Monday, October 26, 2015

Мундаг хүн

Ж.Галбадрах багшийн ярилцлагыг уншаад биширлээ. Үнэхээр мундаг хүн байна шүү. Уншиж амжаагүй нь энэ линк рүү орж уншаарай. http://www.ikon.mn/lr/l01

 Шинэ монгол сургуулийн тухай их яригддаг болсон доо. Ийм мундаг үүсгэн байгуулагчтай сургууль учраас арын хаалга байдаггүй, чанартай байдаг нь аргагүй байх. Шинэ монгол сургуулийг төгссөн хэд хэдэн залуусыг танина. Үнэхээр л арай өөр санагдаад байдаг юм. Тэмүүлэлтэй, эрмэлзлэлтэй. уйгагүй гэх мэт. Бүгдэд нь амжилт хүсч байна.

Япон хүмүүсийг их сайн талаас нь хардаг байсан гэнэ. Тэр нь өнөөдрийнх нь амжилтын эх үндэс гэж байна шүү.

Очсон газрынхаа сайн талыг харж байх нь ер нь их сайн чанар байна шүү. Зарим хүмүүс шүүмжилдэг л дээ. Гадны улсыг магтаад л байна, эх орноо муулаад л байна гэж.

Үнэндээ муулсандаа биш. Сайн сайхан чанарыг нь, заавал төрийн гар хараад байхааргүйгээр хүн бүр дор бүрнээ хэрэгжүүлж болохоор зүйлийг нь аль болох блогтоо бичээд явдагынхаа хувьд Галбадрах багштай санал нэг байна аа.

Түүнээс бүхэл бүтэн улс болсон хойно, энэ японд ч гэсэн саар зүйл их байна аа. Тэртэй тэргүй саар зүйлээр хахчихсан мэдээ мэдээллийг нэгээр нэмээд яахав гэсэндээ аль болох гэгээлэг зүйл бичихийг хичээдэг юм.

Дэлхийн өнцөг буланд тархан суугаа монголчууд та нар минь ч гэсэн яг одоо амьдарч байгаа улсынхаа сайн сайхан, санаа авчихмаар зүйлийг олж хараад, блогтоо ч юм уу бичээд, тэмдэглээд, монголдоо буй ах дүү, хамаатан садандаа, бас бидэндээ түгээгээд яваарай гэж хүсч байна.

Бүгдэд нь өндрөөс өндөр амжилт хүсье.

2 comments:

  1. хүү минь 1-р анги, улсын сургууль.
    Би 5 төгсхөөр нь Шинэ Монголд шалгалт өгүүлэхээр шийдсэн ккк.
    Галаа багшийн ярилцлага уншаад бүр баталгаажсан ккк

    ReplyDelete
  2. Хэрэгтэй , үнэхээр санаа авахуйц зүйл мэдээлж бичдэгт тань баярлалаа.Блогоор чинь байнга зочилдог. Тэр хүүхдийн сургууль сургуулийн орчин ном сурах бичгүүдийн талаарх бичлэгүүд үнэхээр санаа авахуцй манайх нээрээ ягааад ийм байж болдоггүйт болоо гэмээр л байдаг даа.. Амжилт хүсье

    ReplyDelete