Бага сургуулийн нээлттэй хичээлд суулаа. Том зулзагын. (Зулзага гэж хэлэхээр жаахан дургүй талдаа. Жаахандаа хөөрхөн инээгээд дуртай нь аргагүй зулзага гэж дуудуулдаг байсан хүүхэд.Томорч байна даа гэж)
Эхний 30 минут: хүүхдийнхээ хичээлдээ хэрхэн оролцож байгааг, багш сурагчидтайгаа хэрхэн харьцаж байгааг, ямар сэдвийн хичээл үзэж байгааг гээд л сонирхоно.
Дараагийн 30 минут: эцэг эхчүүд зааланд орж төрөл бүрийн сэдвээр яриа сонсоно. Үүнийг эцэг эхийн зөвлөлийн хариуцсан улс нь ямар чиглэлээр, хэн гэдэг хүнийг урьж яриа хийлгэх вэ гэдгээ бултаараа хэлэлцэн сонгоно. Нээлттэй хичээл бүрт сонсох яриа өөр өөр байна. Энэ удаагийнх нь хүүхдийн "тоглоом"-нд донтохоос хэрхэн сэргийлэх тухай байлаа. Үдээс хойш ажлаасаа чөлөө аван барин оролцосондоо баяртай байгаа. Хааяа ажил ихтэй гээд эхний хагасаас нь тасалчихдаг юм.
Дараагийн 30 минут: ангийн хурал. Ингэхдээ 1-р ангийн бүх ангиуд цуглаж ярилцах гэх мэт. 6-р ангийхан бас хуралдав. Ойрын хугацаанд болоод өнгөрсөн арга хэмжээний тухай, болох арга хэмжээний тухай багш нар нь танилцуулсан. Сурагчдын ерөнхий төлөв байдлыг ярьсан. Хичээлийн шинэ жил эхэлсэн 4, 5 сартай харьцуулахад жаахан назгай байдал ажиглагдаад байна, дээрээс нь халуун нэмээд нозоорох асуудал ч байна гэв. Ирэх жил төгсөнө, даалгавар нь ихэссэн гээд л том зулзага ойрдоо жаахан ядраад л байх шиг.
Сүүлийн 30 минут: 6-р ангийн 2-р бүлгийн хурал байлаа. Энд ангиа 1, 2, 3 гээд тоогоор хэлдэг. Зарим газар өөр ч байх талтай. Сайн мэдэхгүй байна. Эцэг эхчүүд өөрсдийгөө танилцуулаад, хүүхдийнхээ байр байдлыг хэлнэ. Жаахан санаа зовоосон асуудлаа ярилцаж багшаас чиглэл авна.
Нэг иймэрхүү дарааллаар нээлттэй хичээл явагдана. За гол сэдэвтээ оръё.
Эхний ээлжинд 6-р ангийн бүх сурагчдыг эцэг эхийн хамт зааланд оруулав. Уригдаж ирсэн мэргэжлийн хүн маань яриагаа эхлэв. Хүүхдүүд заалны урд хэсэгт, эцэг эхчүүд хойно суув. Багш асууж байна аа. Гэртээ янз бүрийн "тоглоом"-той хүүхэд гараа өргөнө үү. Бүгд шахуу гараа өргөв. 1-2 "тоглоом"-той нь гараа өргөнө үү. Тал нь гараа өргөж байна. 5-с дээш "тоглоом"-той нь гараа өргөнө үү. 5, 6 хүүхэд гараа өргөв. Та нарын "тоглоом"-нд 5 төрөл байдаг, хэлж мэдэхүү? Бүгд хоороороо мэднэ гэв. Ард ээж аавууд дуу алдаад гайхаж суув. A төрөл нь хэдэн насны хүмүүс тоглож болохоор зориулагдсан байдаг вэ? Бүх насны хүмүүс. B төрөл нь? 12 наснаас дээш насны хүн. За C төрөл нь? 15-с дээш насныхан. D төрөл нь? 17 наснаас дээш хүмүүс. За тэгвэл Z төрөл нь? 18-с дээш насныхан тоглож болно.
Лекц уншиж буй багш, сурагчдын дунд ийм яриа өрнөхөд ард суусан ээж аавууд бүгд шахуу дуу алдав суув. Учир нь энэ 5 төрлийг мэддэггүй гэнэ. Харин тэгсэн хүүхдүүд нь ээж ааваасаа илүү мэддэг. Би ч адил мэдэхгүй, учир нь тоглоом байхгүй. Тоглодоггүй хүн чинь юугаа мэдэхэв дээ. Ямар "тоглоом" гэдгийг нь одоо ойлгосон биз дээ? эрхэм уншигчдаа. Энэ бол сүүлийн үед монголд ч асуудал болоод байгаа компьютор тоглоом, онлайн тоглоомыг хэлээд байгаа юм.
Донтоно гэдэг нь зөвхөн нэг өдөр олон цагаар нойр хоолгүй тоглохыг хэлэхээс гадна, наанаа багахан цаг тоглож буй мэт боловч ухаан санаа нь "за бушуухан шиг тоглох цаг болоосой, хурдхан л тоглох юмсан" гэж бодох явдал ч орно.
Сөрөг талуудыг нь хэлүүлтгүй мэдэж байгаа шүү дээ. Гэрийхэнтэйгээ харилцах цаг завгүй болно, сурлагадаа муудна, даалгавраа хийхгүй байна, ядаргаанд орно, хараа муудна гээд тоолж баршгүй. Бас нэг томоохон асуудал нь ихэнх тоглоомонд нэгнийгээ алж хядаад, зодож цохиод гээд бодит амьдралд нийцэхээргүй зүйл их байна. Байнга тийм алаан хядаантай зүйл тоглоод байхаар том болоод гэрийнхэндээ гар хүрэх, нийгэмд жаахан дорой сул хүн байвал түүнийг дээрэлхэх, гадуурхах гэх мэт үзэгдэл энгийн, хэвийн зүйл болоод хэвшчих магадлал өндөр.
Цаг үе өөрчлөгдөөд, техник хөгжсөн өнөө үед огт авч өгөхгүй, тоглуулахгүй гэж хорихдоо биш. Гэртээ дүрэм журам зохиогоод тоглох нь чухал. Жишээ нь өдөрт 1 цаг ч гэдэг юм уу. Амралтын өдөр ч гэдэг юм уу. мөн энэ бүх тоглоомууд чинь зохиомол, тусгай зохиодог хүн байдаг, бодит амдралд байдаггүй гэж хэлж ойлгуулах.
Дээхэн монголын нэг мэдээнээс уншиж байсан. Хүн аалз киног үзээд, хүн аалз болмоор байна гээд ээжээрээ хувцас авахуулаад, нэг өдөр ээжээсээ би хүн аалз болсон юм чинь нисэж чадна тээ? гэсэн ээж нь анзааралгүй чадалгүй яахав гээд хэлчихсэн чинь хүү нь цонхоороо нисээд өнгөрчихсөн гэж.
Ямарваа нэгэн тоглоом, кино үзүүлэхдээ бодит амьдралд байдаггүй зүйл гэж ойлгуулах нь чухал гэж дахин дахин сануулж хэлсэн багш.
За энэ удаад эрэгтэй хүүхдийн тоглодог тоглоомын тухай багшийн ярианаас бичлээ. Дараагийн бичлэгт охидын тухай бичнэ.
Ih chuhal sedew baina.
ReplyDeleteХорих тусам л илүү донтох магадлал өндөр болдог гээд байгаа. Хөвгүүд яадгийг сайн мэдэхгүй, манай охин бол тэгээд хөөрхий тохирсоныхоо дагуу л яг таг байдгийн.
ReplyDeleteНээлттэй хичээл дээр хэрэгтэй зүйлсийн талаар их ярьдаг шүү тээ. Энэ тоглоомны ангилалыг анх удаа л мэдэж авлаа. Баярлалаа!
мундаг юм байнадаа тээ
ReplyDeleteБаярлалаа 3-аа.
ReplyDeleteИх өгөөжтэй эцэг эхийн хурал, нээлттэй хичээл хийнэ ээ эд чинь.