За хөвгүүдээс илүү янз бүрийн эрсдэлд өртчих гээд байдаг нь охидууд. Охид нь хөвгүүдээ бодвол бие бялдрын хувьд ч, сэтгэл санааны хувьд ч өсөлт нь хурдан байдаг. Хөвгүүдийг бодвол байлдаантай, хядаантай тоглоом тоглоод байдаггүй. Харин эсрэгээрээ хайр дурлал, шивнээ ярианд дуртай.
Японд line гэж байдаг юм. Тэрнийг хэрэглэснээр нэлээд хэдэн охид бүсгүйчүүд сэтгэл санааны болон, биеийн хохирол амсаад зогсохгүй, амь насаа ч алдсан тохиолдол бий.
Line гээч зүйл нь үнэгүй ярих, үнэгүй мессэж бичих, хоорондоо зураг өгч авалцах зэрэг давуу талтай. Тэгвэл яагаад энэ давуу тал ихтэй зүйл нь охидыг эрсдэлд оруулаад байна гэхээр:
Нэг ангийн охидууд, нэг дугуйлангийн охидууд, багаасаа найзалсан охидууд гэх мэтээр хоорондоо бүлэг үүсгээд чатлана. Ингэж чатлах нь тэдэнд төвөгтэй байх нь их. Даалгавраа, хичээлээ давтмаар байдаг. Тэгтэл угтаа хөгжилтэй байх ёстой найзууд хоорондын чат нь тэдэнд ядаргаатай байдаг вэ гэхээр. Хэрвээ тэр бүлэгт нь элсэхгүй бол, чатыг нь уншихгүй бол өөрийг нь муулах байх гэсэн айдастай байдаг учраас. Учир нь тухайн бүлэгт элсээгүй нэгнээ ар хударгаар нь их муулдаг гэнэ дээ. Тэр тэгсэн тээ, тэрний тэр ийм тээ гээд л. Дараа нь уулзахараа бүлгээрээ жиг жуг гээд байдал илт өөр байдаг гэнэ дээ.
Бас нэг айдас юу гэхлээр өөртөй нь нас чацуу, найзлая гэсэн охидууд танилцъя гээд л зураг хөргөө үзүүлээд л сүйд болоод байдаг. Үнэндээ тэдгээр нь насанд хүрсэн эрэгтэй хүмүүс байдаг. Охидын итгэлийг олж аваад, эхлээд өөрийнхөө (энэ нь хуурамч хүн) зургийг өгөөд дараа нь тэдний нүцгэн шалдан зургийг авч, энд тэндхийн сайтад тавьдаг гэнэ шүү.
Японд бага ангийн сурагч, дунд сургуулийн сурагчид утас барих ёсгүй гэж ихэнх сургууль дотоод дүрэмдээ заасан байдаг. Яг цагтаа тараад, замын хөдөлгөөний дүрмээ чандлан сахьдаг улс болохоор заавал гар утас өгөөд, одоо хаана явж байна гэж асууж шалгаах шаардлага байхгүй болохоор амар. Гэхдээ л дүрэм зөрчөөд ганц нэг охидууд гар утастай, бас line-тай байдаг гэнэ.
Сүүлийн үед фб гэж зүйл байна. Том зулзага бас фб-тэй. Монгол дахь ганц нэг хамаатан садны үе тэнгийнхэнтэйгаа харьцаж, монгол хэлнийх нь хичээл болох юм болов уу гээд нээгээд өгсчихсөн. Одоохондоо найз болох хүнээ ээж ааваасаа асууж байж болдог ч, ер нь нэлээд хатуу хяналт тавьж байх нь зүгээр юм гэж бодогдлоо.
Мөн англи хэл сурахад нь дөхөм гээд ipod авч өгсөн байсныгаа хурааж авах нь хаашаа юм, орой унтахад нь хураах зэргээр гэртээ шинэ дүрэм зохиолоо. Хэрэгжүүлээд 3 хоног. Яагаад англи хэл сурахад нь дөхөм бэ гэхээр, охидууд томроод англи хэл дээр янз бүрийн дуу сонсоод байна л даа. Сонсож болно, ядаж тэндээсээ нэг ч болтугай үг цээжил гэж би үглэдэг юм. Хэ хэ
Хүүхэд томрох ч лүд юм даа гэгчийг одоо өөрсөд дээрээ амсаад явж байна гэж.
No comments:
Post a Comment