Sunday, October 18, 2015

Нэр дэвшүүлнэ гэсэн

Юунд гээч? Одонд. Юуны гээч? Мужийн хүндэт иргэний одон гэсэн байх аа. Ха ха

Яагаад нэрийг минь дэвшүүлэх гээд, хэн дэвшүүлж өгөх гээд байгаа вэ гэхээр Сүхбаатар өвөө минь мужийнхаа захиргаанд санал гаргах юм байх. Хэ хэ.

За энэ бүхэн надаараа тоглож хэлсэн үг гэдгийг нь мэдэж байгаа биз дээ? Би нь ч бас дуугай байхгүй
-Тэгээч та минь. Одонгоо угааж найр хийгээд л таныхаа дуртай хуушуураар дайлна шүү.

Түрүүчийн долоо хоног хотын харьяа гадаад харилцааны төвөөс зохион байгуулсан нутгийнхаа хоол хийж танилцуулах арга хэмжээнд багшаа би гэж хоёр гараа өргөж байгаад оролцсон юм. Бууз, лавшаа хийж, сүүтэй цайгаа чанав.

Тэгсэн Сүхбаатар өвөө минь явж байна. Надад хуушуур захиалж байгаад л иддэг хүн чинь, тэр хуушуур хийхийн тулд ямар их хөлс хөдөлмөр зардгийг мэдчихээд
-Яана аа? Одоо чамдаан эрхлээд хуушуур захиалж идэж чадахгүй нь ээ.
гэсэн. Хэ хэ

Бууз чимхэнэ гэж яахав, дээр нь баахан базаж орхисон зузаан гурилтай бууз болсон.
Лавшаа гэж нэг тийм үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан амттай монгол лавшааг минь гүйцээгүй ээ.

-За та нар жинхэнэ монгол амтыг мэдэрмээр байвал монгол явцгаа
гэж л хэллээ, цугласан олонд. Хэ хэ.

Хооллож байх хооронд нь цэнхэр дээлээ өмсөж байгаад л монголынхоо талаар хальт танилцууллаа.

Арга хэмжээ дууссаны дараагаар хүмүүс бол амттай байлаа, сайхан байлаа гэж магтсан. Харин Сүхбаатар өвөө минь сүүлд аминчлан нэг шүүмж хэлсэн.
-Жаахан удаахан ярьвал зүгээр шүү. Арай л хурдан темптэй яриад байна. Түүнээс ч бусдаар тун дажгүй шүү.
гэсэн.

Хойшид жаахан удаахан, тайванхан ярьж байхыг хичээнэ ээ. Хэ хэ. Гол нь цаг заачихаад байдаг юм л даа.

Нэг иймэрхүү. 7 хоногт нэг удаадаа бага сургууль ч юм уу эсвэл ямар нэг төвд очиж ийнхүү улсаа танилцуулсан арга хэмжээнд яваад байгаа болохоор Сүхбаатар өвөөгийн санаагаар бол шууд л нэг одон гаргаж ирээд энгэрт минь зүүчих гээд байх шиг байгаам. Ккк

Ирэх нэгдэхэд том зулзагынхаа төрөлх бага сургуулийн 18 хүүхэдтэй нэг дугуйланд очиж улсаа танилцуулангаа шагай няслана. Өөрөө өөртөө амжилт хүсэв. Хи хи

8 comments:

  1. За тэгээд одонгийн найрандаа уриарай даа хө :)

    ReplyDelete
  2. Нээрээ улсаа сурталчлаад, зөв мэдээлэл тараагаад одон авмаар л ажиллах юм даа. Санал өгсөн хүний тоогоор шийддэг бол саналаа өгнө шүү хэхэ. Тэгээд найранд бас очиж үзье.

    ReplyDelete
  3. Сэтгэл хөдөлөөд тань шиг Монголоо сурталчилаад, хоол унд хийгээд амьтан хүн дайлмаар санагдчихлаа :)

    ReplyDelete
  4. за одонгийн найранд бэлдсээн ккк

    ReplyDelete
  5. Буянтай ажил хийх юмаа.

    ReplyDelete
  6. goy shu bagshaa :)

    ReplyDelete
  7. та яагаад ийм мундаг юм бээ

    ReplyDelete
  8. Bugded ni bayarlalaa. Odongoor shagnuulbal nair hiij ta nariigaa urinaa. Hehe.

    ReplyDelete