Хэ хэ. Би нь энэ баярт нээх дуртай биш.
Энд хүмүүс бас янз бүр л ханддаг бололтой юм. Тэмдэглэх хүн ч байна, огт хамааралгүй гэсэн хүн ч байна.
Дэлгүүр хоршоо л орлого олох нэг сайхан үндэс нь болох юм даа. Би ч хоёр зулзагатаа авч өгөөгүй ээ. Нээх сонин амттангууд харагдаад. Тэгсэнд орох нээ арай л өөр биед хор хөнөөл багатай зүйл авч өгмөөр санагдаад, гар болон сэтгэл тэр уул овоо шиг өрөөстэй амттанг тоож харахгүй, хажуугаар нь хээв нэг өнгөрөөд байгаа. Хэ хэ.
Бага зулзага л ангидаа хальт хөгжилдөж тэмдэглсэн гэсэн. Өөрсдөө хийсэн гээд ийм нүдний баг хийж ирсэн. Шидэт ахайтан л юм гэсэн. Болоогүй ээ сонингийн цаас хуйлж хийсэн шидэт саваатай.
Том зулзагаасаа
-Сургууль чинь тэмдэглэсэн үү?
-Юун тэрийг тэмдэглээд явж байх, тамирын хичээл дээр 2 км гүйгээд, дараа нь урлагийн үзлэгтээ бэлдэж баахан хоороор чарлав шд.
гэсэн. Хэ хэ.
Урд нь хамт ажиллаж байсан хятад хүүхэнтэй хоёулаа охидоо зугаацуулах санаатай хотын захиргаанаас үнэгүй зохион байгуулж байгаа арга хэмжээнд оролцож үнэгүй амттан авч өгсөн. Хэ хэ. Үнэгүй юманд хаа газрын хүмүүс нугасгүй юм дөө гэж.
Хамгийн гол нь 10 сар дуусчихлаа. Шинэ жил дөхөж байна даа. Бүр гацуур мод зэргийн чимэглэл зараад эхэлчихсэн дэлгүүр байсан, ямар хурдан юм бэ л гэж бодов шд. Зулзагууд харчихаад ёолкоо засах уу? гэж байсан. Арай эрт биз дээ энэ чинь одоо?
Saturday, October 31, 2015
Friday, October 30, 2015
Ажлын газрынхан
Манай ажлын газрынхан гэж сайхан улс байдаг юм. Үлгэр жишээ авах зүйл ихтэй. Яг юуг нь дуурайж үлгэр жишээ авдаг тухайгаа бичлээ. Хэ хэ
1. Бүр том дарга. Энэ бол үзэгдэж харагдахгүй. Нууц ноёнтон. Хэ хэ. Янз бүрийн чухал хурал цуглаан зэрэгт л морилон ирдэг. Би бол барагтаа таарахгүй.
(Энд нээх ядаргаатай олон даргын албан тушаал байна. Тэр бүр хэрэглээд байхгүй болохоор заримдаа монголоор орчуулах гэж хэцүү. Нэг байгууллагад юун ч олон дарга байдаг юм гэмээр л байдаг юм.)
2. Том дарга. Энэ том даргын албан тушаалд дээд тал нь 3 жил суудаг. Ихэвчлэн эрэгтэй хүн томилогдож ирдэг. Мужийн захиргаанаас томилно. Тэтгэвэртээ гараад шууд манайд даргаар ирэх нь их. Анх энэ ажилд ороход ажиллаж байсан том дарга яриа хөөрөө ихтэй хүн байсан.
Дараагийнх нь дуу цөөтэй хүн байсан. Ахлах сургуулийн захирлаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан гэсэн. Манай хорооны оршин суугч. Хааяа хорооныхоо арга хэмжээнд таарахаараа хөөрхөн буу халчихдаг байсан гэж байгаа. Мат-ийн багш мэргэжилтэй гээд, би ч шууд л
-Хөөх, танаар охиндоо хичээл заалгана шүү. Гэрийн багшаа болгоно оо.
гэсэн инээд алдаад л тэгээрэй гэж байсан юм. Даан ч солигдоод, одоогоор гэр зуур байгаа. Эхнэртээ тээр дараа болчихгүйхэн шиг орй зуур орж гарч байхгүй бол гэж биднийг инээлгэж байлаа. (За энэ эхнэртээ дараа болохгүйн тулд гэснийг дараа дэлгэрэнгүй бичнэ ээ.)
Яг одоогийн том дарга мужийн захиргаанд бас л ямар ч билээ хэлтсийн даргын сэнтийд заларч байгаад тэтгэвэртээ гардаг жилээ манайд ирсэн. Өрөөгөөр нь дүүрэн ном. Хэзээдээ уншдаг юм бүү мэд. Цайны цагаар л уншдаг байх. Хажуугаар нь англи хэлний ном бас уул овоо шиг бий. Англи хэлэнд ханцуй шамлан орсон гэж байгаа, тэтгэвэрт гарсныгаа далимдуулж.
Бид эхэндээ нэг л дасаж өгөхгүй л байсан. Одоо ч дасчихсөөн. Хэ хэ. Дарга л болсон хойно ажилчдынхаа эгдүүг хүргэсэн зүйл хэлдэг л байх л даа. Монголын тухай сонин хэвлэлд гарсан байвал надтайгаа бас хөөрхөн хууч хөөрнө өө. Гэм нь жаахан чих хатуу. Чанга ярих гэж би нь зүдэрчихдэг юм.
Удахгүй бас солигдоод л яавах байх даа.
Ямарваа нэгэн зүйлийг сурахад хэзээ ч оройтохгүй гээд би нь тэтгэвэрт гарсан хойноо заавал нэг зүйлийг энэ дарга шигээ оролдох юм шүү гэж бодоод байгаа. Хэ хэ.
3. Удаах дарга. Эрэгтэй. Бас л мужаас томилогдон ирнэ. Гэхдээ тэтгэвэрт гарсан хүн биш. Дээр үед бичиж байсан шиг санагдаж байна. Төрийн албан хаагчид нэг албан тушаалд дээд тал нь 3 жил л ажилладаг гэж.
За энэ дарга өдөр хоолоо идчихээд 30 минут алхдаг. Мөн хамгийн хол зайд байдаг 00 ордог. Ингэж явахдаа шатаар өгсөж уруудаж гээд л хамгийн тойруу замаар явдаг.
Би нь дуурайж хоёр давхрын 00 ордог болсон. Суугаа ажил эрхэлдэг хүмүүс ингэж л жаахан ч болов биеэ хөдөлгөж байхгүй бол тэ.
4. Гурав дахь дарга. Эмэгтэй. За ёстой мундаг. Энэ ажлаа олон жил хашиж байгаа. Дээрх хоёр даргаас бусад нь солигддогүй. Толгойд нь асар их мэдлэг, мэдээлэл багтаж байдаг. Энд амьдардаг, манай ажлаар үйлчлүүлдэг бараг ихэнх гадаад хүний тухай мэдэж байдаг. Нэг сонссон зүйлээ мартдаггүй юм шиг байгаа юм. Бүгдтэй нь их эелдэг харьцана. Ажлаа их сайн мэддэг.
Хүний нэр усыг тогтоочихоод дараа дахин уулзахдаа найрсаг сайхан уулзахаар гадаад хүмүүсийн сэтгэлд их хүрдэг юм шиг байгаам. Гадаад оюутнууд, япон хүнтэй суусан гадаад хүүхнүүд бүгд л энэ даргыг минь багшаа гэж дуудна.
Толгойгоо сэргэг байлгах юмсан, ой тогтоолт сайтай болох юмсан гэж мөрөөдөж байгаа би нь. Хэ хэ.
5. К сан. Уншигчид минь мэдэж байгаа тийм үү. Цэвэр цэмцгэр, ажилдаа үнэнч, хариуцлагатай. Өмссөн зүүсэн нь цаанаа л нэг гоёмсог харагдаад байдаг юм. Юникло шдээ, хямдхан шдээ гээд л байдаг юм. Өндөр, гуалиг болохоор хувцас гоё зохидог байх гэж бодоод байгаа. 50 дөхөж байгаа гэхэд биеэ их сайхан авч яваад байгаа нь бас атаархал, бахархлыг зэрэг төрүүлчихнэ ээ. Хэ хэ
6. Ажилтан. Эмэгтэй. Эхэлсэн зүйлээ аль болох тухайн өдрөө л дуусгаж байж санаа нь амардаг. Ажилдаа үнэнч, хариуцлага өндөртэй. Бид хоёрын суудал орйхон болохоор би нь мэдэхгүй үг хэллэгээ их асууна. Бас бага зэрэг буу халдаг юм.
Надад юм даалгахаар нь тэр өдөртөө л дуусгаж өгөхгүй бол уг хүний санаа амрахгүй, тэрийг нь дагаад цаг нь болоогүй байгаа юм чинь гэд бодож байсан би нь хүртэл санаа амрахгүй. Зарим нэг ажлаа хойш нь тавьж байгаад энэ ажилтныхаа даалгасан ажлыг хамгийн түрүүнд нь гүйцэтгэж дуусгадаг гэж байгаа. Бусад нь мэддэг, нүдээ ирмээд л, хэт их зүгтээд ядарваа гэж намайгаа цаашлуулна.
7. Ажилтан. Эмэгтэй. Насаар бид хоёр үе тэнгийн үхэр хонь жилтэнгүүд. Туяхан гэж юүхэв. Нямбай гэж юүхэв. Оройн цагаар жимд явдаг. Хөдөлгөөн, эрүүл мэнддээ их анхаарал тавьдаг юм шиг байгаа юм. Надаар ороолт, үсний боолт нэхүүлээд л байдаг байснаа саяхнаас өөрөө нэхэх гэж оролдож байгаа. Ном зээлээд, оройд жаал нухдаг гэсэн. Ямартай ч үсний боолт нэхсэн гэсэн. Авчирч үзүүлнэ гэсэн.
Хүний чадаж байгааг би яагаад чадахгүй билээ гээд шинэ зүйлд зориг гарган суралцаж байгаа нь мундаг.
За япон ажилтангууд ингээд дуусав. Дараа гадаад ажиллагсадынхаа тухай бичнэ ээ. Хэ хэ.

Wednesday, October 28, 2015
Дурсамж дүүрэн майк
За бага зулзагын зуны хувцсыг далд хийж өвлийн хувцсыг гаргав. Дунд нь энэ шар майк явж байна. Бага зулзага харчихаад
-Хөөх, хэнийх вэ ээж ээ?
-Аниа нь өмсөж байсан юм аа.
-Энэ гэхдээ одоо надад л таарах юм шиг байна даа.
Ингэж хэлэхдээ нүд нь галалзаастай. Хэ хэ
http://saruul-uhaan.blogspot.jp/2010/05/blog-post_27.html Энд ийм бичлэг оруулж байж. Уг нь аниа нь нэлээд том үедээ л өмсдөг байсан байх юм. Угаагаад агшсан юм бол уу? Ямартай ч дүү нь өмсөөд албандаа явав. Мөр нь унжаад жаахан том байгаа ч өмсөнө гэж зүтгэсээр байгаад л өмссөн. Багшдаа гайхуулсан сурагтай. Хацар нь ягаараад улаа бутарчихаад байхад л тайлахгүй гүйгээд байсан гэнэ. Хэ хэ.
Юу нь дурсамжтай вэ? гэхээр байна шүү дээ. Энгэр дээрээ 3 ширхэг товчтой юм л даа. Би нь залхуураад өөрийнхөө дүүгээр товчыг нь хадуулсан юм. Тэгсэн буруу харуулаад хадчихсан байсан гэж байгаа. Ккк. Зөв болгоо гээд байхад болгохгүй яваад байсан чинь нэг өдөр хань ижил би л зөв болгохоос гээд зөв харуулж хадаж байлаа.
Харах болгондоо л яаж ч харсан энэ тал нь зөв байхад яагаад буруу харуулаад хадчихдаг байна аа гэж дүүгээ шоолдог гэж байгаа.
Нэг нээлт хийсэн. Ижил хүйсний хүүхдүүд бас зүгээр байдаг юм байна шүү. Томын багадсаныг дүү нь өмсөнө. Хямралтай үед хэмнэлт болоод. Ирээдүйд хоёр хүү төрүүлнэ ээ. Хэ хэ.

Monday, October 26, 2015
Мундаг хүн
Ж.Галбадрах багшийн ярилцлагыг уншаад биширлээ. Үнэхээр мундаг хүн байна шүү. Уншиж амжаагүй нь энэ линк рүү орж уншаарай. http://www.ikon.mn/lr/l01
Шинэ монгол сургуулийн тухай их яригддаг болсон доо. Ийм мундаг үүсгэн байгуулагчтай сургууль учраас арын хаалга байдаггүй, чанартай байдаг нь аргагүй байх. Шинэ монгол сургуулийг төгссөн хэд хэдэн залуусыг танина. Үнэхээр л арай өөр санагдаад байдаг юм. Тэмүүлэлтэй, эрмэлзлэлтэй. уйгагүй гэх мэт. Бүгдэд нь амжилт хүсч байна.
Япон хүмүүсийг их сайн талаас нь хардаг байсан гэнэ. Тэр нь өнөөдрийнх нь амжилтын эх үндэс гэж байна шүү.
Очсон газрынхаа сайн талыг харж байх нь ер нь их сайн чанар байна шүү. Зарим хүмүүс шүүмжилдэг л дээ. Гадны улсыг магтаад л байна, эх орноо муулаад л байна гэж.
Үнэндээ муулсандаа биш. Сайн сайхан чанарыг нь, заавал төрийн гар хараад байхааргүйгээр хүн бүр дор бүрнээ хэрэгжүүлж болохоор зүйлийг нь аль болох блогтоо бичээд явдагынхаа хувьд Галбадрах багштай санал нэг байна аа.
Түүнээс бүхэл бүтэн улс болсон хойно, энэ японд ч гэсэн саар зүйл их байна аа. Тэртэй тэргүй саар зүйлээр хахчихсан мэдээ мэдээллийг нэгээр нэмээд яахав гэсэндээ аль болох гэгээлэг зүйл бичихийг хичээдэг юм.
Дэлхийн өнцөг буланд тархан суугаа монголчууд та нар минь ч гэсэн яг одоо амьдарч байгаа улсынхаа сайн сайхан, санаа авчихмаар зүйлийг олж хараад, блогтоо ч юм уу бичээд, тэмдэглээд, монголдоо буй ах дүү, хамаатан садандаа, бас бидэндээ түгээгээд яваарай гэж хүсч байна.
Бүгдэд нь өндрөөс өндөр амжилт хүсье.

Sunday, October 25, 2015
Хорооны баяр
Өнгөрдөг хагас бүтэн сайнд энд тэндхийн хороонууд баяраа хийв. 2 ч хорооны баярыг очиж сонирхов.
Эхнийх өдөр нь бидний амьдардаг хорооны баяртаа очиж үзэгдэв. Хоёр дахь өдөр нь том зулзагын дунд сургуулийн хажуу дахь хорооны баярт очив.Учир нь том зулзагын үлээвэр найрал хөгжмийнх нь нээлт хийж 2 ая тоглосон юм. Их ойроос хөгжимдөхийг нь харах завшаан тохиов шд. Ирээд удаагүй хүний нүдээр харвал маш инээдтэй баяр санагдаж магад. Би нь ч эхэндээ гайхаж л байлаа. Хэ хэ
Ихэнх хорооны баяр адил хэв шинжтэй юм бидээ.
1. Хорооны харъяа сургууль цэцэрлэгүүдийн хүүхдүүдийн уран бүтээлээр үзэсгэлэн гаргана.
2. Хороон дээр явагддаг төрөл бүрийн гар урлалын сургалтын бүтээлүүдийн үзэсгэлэн.
3. Гурилан бүтээгдэхүүний худалдаа.
4. Цай, ундаа, кофений худалдаа.
5. Хөнгөн зуушны худалдаа.
6. Хороон дээр явагддаг дугуйлан секцүүдийн бяцхан тайлан тоглолт.
7. Бага насны хүүхдэд зориулсан зурагт ном уншиж өгөх.
8. Бага насны хүүхүүдэд цаасаар ямар нэгэн тоглоом хийхийг заах.
9. Амьд цэцгийн урлан. Төлбөртэй.
10. Ямар нэгэн гар урлалын булан. Төлбөртэй.
11. Төрөл бүрийн зүйлийн худалдаа. Оршин суугчид гэрт нь шинээрээ мөртлөө хэрэглэгддэггүй зүйлсээ маш хямд үнээр худалддаг юм. Аяга шаазан, төрөл бүрийн алчуурууд их байдаг. Алчуур их байдаг нь эд нар бие биедээ алчуур их бэлэглэдэг болохоор тэр бүр хэрэглэж амждаггүй ч юм уу, өөрт нь жаахан таалагдаагүй ч юм уу шинээр нь гэртээ хадгалаад байдаг байх гэж бодсон.
12. Сугалаатай. Хамгийн том шагнал нь будаа байсан байх аа. Даан ч таараагүй. 2 чихэртэй буцсан. Хэ хэ.
Гэх мэт. Ихэнх арга хэмжээ нь төлбөргүй ч материал зэргээсээ хамаараад тодорхой хэмжээний төлбөртэй нь ч байна. Бага зулзага бид хоёр үнэ төлбөргүйг нь сонгоод л хэсээд явсан. Хэ хэ. Хүнсний бүтээгдэхүүний худалдаа нь маш хямдхан. Хорооны оршин суугчид цай цүү уунгаа элдвийг хуучлаад суух юм бидээ.
За энэ бага зулзагатайгаа цугтаа хийсэн мэлхий. Би ногооныг, бага зулзага шар мэлхий хийсэн. Хайртай ээждээ дараа нь зааж өгөх гээд би нь охиноосоо илүү уйгагүй, үнэнчээр хийж, нэг бүрчлэн зураг дарсан гэж байгаа. Их хөөрхөн юм билээ. Бас яг л мэлхий шиг ваага ваага гэж дуугарна.
Гадаад оршин суугчдааашиглаад, тэднийхээ хэргийг гаргаад бас улсынх нь хоол хүнснээс хийлгээд заруулдаг хороо ч байдаг юм билээ. Таньдаг Тайвань хүүхний оршин суудаг хороо нь жил бүр тайван хоол хийгээч гэж гуйдаг гэсэн. Намайг ирээрэй л гээд байсан. Даан ч амжаагүй, Ирэх жил заавал очно оо.
Гэснээс манай хороо намайгаа ашиглаж мэдэхгүй л байгаа юм даа. Ха ха. Дарга нь гэж гадаад харилцаанд тийм ч дуртай биш байх. Түүнээс жил бүр гадны хүн урьж хоол хийх арга хэмжээ, улсынх нь танилцуулга яриа хийх арга хэмжээ зохиох гээд л их идэвхитэй хороо байна аа. Тэгэхэд манай хороо энэ тал дээр жаахан хойрго санагдсан...
Эхнийх өдөр нь бидний амьдардаг хорооны баяртаа очиж үзэгдэв. Хоёр дахь өдөр нь том зулзагын дунд сургуулийн хажуу дахь хорооны баярт очив.Учир нь том зулзагын үлээвэр найрал хөгжмийнх нь нээлт хийж 2 ая тоглосон юм. Их ойроос хөгжимдөхийг нь харах завшаан тохиов шд. Ирээд удаагүй хүний нүдээр харвал маш инээдтэй баяр санагдаж магад. Би нь ч эхэндээ гайхаж л байлаа. Хэ хэ
Ихэнх хорооны баяр адил хэв шинжтэй юм бидээ.
1. Хорооны харъяа сургууль цэцэрлэгүүдийн хүүхдүүдийн уран бүтээлээр үзэсгэлэн гаргана.
2. Хороон дээр явагддаг төрөл бүрийн гар урлалын сургалтын бүтээлүүдийн үзэсгэлэн.
3. Гурилан бүтээгдэхүүний худалдаа.
4. Цай, ундаа, кофений худалдаа.
5. Хөнгөн зуушны худалдаа.
6. Хороон дээр явагддаг дугуйлан секцүүдийн бяцхан тайлан тоглолт.
7. Бага насны хүүхдэд зориулсан зурагт ном уншиж өгөх.
8. Бага насны хүүхүүдэд цаасаар ямар нэгэн тоглоом хийхийг заах.
9. Амьд цэцгийн урлан. Төлбөртэй.
10. Ямар нэгэн гар урлалын булан. Төлбөртэй.
11. Төрөл бүрийн зүйлийн худалдаа. Оршин суугчид гэрт нь шинээрээ мөртлөө хэрэглэгддэггүй зүйлсээ маш хямд үнээр худалддаг юм. Аяга шаазан, төрөл бүрийн алчуурууд их байдаг. Алчуур их байдаг нь эд нар бие биедээ алчуур их бэлэглэдэг болохоор тэр бүр хэрэглэж амждаггүй ч юм уу, өөрт нь жаахан таалагдаагүй ч юм уу шинээр нь гэртээ хадгалаад байдаг байх гэж бодсон.
12. Сугалаатай. Хамгийн том шагнал нь будаа байсан байх аа. Даан ч таараагүй. 2 чихэртэй буцсан. Хэ хэ.
Гэх мэт. Ихэнх арга хэмжээ нь төлбөргүй ч материал зэргээсээ хамаараад тодорхой хэмжээний төлбөртэй нь ч байна. Бага зулзага бид хоёр үнэ төлбөргүйг нь сонгоод л хэсээд явсан. Хэ хэ. Хүнсний бүтээгдэхүүний худалдаа нь маш хямдхан. Хорооны оршин суугчид цай цүү уунгаа элдвийг хуучлаад суух юм бидээ.
За энэ бага зулзагатайгаа цугтаа хийсэн мэлхий. Би ногооныг, бага зулзага шар мэлхий хийсэн. Хайртай ээждээ дараа нь зааж өгөх гээд би нь охиноосоо илүү уйгагүй, үнэнчээр хийж, нэг бүрчлэн зураг дарсан гэж байгаа. Их хөөрхөн юм билээ. Бас яг л мэлхий шиг ваага ваага гэж дуугарна.
Гадаад оршин суугчдаа
Гэснээс манай хороо намайгаа ашиглаж мэдэхгүй л байгаа юм даа. Ха ха. Дарга нь гэж гадаад харилцаанд тийм ч дуртай биш байх. Түүнээс жил бүр гадны хүн урьж хоол хийх арга хэмжээ, улсынх нь танилцуулга яриа хийх арга хэмжээ зохиох гээд л их идэвхитэй хороо байна аа. Тэгэхэд манай хороо энэ тал дээр жаахан хойрго санагдсан...
Wednesday, October 21, 2015
Дунд сургуулиар сонин сайхан?
Их л завгүй байлгах юм. Манай том зулзага номын юм болохоороо тийм байж магад.
Таньдаг японы хүүхэд нь нэг сургуульд сурдаг юм. Тэгээд л эртээд уулзах далимдаа асуулаа.
-Хүүе, аймаар хүнд цүнх үүрээд л талдаа 30 минут зараад л явах юм тэ?
-Манай хүүгийн цүнх дэвтэр ном байгаа юм уу гэмээр л хөнгөн шдээ.
Эрэгтэй хүүхэд ер нь хаа газар адил байдаг бололтой юм. Хань ижил бас 10 жилдээ хоосон шахуу л цүнхтэй явдаг байсан гэнэ. 10 жилийн ангийн банди нар бас шалчийсан л цүнхтэй явдаг байсныг бүүр түүрхэн санав. Хэ хэ
За энэ ч яахав.
Сургууль нь албан ёсны веб хаягтай. Тэрнээс нь ерөнхий үйл явцыг нь тандаад байхад зүгээр юм байна. Тэгэхгүй бол шилжилтийн нас энээ тэрээ дээрээ явж байгаа хүүхдүүд тэр бүр сургууль дээрээ, ангидаа болсон явдлаа ярихгүй юм. Би ер нь их гатнуулч хүн шиг байгаа юм. Ха ха
Ганцхан сар амардаг зуны амтралтын даалгавруудыг нь төрөлжүүлээд ангид нь шалгаруулаад, ангиас нь сургуульд нь, сургиулаас нь бүсдээ, бүсээс нь цаашаа муждаа гээд л шалгаруулна. (Бага сургууль бас тийм байсан)
За тэрэнд охины бичсэн зохион бичлэг шалгарсан юм байх. Өөрөө энэ тухайгаа бидэнд хэлэхгүй ээ. Анги даасан багшаас нь л мэдлээ. Угтаа тэр шалгарсан зохион бичлэгийг нь сонин энэ тэрд хэвлээд олонд түгээдэг юм шиг байна. Тэгсэн том зулзага шалгарна гэж бодоогүй тул сүр дуулиан болгоод сонин хэвлэлд гаргамааргүй байна гэсэн гэнэ. Тэгээд багштайгаа ярилцаад энэ удаадаа чимээгүй гэгч нь жуух бичгээ авахаар болсон гэнэ.
Охины санаа нь бидэнд ч мэдэгдмээргүй байсан юм шиг байгаа юм. Зүгээр л даалгавараа хийж бичсэн чинь ингээд бөөн сүр болчихсон, япон хэлний багшаас өөр хүнд уншуулмааргүй л байна гэхээр нь би ч уншмаар байна энээ тэрээ гэж хүчилсэнгүй.
Анги даасан багшийн хэлснээр бол зохион бичлэгийн сэдэв нь "Хүний эрх"-ийн талаар гэнэ. -Эргэн тойрны бидэнд юм бодогдуулахаар часхийсэн агуулгатай байсан. Охинтой чинь ярилцсаны эцэст охины тань бодол санааг хүндэтгээд олон нийтийн хэрэгслээр цацахгүй байхаар шийдлээ. Энийг хэлэх гэж л таны алтан цагаас хугаслан байж залгав, уучлаарай. (Өдрийн цайна цаг)
-Өө тийм үү? За ойлголоо. Зүгээр зүгээр, харин ч цаг зав гарган хэлж мэдэгдсэнд баярлалаа.
-Та ч бас охиноо магтаад урам хайрлаарай.
-За тэгнэ ээ. Баярлалаа.
Шалгарсан тохиолдолд ихэвчлэн жуух бичиг л өгдөг юм билээ. Тэр нь жааз мааз байхгүй ээ. Хатуухан кардон цаасан дээр л бичээстэй байна. Тэгээд тамга дараастай. Анх хараад голж л байлаа. Их л сүр юм гардаж авах гээд байна санаа минь бол. Хэ хэ
Худалч хүнд жил бүр жуух бичиг авдаг тул дөжрөөский. Хэ хэ. Гэхдээ мэдээж баяр хүргээд том зулзагыгаа урамшуулаад бяцхан амлалт хийчихнэ ээ ээж нь. Дуртай зүйлийг нь авч өгнө өө гээд л.
Зуны даалгаврын бүтээлүүдийг хэсэг хугацаанд сургуулийнхаа коридорт өлгөж үзэсгэлэн гаргана. Мөн хорооны соёлын баярын 2 өдөрт оршин суугчдад зориулсан үзэсгэлэн зохион байгуулна. Гэх мэтчилэн хороо, сургууль, хотын захиргаа, боловсролын газар зэрэг нь хоорондоо нягт холбоотой ажилладаг юм билээ.
Энэ хагас бүтэн сайнд бидний амьдардаг хорооны соёлын өдөр болно. Бага сургуулийн сурагчдын бүтээлийн үзэсгэлэнг очиж үзнэ дээ. Мөн өндөр настангуудын бүтээл ч байдаг юм. Очиж нүдээ баясгана аа.

Sunday, October 18, 2015
Нэр дэвшүүлнэ гэсэн
Юунд гээч? Одонд. Юуны гээч? Мужийн хүндэт иргэний одон гэсэн байх аа. Ха ха
Яагаад нэрийг минь дэвшүүлэх гээд, хэн дэвшүүлж өгөх гээд байгаа вэ гэхээр Сүхбаатар өвөө минь мужийнхаа захиргаанд санал гаргах юм байх. Хэ хэ.
За энэ бүхэн надаараа тоглож хэлсэн үг гэдгийг нь мэдэж байгаа биз дээ? Би нь ч бас дуугай байхгүй
-Тэгээч та минь. Одонгоо угааж найр хийгээд л таныхаа дуртай хуушуураар дайлна шүү.
Түрүүчийн долоо хоног хотын харьяа гадаад харилцааны төвөөс зохион байгуулсан нутгийнхаа хоол хийж танилцуулах арга хэмжээнд багшаа би гэж хоёр гараа өргөж байгаад оролцсон юм. Бууз, лавшаа хийж, сүүтэй цайгаа чанав.
Тэгсэн Сүхбаатар өвөө минь явж байна. Надад хуушуур захиалж байгаад л иддэг хүн чинь, тэр хуушуур хийхийн тулд ямар их хөлс хөдөлмөр зардгийг мэдчихээд
-Яана аа? Одоо чамдаан эрхлээд хуушуур захиалж идэж чадахгүй нь ээ.
гэсэн. Хэ хэ
Бууз чимхэнэ гэж яахав, дээр нь баахан базаж орхисон зузаан гурилтай бууз болсон.
Лавшаа гэж нэг тийм үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан амттай монгол лавшааг минь гүйцээгүй ээ.
-За та нар жинхэнэ монгол амтыг мэдэрмээр байвал монгол явцгаа
гэж л хэллээ, цугласан олонд. Хэ хэ.
Хооллож байх хооронд нь цэнхэр дээлээ өмсөж байгаад л монголынхоо талаар хальт танилцууллаа.
Арга хэмжээ дууссаны дараагаар хүмүүс бол амттай байлаа, сайхан байлаа гэж магтсан. Харин Сүхбаатар өвөө минь сүүлд аминчлан нэг шүүмж хэлсэн.
-Жаахан удаахан ярьвал зүгээр шүү. Арай л хурдан темптэй яриад байна. Түүнээс ч бусдаар тун дажгүй шүү.
гэсэн.
Хойшид жаахан удаахан, тайванхан ярьж байхыг хичээнэ ээ. Хэ хэ. Гол нь цаг заачихаад байдаг юм л даа.
Нэг иймэрхүү. 7 хоногт нэг удаадаа бага сургууль ч юм уу эсвэл ямар нэг төвд очиж ийнхүү улсаа танилцуулсан арга хэмжээнд яваад байгаа болохоор Сүхбаатар өвөөгийн санаагаар бол шууд л нэг одон гаргаж ирээд энгэрт минь зүүчих гээд байх шиг байгаам. Ккк
Ирэх нэгдэхэд том зулзагынхаа төрөлх бага сургуулийн 18 хүүхэдтэй нэг дугуйланд очиж улсаа танилцуулангаа шагай няслана. Өөрөө өөртөө амжилт хүсэв. Хи хи

Wednesday, October 14, 2015
Нэгэн атаархал
Бага сургууль, за ер нь бүх л төрлийн сургууль явахдаа атаархдаг зүйлийн нэг нь энэ гадаах талбай.
Өнөөдөр үдээс өмнө очсон бага сургууль. Хөдөөний жижигхээн сургуулийн гадаах талбай гэхэд л ийм байна даа. Сурагдчын тоо 50. Нэг дүгээр ангид 3хан сурагч байсан. Тийм байхад л сургууль нь бүх юмтайгаа. Бүүр нэг атаархал төрмөөр.
Мэдээж дээр үед бол сурагчдын тоо олон байсан. Цагийн аясаар хүн амын тоо цөөрөөд ийм бага тооны сурагчтай болчихсон юм шүү.
Яваандаа хүн ам нь бүр цөөрөөд, сурагчдын тоо тун чиг цөөрвөл хаагддаг сургууль байдаг юм билээ. Ганц нэг явж байгаа сурагчдаа хамгийн ойрхон сургууль руу шилжүүлдэг гэсэн.
Тэгэхэд манай монголд яаж байна? Нэг хэсэг их шуугисан даа. Сургуулийн гадаах талбайд барилга баригдаад байна гээд л. Сүүлийн үед яасныг хэлж мэдэхгүй байна л даа. Иймэрхүү талбай харагдвал дээгүүр доогуур гүйж байгаад ямар нэгэн барилга барьчихаж байх жишээтэй. Тэгээд сургууль нь гадаанаа талбайгүй.
Зарим нэг хувийн сургууль бүр дотроо заалгүй ч байдаг гэсэн. Одоо ч өөр болоо байлгүй дээ тэ.
Би нь багадаа сургуулийнхаа гадаа их тоглодог байлаа. Цувраад л. Тарахгүй ээ. Багш нар таарвал пир хийж гүйлдээд л. 10 жилээ гэж, гоё шүү...

Thursday, October 08, 2015
Оймс оймс оймс
Шинэ аргаар нэхсэн оймс минь тун дажгүй шүү. Өлмийний хасалт дээр ангайж онгойхгүй болсон. Гоё.
Харин өсгийн дээрээ хэсэг гацаж байснаа, зориглож барьж авсан. Нэхсэн, дуусгасан. Урдны, өөрийн мэддэг аргаараа л нэхчихлээ. Харин хасалт дээр нь арай өөр аргаар нэхсэн чинь наддаа л дажгүй санагдав. Бараг шинэ нээлт хийчихэв үү? Яав. Ккк
Ямартай ч өсгий, өлмий хоёр дээрээ ангайхгүй болсон. Зөндөөг нэхэж тавиад, урд ньонгорхой оймс бэлэглэсэн хүмүүсээсээ хүлцэл өчөөд дахин нэхэж бэлэглэдэг юм билүү ч гэж бодох шиг. Хэ хэ.
За энэ мэдрэмжийг л өөрийгөө хөгжүүлэх, сурсан мэдсэнээ ахиулах гэдэг байх даа.
Их том ахицтай. Нэхээд зараад байсан ч болохоор. Ккк.
Харин өсгийн дээрээ хэсэг гацаж байснаа, зориглож барьж авсан. Нэхсэн, дуусгасан. Урдны, өөрийн мэддэг аргаараа л нэхчихлээ. Харин хасалт дээр нь арай өөр аргаар нэхсэн чинь наддаа л дажгүй санагдав. Бараг шинэ нээлт хийчихэв үү? Яав. Ккк
Ямартай ч өсгий, өлмий хоёр дээрээ ангайхгүй болсон. Зөндөөг нэхэж тавиад, урд нь
За энэ мэдрэмжийг л өөрийгөө хөгжүүлэх, сурсан мэдсэнээ ахиулах гэдэг байх даа.
Их том ахицтай. Нэхээд зараад байсан ч болохоор. Ккк.
Wednesday, October 07, 2015
Франц аа гэж
За өмнөх бичлэгийн номыг бичсэн франц хүүхний нөхөр бичсэн ном. "Миний эхнэр франц хүн" гэдэг ном. Франц эхнэрийнхээ тухай, хүүхдийнхээ тухай, франц японы соёлын ялгааны тухай, сэтгэлгээний тухай, нийгмийн ялгааны тухайг их хөнгөхөөн хэлбэрээр бичсэн байсан. Манга хэлбэрээр.
Франц орныг их л гоё сайхнаар төсөөлдөг төсөөлөл минь жаахан өөрчлөгдөв.
Хүүхдээ тэргэн дээр суулгаад Парисаар зугаалахад жаахан төвөгтэй л гэнэ. Кафе энэ тэрд хүүхдийн тэрэгтэй орохоор төвөгшөөгөөд байдаг л гэнэ. Живхийг нь солих гэхээр нийтийн 00 энэ тэрээ ховор л гэнэ.
За ер нь үйлчилгээ талдаа манай монголтой төстэй юм болов уу гэж бодлоо. Японд байсан, ирээд явсан, японы үйлчилгээг бага сага мэдэх хүмүүс бол америк, европын үйлчилгээг голж ярихыг нь нэлээд хэд сонсож байсан юм байна.
Ганц би ч биш япон хүүхнүүд францад аялах, очихыг мөрөөддөг юм билээ.
Нэг нээлт хийсэн. Өөрийгөө манга уншиж чадах юм байна гэдгийг нээв. Манга ном уншихад хэцүү, үг хэллэг нь хагас дутуу тэгсгээд л орхичихдог гээд их л шүүмжлэлтэй ханддаг байлаа. Тэгсэн юу вэ, энэ мангаг их богинохон хугацаанд уншаад дуусгачихав. Зураг ихтэй тул хурдан дууссан байх аа. Хэ хэ.
Цаашид ийм хөөрхөн агуулгатай манга олж уншихыг хичээнэ ээ.
Энэ номоо буцааж өгчихөөд нэг жижигхээн ном зээллээ. Дуусаад зургийг нь оруулна аа. Хэ хэ.

Monday, October 05, 2015
Тал нутгийн охин
Номын сангаас зээлж авчраад уншив. Өрөвдөлтэй юм аа. Өвөө нь өвчнөөр, ээж нь морьноос унаад, дотуур бэртсэнээ мэдээгүй явсаар хүндрүүлээд нас барна, хэдэн жилийн дараа тал нутгийн Пүүжээ охин сургуулиасаа харьж яваад машинд дайруулаад нас барна.
Энэ тухай бичсэн хүн Сэкино Ёшихарү. Дэлхийг тойрон аялна. Фүжи телевизийн The Great Journey хэмээх аялалын тухай баримтат нэвтрүүлгийн гол баатар бөгөөд аялалынхаа явцад монгол Пүүжээ охинтой танилцана. Түүнд өөрийнх нь охинтой насаар чацуу тал нутгийн охин гүн сэтгэгдэл үлдээнэ. Түүнийг ирээдүйд ямар охин болох, ямаршуу том хүн болох тухай нь үргэлжлүүлэн бичих сонирхолтой байсан ч...
Эхний номыг уншаад дуусч байтал Сүхбаатар өвөө харснаа дараагийн энэ номыг унш гэж өгсөн юм. Морь унасан Пүүжээ охины зурагтай номон дээр охины ээж нас барсан тухай л гарна. Пүүжээ дөнгөж бэлтгэл ангид орж байна.
Бас зурагтаар гарсан нэвтрүүлгийг нь бичиж авсан байсныгаа зээлээд, бид гэрээрээ үзэв. Эмээгийнх нь уйлж байгааг хараад л өөрийн эрхгүй нулимс урсаад. Ойр ойрхон хань ижлээ, охиноо, зээгээ алдсан эмээгийн зүрх шимшрэм нулимс...
Бараг арваад жилийн өмнөх үйл явдал. Үеэл нь болох жаал хүү одоо их том залуу болсон байгаа даа. Аниагаа бурхан болсоноос хойш цагдаа болно гэж боддог болсон гэж бичсэн байсан.
Зах зээлд шилжээд удаагүй байх үеийн монгол орны дүрслэл, зураг гээд л, нээрээ л ийм байсан даа гэж эргэн дурсав.
Тэмээгээр говийг хөндлөн гулд туулсан гэж байгаа. Тэмээний тухай бас л сонин сайхан бичсэн байсан. Бас л сүрлэг сайхан амьтан юм билээ...
Ойрдоо сэтгэл санаагаа сонин болгосон ном олж уншаад байгаагаа мэдрээд. Гэхдээ орой нь бага зулзагатаа нээх хөөрхөн хөөрхөн агуулгатай ном уншиж сэтгэлээ жаахан засасгээд л явж байна даа. Хүүхдэд зориулсан хөөрхөн хөөрхөн ном их байх юм аа...

Sunday, October 04, 2015
Урлаг уран сайхны сар
10 сарыг энд урлаг уран сайхны сар гэж нэрийдэн, энд тэнд үзэсгэлэн, тоглолт, элдэв арга хэмжээ зохиогдоно.
Би нь энэ сар түмэн завгүй л байх юм шиг байна. Хотын харъяа олон улсын төв дээр очиж бууз, гурилтай шөл хийнэ.
Хэд хэдэн бага сургууль явах ажилтай. Өнөө К сан маань тухай бүрт нь юу юу хэрэгтэйг хэлж өгөөд л, бид хоёрын гар нийлдэг болохоор ажиллахад ч урамтай.
Хамгийн гол нь сэрүү ороод сайхан байна. Заримдаа бол бүр даарах шинжтэй, гэртээ.
Хувийн амьдрал ойрд нэг хэвийн л байна. Гэснээс бага зулзага нэг орой албанаасаа тарж ирчихээд л ганцаараа гадаа тоглодог баатар болсон чинь.Уйлах нь сонсогдоод л явчихав. Сандраад л гарсан чинь хэсэг хүүхдүүд дагуулчихсан ирж байна. Бага ч уйлаастай. Яасан гэсэн чинь савлаж байсан савлууранд мөргүүлчихэж. Аз болж өнөөх савлуурных нь суултуур нь төмөр биш, резинэн материалтай байж таараад. Цус нөж болсонгүй. Жаахан хавдсан. Хөмсөгнийх нь ойролцоо байсан. Аав нь хүүхэд алахаа шахсан байна гэж нэг дүрсхийснээ гайгүй болсон. Ккк.
Амралтын өдөр аавтайгаа хамт гадаа тоглодог баатар болсон чинь түрникнээс дүүжлэгдэх гэж байгаад бас хажуу бөөрөөрөө унасан гэсэн. Уйлаад байж байсан чинь ангийнх нь харж явдаг хөвгүүн тоглох гэж ирснээр өвдөлт шууд хаа нэгтээ үсэрч алга болоод инээд алдаад гүйгээд явчихсан гэсэн. Орж ирснийх нь дараа би нь хүүхэд алахаа шахаж гэж дүрсхийж хариугаа авав, хань ижлээсээ. Ха ха. Сөрсөн базаа. Ккк
Том зулзага дунд сургуулийнхаа ризмд дасаад хэвшиж л байх шиг байна. Гэм нь тэр цүнхнийх нь хүндийг ээ. Яалтай ч билээ. Багадаа ийм хүнд цүнх үүрдэггүй л байсан даа. Оюутан болоод ганц нэг толь бичиг авч явбал л жаахан хүнд болдог байсан байх.
Урлаг уран сайхан гэснээс зун монгол явсан хэсэг нөхөд гэрэл зургийн үзэсгэлэн гаргана. Өөрсдийн авсан зургаасаа аль гайгүй гарч гэсэн зургаа угаалгаж үзэсгэлэн гаргана. Үнэ төлбөргүй. Мужийнхаа иргэдэд үйл ажиллагаагаа тайлагнахын зэрэгцээ монгол орныг минь сурталчилна. Таньдаг ганц нэг хүмүүс минь ямар болж гээд л үзүүлээд байсан. Магтаад л урам хайрлав. Гэр бүлээрээ очиж үзнэ дээ. Элэг зүрхнээс уяатай байдаг энхрий эх нутгаа сэтгэлдээ нэг сайхан дүрслээд эрч хүч авна аа.
Номоо уншсаар л байгаа. Зав зайтайгаа сайхан нөхөрлөхөөрөө бичлэг орууламз...

Subscribe to:
Posts (Atom)