Wednesday, October 07, 2015

Франц аа гэж

За өмнөх бичлэгийн номыг бичсэн франц хүүхний нөхөр бичсэн ном. "Миний эхнэр франц хүн" гэдэг ном. Франц эхнэрийнхээ тухай, хүүхдийнхээ тухай, франц японы соёлын ялгааны тухай, сэтгэлгээний тухай, нийгмийн ялгааны тухайг их хөнгөхөөн хэлбэрээр бичсэн байсан. Манга хэлбэрээр.

Франц орныг их л гоё сайхнаар төсөөлдөг төсөөлөл минь жаахан өөрчлөгдөв.

Хүүхдээ тэргэн дээр суулгаад Парисаар зугаалахад жаахан төвөгтэй л гэнэ. Кафе энэ тэрд хүүхдийн тэрэгтэй орохоор төвөгшөөгөөд байдаг л гэнэ. Живхийг нь солих гэхээр нийтийн 00 энэ тэрээ ховор л гэнэ.

За ер нь үйлчилгээ талдаа манай монголтой төстэй юм болов уу гэж бодлоо. Японд байсан, ирээд явсан, японы үйлчилгээг бага сага мэдэх хүмүүс бол америк, европын үйлчилгээг голж ярихыг нь нэлээд хэд сонсож байсан юм байна.

Ганц би ч биш япон хүүхнүүд францад аялах, очихыг мөрөөддөг юм билээ.

Нэг нээлт хийсэн. Өөрийгөө манга уншиж чадах юм байна гэдгийг нээв. Манга ном уншихад хэцүү, үг хэллэг нь хагас дутуу тэгсгээд л орхичихдог гээд их л шүүмжлэлтэй ханддаг байлаа. Тэгсэн юу вэ, энэ мангаг их богинохон хугацаанд уншаад дуусгачихав. Зураг ихтэй тул хурдан дууссан байх аа. Хэ хэ.

Цаашид ийм хөөрхөн агуулгатай манга олж уншихыг хичээнэ ээ.

Энэ номоо буцааж өгчихөөд нэг жижигхээн ном зээллээ. Дуусаад зургийг нь оруулна аа. Хэ хэ.

2 comments:

  1. Япончууд францад очоод төсөөлсөнөөс нь шал өөр болохоор сэтгэлийн хямралд ордог гэж уншиж байсан юм байна. Соёлын хувьд тэс өөр шүү. Миний бодлоор франц муу сайнтайгаа нийлж аваад нэг тийм өвөрмөц орчлон.

    ReplyDelete
  2. Би бас амралт аялал ажлын чөлөөгөөр ганцхан хоног Парист очсон ч гэлээ миний төсөөллөөс шаал өөр санагдаж билээ.

    ReplyDelete