За наадам дөхөөд энд тэнд баахан ой болно. 2 бурхан минь бас ойтой, ойнд явна.
Гэхдээ энэ ойг байна шүү дээ, жаахан учир жанцантай тэмдэглэмээр байна л даа.
Хэдэн жилийн өмнө нэг аймгийн ой боллоо л доо. Баахан медаль хийлгэжээ. Тэрийгээ баруун солгойгүй цацсан. Хаа байгаа манайд хүртэл хоёр ч ирсэн. Угтаа бол цол тэмдгийг чинь төрийн ордондоо ерөнхийлөгчөөсөө сүр жавхлантайгаар гардан авдаг гэдэг соц ойлголттой байсан чинь, энгийн нэг хүнд дайгаад л явуулчихдаг болсон байна шүү дээ, ардчилалын ачаар.
За дээрээс нь дурсгалын зүйл. Бас л манайд ирсэн. Гэм нь хагараад уначихсан.
Дээрх одон медаль, хятадаас хямдхан оруулж ирсэн шавар зүйл дээр тэр аймгийн, тэр сумын тэдэн жил гэж бичиж хүмүүст тарааж байхаар арай л өөрөөр сэтгэмээр байх юм.
Өөрөөр сэтгэнэ гэхээр мод тарих юм. Тэрийгээ арчилж мэдэхгүй, хатаагаад, гандаагаад байхгүй болчихно.
Болоогүй ээ дээрх зүйлсээ хийх гэж нутгийхаа иргэдээсээ хандив гээд л гуйлга гуйчих юм. Бүр гадаадад байгаа хүмүүсээс хүртэл хандив нэхээд л явж байсан.
Бас болоогүй ээ ойн өдрөөр нь хотоос баахан дарга цэрэг очно. Тухайн нутгаас нэр дэвшиж гарсан гүзээтэнгүүд. Тэд нарынхаа бараанаар өнөө "ширээнийхээ бүтээлгээ дэвсээрэй, шинэ халаадаа өмсөөрэй" гэгч нь болно.
За бас юу гэчихвээ? наадмаар 5 хоног амарна гэсэн үү? Дуу хуур, найр наадам гээд л ард түмнийхээ баруун тархийг л илүү хөгжүүлчих гээд байх бололтой юм. Найр наадам, дуу хуур багадаагүй л баймаар.
Японд ямарваа нэгэн ойг тэмдэглэхдээ хэрхэн яаж тэмдэглэдэг тухай цаг зав гарвал бичимз...
This comment has been removed by the author.
ReplyDeleteiluu dutuu heregtei hereggui yum hyatadaas zahialgaj hiilgeh tuhai helee yuhev, arai ur uguujtei yumand zaraasai bilee
ReplyDelete5 udriig bi harin demjeed baigaa :)
Yapon shig sar bur shukujitsu baihgui shuu dee. dunguj ajild orson huuhed shine jileer 3, tsagaan saraar 3, naadmaar 3 honog amrana, namar uls tunhaglasnii bayaraar neg udur, martiin 8, eh ursiin bayaraar neg neg udur. tegee l boloo. tegeed ene bayaruudaar yuun amrah, hool und hiij geriihendee uilchilseer baigaad taarna. Yahav avah erhtei 5-7 honogiin amralt baina l daa. gehdee l huuhedtei zaluu ger buld hetsuu, yalanguya huuhed harj uguh eej aav, emee uvuu baihgui bol. gaigui amardag boltloo 5,7 jil guriine shdee. amrah hereg garahad darga tseregteigee yarij argalaj chadah ni chadna. chadahgui ni zovno.
alban gazar ajilladag humuust bayar naadam eruus ihdeegui sanagddag. yahav, neg gazar 10 jil ajillaad olon honog amrah erhtei bolchihson humuus sar maraar huduu yavaad uguhuur humuus bugdiig ni tiim yum shig setgej eldev heldeg l dee... bas ajillah ni bish amrah ni dendsen humuus baidag l daa... gehdee tsever amraltiin too, bayariintoog avaad uzehed, yag ter gorimoor ajillaj baigaa zaluusiig harahaar hetsuu l sanagddag... yaponoos yalgaagui.
Энэ ойн баярууд ер нь хэнд хэрэгтэй юм бол гэж бодох юм, худлаа хэдэн төрөг цуглуулж хэнд ч хэрэггүй шагнал өгөөд л утгагүй зүйлсийн нэг.
ReplyDeleteБи бас наадмын 5 хоног амрах зүгээр юм болов уу гэж бодоод байгаа. Яагаад гэхээр 3 хоног амраад үнэндээ ажилдаа орсон болдгоос ажлаа хийдэг хүн байдаг гэхэд эргэлзээтэй. Гэхдээ бас нэг муу тал нь өмнөх 3 хоногтойгоо адилхан 5 хоног амарч ирчихээд ажлаа хийж ядаад байвал бас хэцүү л дээ.
Баярлалаа 2-оо.
ReplyDeleteХэ хэ, би бол манайхан баярыг зөв тэмдэглэж чаддаггүй болохоор дэмий ч зүйл юм болов уу гэж бодоод байгаашд.
Эд нар шиг спортлог тэмдэглэдэг бол өөр л дөө.