хийгээд үзүүлээд өгөх юм чинь энэ т1үүдэд. Хэхэ
Ер нь энэ япон хүмүүстэй хамт ажиллана гэдэг тийм ч амар эд биш дөө. Заримдаа их т1 зан гаргана шүү дээ.

4 comments:

  1. япончууд бас бурхны их өөр бүтээл шүү,

    өөрөөс чинь их л сонин сонсож байна даа

    ReplyDelete
  2. Anonymous8:32 PM

    yasan harlasan dotortoi darga ve? Japan-g aziin ornuud dotroos arai gaigui ni bh gej bodson chini....

    uul ni haluun ni neg buuchihval ch gaigui boldogson doo tee.....

    NB, Canada

    ReplyDelete
  3. Anonymous6:38 AM

    Tegnee ugaasaa. Huuhdee hayad ajil hiiher amia hicheesen gene. Huuhnuud n hoorondoo muulna. Harin huuhdee harj bgaa huniig sugoi gene, Bi ghde harhas argagui bgoo. Gehdee emegteichudig doosh n hiihesee iluu huuhdin suuri humuujlig hen negen bish eh n tavij uguhig chuhald uzdeg shig bnle. Mana mongolchud l yagaachgui ert orhij ajil hiidges bish ihenhdee 3 hurtel n haraad bdiin minii medeh huuhnuud. Tgd gertee bgaa ene yamar ch ajil mergejilgui hun bgaadaa gj bodohoor ugui, angli helmeltei bh jisheetei mongold nohor n ger bulee tejeeh tsalintai bdag bol bi lav ajil hiihgui sain duraaraa huuhdee harnaa

    ReplyDelete
  4. Харин хүүхэдтэй эмэгтэй хүнийг их доогуур үнэлж харьцдаг юм шиг байна лээ. Энэ муу хүүхдээ хараад гэртээ сууж байхгүй энд юугаа хийж яваан гэж л хараад байдаг шиг байгаан. Би яг өөрийн биеэр мэдэрсэн болохоор надад их танил сонсогдож байна. Анх бүр эрэгтэйчүүд нь гэртээ ирээд хүүхэд хийх, хоол идэх, унтах, усанд орох л үүрэгтэй өөр гэрийн ажилд оролцдоггүй юм ч ярьдаггүй байсан гэсэн. Одоо сүүлийн 20-иод жил овоо өөрчлөгдөөд байгаа юм гэсэн. Япон хүүхэн надад тэгэж хэлсэн юм чинь. Тэгвэл тэгээд бүх эмэгтэйчүүд нь гэртээ сууж байгаа юмуу гэхээр үгүй юм, бүх албан газар дэлгүүр үйлчилгээнд нь эмэгтэйчүүд пиг дүүрэн ажиллаж байх юм. Тэр эмэгтэйчүүд нь нэг бол хүнтэй суугаагүй байдаг юмуу эсвэл хүүхдээ яачихаад явж байдаг юм бүү мэд. Тэгээд цэцэрлэг нь мангар үнэтэй, олдоц муутай. Бүр цаанаасаа эмэгтэйчүүдийг гэрт суулгах бодлоготой юм шиг.
    Танай нөхөр "Тийм тийм бид нар гадаад хүмүүс. Шал өөр сэтгэхүйтэй шал өөр амьдралын хэв маягтай" гэхгүй. За за бас даргынхаа өөдөөс тэгэж болдоггүй байх л даа тээ. Энэ япон солонгост чинь эмэгтэй хүн, доод тушаалын албан тушаалтан хоёроо их дээрэлхдэг юм гэсэн. Ер нь энэ японуудын заан ааш аяг нэг л сонин юмаа. Дасах л байх даа гэж найдаж байна. Ажлаас өөр талаар нэг их орооцолдоод хамаг юмаа дэлгээд байх хэрэггүй л юм шиг санагдаад байна.

    ReplyDelete