Wednesday, June 18, 2014

Монгол хоол

Дэлхийн бэнто гэдэг ном. Монгол хоол байна уу гээд хайсан чинь байсан шүү манайхаан.
Гэрэл зураг дарах дуртай Хаттори Наоми нь анх Мянмад явж байхдаа тэндхийн сурагчдын авч явсан төмөр хайрцганд нүд нь тусна. Өнөөх нь гялалзаад л сонирхлыг нь татсан байгаа юм. Юу болохыг нь асуугаад гайхсан гэж. Хоолны сав байж л дээ. Тэрнээс хойш аялсан улс орныхоо хоолны савыг сонирхож худалдан авдаг. Мэдээж дотор нь ямар хоол хийж авч явдгийг нь судлан гэрэл зурганд буулгахаас гадна хийх аргыг нь хүртэл заалгадаг болсон.
Улс орон бүр газар нутаг, цаг уурын онцлогоосоо хамаараад идэж уух нь ч өөр. Гэрээсээ авч явдаг өдрийн хоол нь ч ондоо. Энэ номонд 22 орны бэнтоны тухай, хоолны савны тухай, 2 хүний порцоор тухайн хоолны хийх аргыг нь тайлбарлан бичсэн байсан.

За одоо монгол хоол ямар хоол байсан нь сонин байна уу? Юу гээч хэлэхгүй ээ, ерөөсөө. За за тоглосон юм. Чанасан мах, хэдэн ширхэг боорцог, халуун савтай сүүтэй цай. 2009 онд хэвлэж гаргасан ном байна. Гэхдээ ингэж гэрээсээ хоол авч явах хүн хэр их билээ. Байнга гадуур хоол иднэ гэвэл 1-т санхүү талаасаа 2-т эрүүл мэнд талаасаа ч тэр эрсдэл ихтэй. Японд байсан найз нөхдөөс, таньдаг хүмүүс гэрээсээ хоолоо авч явах хүн ч бий.
 Орчин цагт харьцангуй амьдрал сайжраад идэж буй хоолны материалын агуулга баяжсан. Хэдий ч орлого багатай иргэд сүүтэй цай, боорцгоор өдрийн хоол хийдэг нь дөнгүүр хооллодогоосоо тооны хувьд илүү л гэж бодоод байгаа шүү.

Гэснээс би нь оюутан байхдаа гамбир, 100-гийн печень, буцалсан ус, номын сан. Дээрээс нь охидын шивнээ. Ийм дүр зураг бууж байна. Хийсэн гамбир маань амттай гэж жигтэйхэн, одоо ч хааяа ганц нэг найзууд минь дурсаж ярьдаг юм. Хэ хэ

Жич: Бэнто гэж өдөр идэх гэж өглөө нь бэлдэж хийж авч явдаг хоолыг хэлнэ. Өөрсдийн идэх хэмжээгээрээ хоолны саванд хийнэ. Японд заавал халуунаар нь идэх гэсэн ойлголт байхгүй тул хөрсөн ч хамаагүй хүйтнээр нь иднэ. Зарим нэг албан байгууллагад халаагч байна. Мөн ийм бэнто хийж, захиалга аваад хүргэж өгдөг газрууд байна. Хүнсний дэлгүүрүүдээр ч зарна. Энд тэнд орж хооллосноос харьцангуй хямд гэдгээрээ давуу талтай.

4 comments:

  1. гамбир, 100-гийн печень, буцалсан ус, номын сан, охидын шивнээ... мөнгөтэй үедээ Хүмүүнлэгийн сургууль руу алхаж Прага торт... нацукаший

    ReplyDelete
  2. Оюутан үе гэсэн чинь DISCO печень, мөнгөтэй үеийн пирожки л санаанд орлоо.

    ReplyDelete
  3. номныхоо доторх зураг хөргийг тавьж болдгүймуу

    ReplyDelete
  4. Баярлалаа 3-аа.

    Дэлгэрмаа Эрка хэхэ. зурганд ямар их дурлаж байна аа. Нүүрнийх нь зургийг оруулчихсан, дараагийн номноосоо чадвал доторхоос нь бас оруулж байхыг бодъёоо.

    ReplyDelete