Нартайд ч, бороотойд ч, цастайд ч энд тэнд цэцэгс дэлбээлээстэй. Хаа ч явсан цуг гэж мэдээрэй гэдэг шиг л байдаг юм энд. Борооны улирлаар цэцэглэдэг ажисай гэдэг цэцэг. Hydrangea macrophylla гэдэг гэнэ.
Түрүү жилийн өдийд бас л энэ цэцгийн зургийг оруулсн байж магад. Дахиад л орууллаа. Өөрийн эрхгүй гар утас руугаа яваад зураг дарсан. Бодвол блогтоо л оруулах гэж тэр байх даа.
Өнгө нь их гоё. Чернелийн ягаан, цайвар цэнхэр, ягаан гэсэн өнгө хараа булаана гэж юү гэхэв. .
Оригамигаараа бас нугалж хийнэ. Жижиг оригамигаар олныг хийгээд наасан байхад ч бас л тансаг харагддаг юм билээ. Харин нугалахад жаахан хэцүү санагдсан.
Борооны улиралд нэг их дуртай биш ч цэцэг энэ тэр харж баяссан шигээ л давж гарна даа. Хэ хэ
No comments:
Post a Comment