Sunday, October 25, 2015

Хорооны баяр

Өнгөрдөг хагас бүтэн сайнд энд тэндхийн хороонууд баяраа хийв. 2 ч хорооны баярыг очиж сонирхов.

Эхнийх өдөр нь бидний амьдардаг хорооны баяртаа очиж үзэгдэв. Хоёр дахь өдөр нь том зулзагын дунд сургуулийн хажуу дахь хорооны баярт очив.Учир нь том зулзагын үлээвэр найрал хөгжмийнх нь нээлт хийж 2 ая тоглосон юм. Их ойроос хөгжимдөхийг нь харах завшаан тохиов шд.  Ирээд удаагүй хүний нүдээр харвал маш инээдтэй баяр санагдаж магад. Би нь ч эхэндээ гайхаж л байлаа. Хэ хэ

Ихэнх хорооны баяр адил хэв шинжтэй юм бидээ.

1. Хорооны харъяа сургууль цэцэрлэгүүдийн хүүхдүүдийн уран бүтээлээр үзэсгэлэн гаргана.
2. Хороон дээр явагддаг төрөл бүрийн гар урлалын сургалтын бүтээлүүдийн үзэсгэлэн.
3. Гурилан бүтээгдэхүүний худалдаа.
4. Цай, ундаа, кофений худалдаа.
5. Хөнгөн зуушны худалдаа.
6. Хороон дээр явагддаг дугуйлан секцүүдийн бяцхан тайлан тоглолт.
7. Бага насны хүүхдэд зориулсан зурагт ном уншиж өгөх.
8. Бага насны хүүхүүдэд цаасаар ямар нэгэн тоглоом хийхийг заах.
9. Амьд цэцгийн урлан. Төлбөртэй.
10. Ямар нэгэн гар урлалын булан. Төлбөртэй.
11. Төрөл бүрийн зүйлийн худалдаа. Оршин суугчид гэрт нь шинээрээ мөртлөө хэрэглэгддэггүй зүйлсээ маш хямд үнээр худалддаг юм. Аяга шаазан, төрөл бүрийн алчуурууд их байдаг. Алчуур их байдаг нь эд нар бие биедээ алчуур их бэлэглэдэг болохоор тэр бүр хэрэглэж амждаггүй ч юм уу, өөрт нь жаахан таалагдаагүй ч юм уу шинээр нь гэртээ хадгалаад байдаг байх гэж бодсон.
12. Сугалаатай. Хамгийн том шагнал нь будаа байсан байх аа. Даан ч таараагүй. 2 чихэртэй буцсан. Хэ хэ.

Гэх мэт. Ихэнх арга хэмжээ нь төлбөргүй ч материал зэргээсээ хамаараад тодорхой хэмжээний төлбөртэй нь ч байна. Бага зулзага бид хоёр үнэ төлбөргүйг нь сонгоод л хэсээд явсан. Хэ хэ. Хүнсний бүтээгдэхүүний худалдаа нь маш хямдхан. Хорооны оршин суугчид цай цүү уунгаа элдвийг хуучлаад суух юм бидээ.
За энэ бага зулзагатайгаа цугтаа хийсэн мэлхий. Би ногооныг, бага зулзага шар мэлхий хийсэн. Хайртай ээждээ дараа нь зааж өгөх гээд би нь охиноосоо илүү уйгагүй, үнэнчээр хийж, нэг бүрчлэн зураг дарсан гэж байгаа. Их хөөрхөн юм билээ. Бас яг л мэлхий шиг ваага ваага гэж дуугарна.

Гадаад оршин суугчдаа ашиглаад, тэднийхээ хэргийг гаргаад бас улсынх нь хоол хүнснээс хийлгээд заруулдаг хороо ч байдаг юм билээ. Таньдаг Тайвань хүүхний оршин суудаг хороо нь жил бүр тайван хоол хийгээч гэж гуйдаг гэсэн. Намайг ирээрэй л гээд байсан. Даан ч амжаагүй, Ирэх жил заавал очно оо.

Гэснээс манай хороо намайгаа ашиглаж мэдэхгүй л байгаа юм даа. Ха ха. Дарга нь гэж гадаад харилцаанд тийм ч дуртай биш байх. Түүнээс жил бүр гадны хүн урьж хоол хийх арга хэмжээ, улсынх нь танилцуулга яриа хийх арга хэмжээ зохиох гээд л их идэвхитэй хороо байна аа. Тэгэхэд манай хороо энэ тал дээр жаахан хойрго санагдсан...

4 comments:

  1. Би хороонд ажилладаг байсан бол таны энэ бичлэгүүдээс санаа аваад хөөрхөн хөөрхөн юм зохион байгуулаад байна аа :)

    ReplyDelete
  2. Anonymous12:22 AM

    Тайвань гэж бичдэггүй билүү. бас том үсгээр?

    ReplyDelete
  3. Алдааг минь олж харсанд баярлалаа.

    ReplyDelete